"Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн" 10 азгүй тохиолдол

Буруу шийдвэр гаргаж хожим нь харамсах явдал хүн бүрт л тохиолддог байх. Мэдээж боломж гэдэг тэр бүр олдоод байдаггүй учир сүүлд нь амаа барихгүйн тулд алсын хараатай байж, зөв сонголт хийх нь хамгийн чухал юм. Ялангуяа бизнесийн салбарт энэ нь маш том амжилт эсвэл уналт руу хөтлөх магадлалтай. Ингээд та бүхэнд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн хамгийн азгүй тохиолдлуудыг танилцуулж байна. 

"Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн" 10 азгүй тохиолдол
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Жоан Роулинаас татгалзсан компаниуд

"Bloomsbury" компани “Харри Поттер”-ийг  хэвлэхийг хүлээн зөвшөөрөхөөс өмнө 12 хэвлэлийн үйлдвэрийнхэн шидтэн хүүгийн тухай номыг хэвлэхээс татгалзаж байжээ. Хэвлэлийн газрын захиралд 8 настай бяцхан охин нь зөвлөсний ачаар энэхүү гайхалтай, хүн бүрийн унших дуртай зохиол хэвлэгдсэн байна. Ингээд уг зохиол дэлхийн 60 хэлэнд орчуулагдаж, Роулинг 1 тэрбум долларын орлого олжээ.

Жоан Роулинаас татгалзсан компаниуд

2 "Bitcoin"-той хард дискээ хаясан нь

Жеймс Хауэлс гэгч эр 2009 онд буюу биткоин бараг ямар ч үнэ цэнэгүй болсон байх үед 7500 биткоин худалдаж авсан байна. Тэгтэл 2017 онд нэг биткоин 1136 доллар хүрсэн. Тэгэхээр Жеймсийн 7500 биткоин нь 8.5 сая доллар хүрэх байсан аж. Гэвч Хауэлс өөрийн биткойны мэдээллийг хадгалсан хард дискээ ширээнийхээ шүүгээнд хийгээд мартсан байсан бөгөөд дараа нь хэрэггүй цааснуудынхаа хамтаар хаячихсан гэнэ. Ийнхүү үнэтэй зүйлээ алга болгосноо мэдсэн тэрээр хайж эхэлсэн боловч амжилтад хүрсэнгүй.

"Bitcoin"-той хард дискээ хаясан нь

3 Google -ийг 1 сая доллараар худалдаж авах боломжоо алдсан

Google-ийн үүсгэн байгуулагчид болох Ларри Пейж болон Сергей Брин нар 1999 онд Excite компанийн захирал Жорж Беллтэй хэлэлцээр хийж хайлтын системээ 1 сая доллараар зарахыг хүссэн байна. Харин Белл 750000 доллар төлөхөд бэлэн байсан гэнэ. Харамсалтай нь Google өнөөдөр 365 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм.

Google -ийг 1 сая доллараар худалдаж авах боломжоо алдсан

4 Гитлерийг амьд үлдээсэн нь

1914 онд Британийн цэрэг Хенри Танди Дэлхийн 1-р дайны үеийн  хамгийн шилдэг дайчдын нэг байсан боловч шархадсан хэвтэж буй Адольф Гитлерийн хажуугаар өнгөрөхдөө түүнийг амьд үлдээжээ. 

Гитлерийг амьд үлдээсэн нь

5 1 хувьцааны оронд 610000 хувьцаа зарсан нь

2005 онд Японы хөрөнгийн биржийн ажилтан өөрийн компанидаа 230 сая долларын өртэй болсон байна. Тэрээр 610000 хувьцааг 1 иенээр зарсан аж. Харин удирдлагууд түүнийг нэг хувьцааг 610000 иенээр зар хэмээн тушаасан байжээ. Ингээд тэд өөрийн хувьцааг дахин худалдаж авах хэрэгтэй болсон гэнэ.

1 хувьцааны оронд 610000 хувьцаа зарсан нь

6 Бухимдалд автсан Чингис хаан

Дэлхийн шилдэг хаадын нэг болох Чингис хаан XIII зууны үед хөрш Хорезмын шах Мухаммед Ала ад-Динтай худалдаа хийх гэрээ байгуулахаар элч илгээжээ.  Гэвч түүний саналыг хүлээн зөвшөөрөөгүй учир бухимдсан Чингис Хаан 200000 цэрэг илгээснээр Хорезмын эзэнт улс оршин тогтнохоо больсон юм.

Бухимдалд автсан Чингис хаан

7 Брайан Эктон, Яна Кума нарыг ажилд авахаас татгалзсан нь

Facebook-ийнхэн программист Брайан Эктон болон Яна Кума нарыг 2009 онд ажилд авахаас татгалзсан байна. Харин хэдэн жилийн дараа Facebook-ийнхэн эдгээр программистуудаас WhatsApp төслийг 19 тэрбум доллараар худалдаж авсан юм. 

Брайан Эктон, Яна Кума нарыг ажилд авахаас татгалзсан нь

8 Хэт өргөн галт тэрэгний захиалга

Францын төмөр замын албаныхан шинэ төрлийн галт тэрэг нэвтрүүлэх ажилд 16 тэрбум доллар зарцуулсан байна. Харамсалтай нь, тэрхүү шинэ галт тэрэг нь тус улсын төмөр замын стандартаас хэт өргөн байжээ. Асуудлыг шийдвэрлэхэд 55 сая доллар шаардлагатай болсон байна. Өөрөөр хэлбэл, та машин худалдаж аваад гаражиндаа багтах уу үгүй юу гэдгийг шалгаж үзсэнтэй ижил зүйл юм. 

Хэт өргөн галт тэрэгний захиалга

9 "The Beatles" хамтлагтай гэрээ байгуулахаас татгалзсан нь

1962 онд "Decca" дуу бичлэгийн студийнхэн шинэ хамтлаг, дуучдыг хайж эхэлжээ. Тэд Лондонд болсон сонгон шалгаруулалтын үеэр" Brian Pool" болон  "The Tremeloes" хамтлагтай гэрээ байгуулжээ. Харамсалтай нь, тэд хожим нь алдрын оргилд хүрсэн "The Beatles" хамтлагтай тэд гэрээ байгуулахаас татгалзсан байна.

"The Beatles" хамтлагтай гэрээ байгуулахаас татгалзсан нь

10 "s" үсэгнээс болж дампуурсан компани

"Taylor and Son" компанийн нэрийг буруу бичиж 10 сая долларын хохирол учруулсан хэргээр Британийн засгийн газрыг шүүхэд өгсөн байна. Компанийн нэрийг "Taylor and Sons" хэмээн буруу бичсэнээс болж 250 хүн ажилгүй болж, уг компанийг хаасан байжээ.  

"s" үсэгнээс болж дампуурсан компани

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()