Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар багатай хүмүүсийн 5 шинж

Сэтгэл хөдлөлийн талаар ойлголт нь сэтгэл судлаач Питер Саловей болон Жон Майер нарын ачаар үүссэн бөгөөд хожим нь шинжлэх ухааны сэтгүүлч Дэниел Гоулман “Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь яагаад IQ-аас илүү чухал вэ” гэсэн ном бичсэний дараа дэлхий даяар алдартай болжээ. Хамгийн гол нь тухайн хүн өөрийн сэтгэл хөдлөл, биеэ авч яваа байдлыг хянаж чадах ёстой бөгөөд хэдий чинээ хяналт сайн байна төдий чинээ амжилттай амьдрах боломжтой гэнэ. Хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрдэг бол та сэтгэл хөдлөл багатай, түүнийг удирдах чадвар бага хүн бололтой.

Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар багатай хүмүүсийн 5 шинж
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Амархан стресстдэг

Сөрөг сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байх нь амжилтанд хүрэхэд муугаар нөлөөлөх болно. Эсвэл удаан хугацааны туршид тайван бус байх нь тухайн хүнийг эрүүлээр сэтгэх, даалгавар хооронд хялбархан шилжих боломжийг олгодоггүй байна.

Шийдэл: Сэтгэл судлаач эсвэл ойр дотныхоо хүмүүстэй ярилцаж болно. Эсвэл массажинд орох, боулинг тоглох, бясалгал хийх гэх мэт өөрийгөө тайвшруулах арга замыг хайгаарай.

Амархан стресстдэг

2 Өөрийнхөө үзэл бодол дээр бат зогсдог

Сэтгэл хөдлөл багатай хүмүүс өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөггүй учир бүхий л азгүйдэл, ялагдлаа эмгэнэл мэт хүлээж авдаг. Нөхцөл байдлаас үл хамаарч тэд эцсээ хүртэл өөрийгөө хамгаалж, өөрийнхөө үзэл бодол дээр бат зогсох болно. Тэд бусад хүмүүсийн ярьж байгаа зүйлийг огт сонсохгүй.

Шийдэл: Энэ тохиолдолд хэн ч тантай ярилцаж цаг алдахыг хүсэхгүй. Тиймээс бусдын яриаг сонсож, зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг тулгахаа болих хэрэгтэй.

Өөрийнхөө үзэл бодол дээр бат зогсдог

3 Өөрийнхөө алдаанд бусдыг буруутгадаг

Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй хүмүүс түүний азгүйдлийн эх үүсвэр өөрийнхөн биеэ авч явж буй байдал гэдгийг мэддэггүй. Ямар ч алдаа гарсан байсан тэр хамгийн түрүүнд өөрөөсөө бурууг түлхэх гэж хичээдэгт оршино. Эхний ээлжинд тэд тэднээс юу ч шалтгаалаагүй мэт жүжиглэх бол бүр болохгүй бол бусдыг буруутгаж эхэлдэг байна.

Шийдэл: Энэ байдлаас салахын тулд өөрийгөө зөвтгөхөө зогсоож, “хэн буруутай вэ” гэдгийг ухаалгаар тооцоолж гаргах хэрэгтэй.

Өөрийнхөө алдаанд бусдыг буруутгадаг

4 Найз нөхөд багатай

Энэ төрлийн хүмүүс бусдын дүрмээр тоглох дургүй байдаг учир тэд ойр дотнын хүмүүс, найз нөхөд, гэр бүлтэйгээ төдийлөн таатай харилцаатай байж чаддаггүй. Дотнын найзтай байх гэдэг нь түүнээс сэтгэл хөдлөлөө хуваалцах,  хамтдаа баярлах, хамтдаа гуниглах гэх мэт хариуг шаарддаг учир тэд энэ зүйлийг хийж чаддаггүй байна.

Шийдэл: Мэдээж, хүн бүртэй найз нөхдийн холбоотой болох шаардлагагүй. Хэрвээ танд үнэ цэнэтэй хүмүүс байгаа бол тэдэнтэй харилцаагаа битгий муутгаарай. Амралтын өдрөөрөө тэдэнтэй уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй.

Найз нөхөд багатай

5 Сэтгэл хөдлөл чухал биш гэж хэлдэг

Сэтгэл хөдлөл багатай хүмүүс өөрийн энэ байдлыг хамгаалахын тулд амьдралд хамгийн шаардлагатай чухал зүйлсийн нэг нь логик болон мэдлэг гэж хэлдэг юм.

Шийдэл: Өөрийгөө хуурах гэсний хэрэггүй. Сэтгэл хөдлөл гэдэг харилцааны чухал хэлбэр төдийгүй амьдралыг сонирхолтой, аз жаргалтай болгоход томоохон үүргийг гүйцэтгэдэг.

Сэтгэл хөдлөл чухал биш гэж хэлдэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()