Үзэхгүй байж болохгүй 10 кино

2020-04-02, 10:02
5,153

Хүн бүрийн гэртээ байх хугацаа ихэссэн энэ үед цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэх хамгийн тохиромжтой арга бол кино үзэх билээ. Ингээд танд "Юнивишн"-ий видео санд орсон, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан шилдэг бөгөөд шинэхэн кинонуудыг танилцуулж байна.

Үзэхгүй байж болохгүй 10 кино
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 "Jojo rabbit"

Найруулагч, жүжигчин Тайка Вайтитигийн бүтээсэн дэлхийн II дайны сэдэвтэй энэхүү инээдмийн кино нь Оскарын шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн билээ.

Залуу нацистуудын холбооны гишүүн Жожо хэмээх хүү, түүний төсөөллийн найз Адольф Гитлер нарын хөгжилтэй адал явдал таныг уйдаахгүйн зэрэгцээ жүжигчин Скарлетт Иоханссон, Томасин Маккензи нар уг бүтээлийг чимжээ.

"Jojo rabbit"

2 "Little Women"

Зохиолч Луиза Мэй Алкоттын алдартай романыг дэлгэцийн бүтээл болгосон энэхүү кино нь өсвөр насны охидын амьдрал, саад бэрхшээл, хайр дурлал, хүсэл тэмүүллийг гайхалтайгаар харуулжээ. Киноны гол дүрийн эгч дүүсийг дүрийг Эмма Уотсон, Саоирс Ронан, Флоренс Пью, Элиза Сканлен гэсэн чадварлаг залуу жүжигчид бүтээсэн байна. Мөн найруулагч Грета Гервиг болон Лаура Дерн, Мерил Стрип тэргүүтэй домог болсон эмэгтэй жүжигчид уг кинонд өнгө нэмжээ.

"Little Women" бүтээл нь шилдэг хувцасны дизайн төрлөөр Оскарын шагнал хүртсэн бөгөөд түүнчлэн хүчирхэг эмэгтэй хүний мөн чанарыг өгүүлсэн гүн утга санаа, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан киноны хөгжим зэрэг нь энэхүү бүтээлийг үзэхгүй байхын аргагүй болгож чаджээ.

"Little Women"

3 "Jumanji: The Next Level"

Та бидний хүүхэд насны дурсамж болон үлдсэн "Жуманжи" киноны дахин нэг үргэлжлэл өнгөрсөн онд нээлтээ хийж, 300 сая ам.долларын ашиг олсон билээ. Дуэйн Жонсон, Кевин Харт нарын Жуманжи дахь хөгтэй адал явдал, түүнчлэн Данни ДеВито, Awkwafina нарын бүтээсэн сонирхолтой дүр үзэгчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.

"Jumanji: The Next Level"

4 "Downton Abbey"

Их Британийн алдарт телевизийн цуврал болох "Downton Abbey"-ийн үргэлжлэл болон гарсан тус кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Дэлхийн олон оронд цацагдаж сая сая шүтэн бишрэгчтэй болоод байсан энэхүүц цувралын үргэлжлэлийг олон хүн тэсч ядан хүлээж байсан бөгөөд тэд ч мөн энэхүү кинонд сэтгэл хангалуун байсан юм.

Тус кино нь цувралын адилаар Даунтон эдлэнд амьдардаг Английн язгууртан Краулигийн гэр бүлийн талаар өгүүлнэ. Хамгийн сонирхолтой энэхүү киног үзэхэд заавал өмнөх цувралыг нь үзсэн байх шаардлагагүй, шууд л эхнээс нь үйл явдлыг нь ойлгож болдог учраас илүү олон хүнд хүрсэн дэлгэцийн бүтээл болж чаджээ. 

"Downton Abbey"

5 "Joker"

Найруулагч Тодд Филлипс /Todd Phillips/-ийн бүтээл "Joker" нь 2019 онд жинхэнэ үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл болж чадсан билээ. Үйл явдал нь Готам хотод 1980-аад онд өрнөх энэхүү бүтээл нь супер баатар Бэтмэний мөнхийн дайсан Жокер хэрхэн үүссэн талаар өгүүлдэг.

Гэхдээ бусад супер баатрын сэдэвт кинонуудаас ялгаатай нь "Joker" өнөө үеийн эмзэг сэдэв болсон баян хоосны ялгаа, сэтгэцийн өвчлөл зэрэг нь нийгэмд хэрхэн нөлөөлж хүмүүсийг ямар зам руу хөтөлж байгааг тод томруунаар харуулсан байдаг. Үүний дээр жүжигчин Хоакин Фэникс /Joaquin Pheonix/ өөрийгөө эрс өөрчилж Жокерын дүрийг гайхалтай сайн бүтээсэн учраас Оскарын шагнал авсан билээ. Энэ ч үүднээс тус киног 2019 оны шилдэг дэлгэцийн бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцсон байна. 

"Joker"

6 "Ad Astra"

Сансрын нисгэгч Рой МакБрайд эцгийнхээ алга болсон шалтгааныг тогтоохоор хязгааргүй мэт нарны аймгийг судлах маш хүнд даалгаврыг биелүүлэхээр гарна.

Жэймс Грэйгийн найруулсан шинжлэх ухааны зөгнөлт энэхүү бүтээл нь цаглашгүй бөгөөд хэмжишгүй ертөнцийн учир утга, хүн төрөлхтний ололт амжилт гэхээс илүүтэй алдаа дутагдлыг далд байдлаар илэрхийлжээ. Брэд Питтийн чадварлаг бүтээсэн дүр, гайхалтай дүрслэл таны нүдийг баясгаж, нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.

"Ad Astra"

7 "Abominable"

Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан чанартай хүүхэлдэйн кино бүтээдгээрээ алдартай "Dream Works" кино компани өнгөрсөн онд нэгэн цоо шинэ Ази дүрийг гаргаж ирсэн нь өхөөрдөм цасны хүн "Эверест"  байлаа.

Шанхайд амьдардаг бяцхан охин И, түүний шинэ найз Эверест нарын Гималайн хүрэх аяллын тухай өгүүлэх энэхүү бүтээл нь үзэгчдэд халуун дулаан мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ өнгө, дүрслэлийн гайхалтай ертөнцөөр аялуулах болно.

"Abominable"

8 "Yesterday"

Хөгжимд хайртай хүн бүрийн үзэх хэрэгтэй энэхүү романтик мюзикл төрлийн бүтээл нь домогт "Битлз" хамтлагийн түүхийг огт өөр маягаар харуулах болно. 

"Bohemian Rhapsody", "Rocketman" кинонуудын адил хүн бүрийн сэтгэлд хоногшсон гайхалтай дуунууд киноны туршид эгшиглэхийн зэрэгцээ зохиолын санаанд оромгүй эргэлт, жүжигчдийн ур чадвар зэрэг нь үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

"Yesterday"

9 "Parasite"

Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн Хогийн найруулсан "Parasite" кино 2020 оны Оскарын наадмаас хамгийн том 4 шагналыг авснаар дэлхий нийтэд шуугиан тариад байгаа билээ.

Үнэхээр ч энэхүү бүтээл нь нийгмийн анги даврхааны тэмцэл ямар ширүүн болсон, хүн чанар гэдэг зүйл орчин үед байдаг эсэх гээд олон чухал сэдвүүдийг ямар ч нуух зүйлгүйгээр харуулснаараа тун онцлог болж чадсан билээ. Мөн найруулагч Бон Жүн Хогийн бүтээлийн өвөрмөц хэв маяг нь киног үнэхээр өөрийн гэсэн өнгө төрхтэй болоход нөлөөлсөн юм.

"Parasite"

10 "Doctor Sleep"

Алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн домогт найруулагч Стэнли Кубрикийн бүтээсэн "The Shining" буюу “Гялбаа” киноны үргэлжлэл "Doctor Sleep" бүтээл нь өнгөрсөн жил нээлтээ хийхдээ тун ч их хүлээлттэй байсан билээ.

Энэхүү шинэ бүлэг дээр өмнөх бүлгийн гол дүр Дэнни хүү насанд хүрч өөрийн онцгүй авъяасаар бусдад туслаж байгаа тухай өгүүлдэг. Найруулагч Майк Фланаган /Mike Flanagan/ өмнөх ангитай адил зүйл хийхийн оронд өөрийн араг барилаар шинэ бүтээл хийхээр шидсэн юм. Энэ нь ч нүдээ олсон алхам болж "Doctor Sleep" нь "The Shining"-ийн шүтэн бишрэгчид болоод энгийн үзэгчдийн аль алинд нь сайшаагдсан бүтээл болсон байна. 

"Doctor Sleep"

Дээрх кинонуудыг та "Юнивишн"-ий видео санд байрлах "40К БЭЛЭГТЭЙ КИНО" цэснээс үзэх боломжтойг дуулгахад таатай байна. Үүгээр ч зогсохгүй уг цэснээс кино үзсэн болон хүссэн КИНО БАГЦ-аа идэвхжүүлсэн хэрэглэгчид энэхүү урамшуулалт хөтөлбөрт хамрагдан олон олон бэлгийн эзэн болох боломжтой. 

Мөн эдгээр кино багцуудыг өмнө нь идэвхжүүлсэн хэрэглэгчид ч энэхүү хөтөлбөрт оролцох боломжтой юм.  DJI дрон, "Playstation 4" тоглоом, хүүхдийн ролик, пүүз зэрэг 40,000 ширхэг бэлэг таныг хүлээж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()