Ор сураггүй алга болсон 5 онгоц

Дэлхий дээр сураггүй алга болох хачирхалтай үзэгдлүүд маш ихээр тохиолддог хэдий ч энэ бүхэн газар дээр төдийгүй тэнгэрт хүртэл тохиолддог байна. Нэг л өдөр тэнгэрт хөөрсөн хөлөг онгоц ор сураггүй хачирхалтай байдалтайгаар алга болох үзэгдэл цөөнгүй аж. Ингээд ор сураггүй алга болсон 5 онгоцны талаар мэдээллийг хүргэе.

Ор сураггүй алга болсон 5 онгоц
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Malaysia Airlines 370"

Энэ бол Куала-Лумпур – Бээжингийн энгийн нэгэн төлөвлөгөөт нислэг байсан юм. 2014 оны 3-р сарын 8-нд “Боинг” хөлөг өнгөц хөөрснөөсөө хойш 40 минутын дараа буюу Өмнөд Хятадын далайн дээгүүр нисэж байхдаа ор сураггүй алга болсон аж.

Онгоцон дээр нийт 239 хүн байсан бөгөөд 2015 оны 1-р сард тэднийг “гэнэтийн осол"-оос болж нас барсан  хэмээн зарласан байна. Онгоцны ослын шалтгаан тодорхойгүй хэвээр үлджээ. Онгоц өндөрт гарч маршрутын дагуу явж байсан бөгөөд онгоцон дээр ямар нэгэн асуудал, асуудалтай эсвэл сэжиг бүхий зорчигч байгаа талаар ямар ч мэдээлэл байсангүй. Бүх зүйл хэвийн үргэлжилж байсан учир санаа зовох шаардлага огт байгаагүй аж.

Шөнийн 1 цагт онгоц Вьетнамын агаарын тээвэрт хүрэх ёстой байжээ. Диспетчер шинэ чиглэлд орохыг сануулж, нисгэгч сануулгыг хүлээн авснаа мэдэгдсэн аж. Харин оператор: “Сайхан амраарай,  Малайзийн 370” гэж хэлсэн байна.

Хэдэн минутын дараа байршил тогтоодог онгоцны төхөөрөмж салж, диспетчерүүдтэй холбогдох боломжгүй болсон гэнэ. 10 мянган метрийн өндөрт онгоц ор сураггүй алга болжээ.

Онгоц алга болсны 6,5 цагийн дараа онцгой байдал зарласан байна. Ийнхүү удах болсон шалтгаан нь нислэгийн холбооныхон онгоцыг нисэж байгаа гэж итгүүлж байсан явдал юм. 1,5 жилийн дараа онгоц сүйрсэн гэх газраас 4000 км-ийн зайд онгоцны бүхээгний 6 хэсгийг олсон аж.

"Malaysia Airlines 370"

2 "Boeing 707"

1969 онд Boeing 707 онгоц алга болсон нь нисэх хүчний хамгийн хачирхалтай үзэгдлүүдийн нэг байсан юм. Токио - Лос Анжелос чиглэлд хөөрсөн ачааны хөлөг онгоц дотор 6 хүн болон япон - бразил гаралтай алдарт зураач Манабу Мабегийн 153 зураг байсан бөгөөд эдгээр зурагнууд 1 240 000 долларын үнд хүрч байсан гэнэ.

Нислэгийн ахлагч нь Жилберт Араужу да Силва байсан бөгөөд тэрээр Парист болсон ослын үеэс амьд  гарч чадсан цөөн тооны хүмүүсийн нэг юм. Тухайн өдөр Токиогийн тэнгэр бүрхэг байсан ч нислэгийн багийнхан нислэг хийхээр шийдсэн байна. Онгоц хөөрснөөс 20 минутын дараа нислэг тайван үргэлжилж байна гэсэн мэдээлэл диспетчерүүдэд иржээ. Харин дараагийн удаа онгоц 40  минутын дараа холбогдох ёстой байсан ч холбогдсонгүй. Онгоцтой холбогдох оролдлого хийсэн ч амжилт олсонгүй.

Урт хугацааны туршид хайгуулын ажил хийсэн ч онгоц сүйрсэн гэх ямар ч ул мөрийг олоогүй аж. Онгоц алга болсон таамгуудын нэг нь цуглуулагчид онгоц руу довтолсон гэх мэдээлэл юм. Гэхдээ онгоцон дотор байсан зурагнуудын нэг нь ч олон жилийн дараа олны өмнө ил гараагүй.

Үүнээс гадна энэ бол нэг хүн хоёр осолд оролцсон ховор тохиолдол юм.

"Boeing 707"

3 Фредерик Валентичыг “барьцаалсан нь”

Тухайн үед нисгэгч Фредерик Валентич ердөө 19 настай байжээ. Тэрээр Мельбурнд төрсөн бөгөөд нислэг болон харь гаригийнхан талаар ихээхэн судалдаг байсан гэнэ. Гэвч Фредерик нисгэгчийн шалгалтанд 5 удаа унаж, аюултай нөхцөл байдалд орж байсан аж.

Ийнхүү аюултай нөхцөл байдалд орсон нь түүнийг амиа алдахад хүргэсэн байна.

Валентич Кинг арал руу нисэж лангустын ачаа болон зорчигчдыг аваад Муррабин руу ирэх гэж байсан юм. Харин онгоц алга болсны дараа арал дээр ямар ч ачаа, зорчигч байхгүй болохыг тодорхойлсон аж.

Тэр Муррабины нисэх онгоцны буудлаас 235 км   нисэх шаардлагатай байжээ. Цаг агаар гайхалтай сайхан байсан учир онгоц осолдох ямар ч боломжгүй байсан гэнэ.

Фредерик Валентичыг “барьцаалсан нь”

Гэхдээ Валентичтай нэгэн хачирхалтай зүйл тохиолдсон юм. Бүхий  л нислэгийнхээ туршид Валентич диспетчерүүдтэй холбогдож нэгэн үл мэдэгдэх онгоц түүнийг дагаж байгаа талаар мэдээлсэн байна. Тэрээр онгоцны хурд, онгоцны модель зэргийг тодорхойлж чадахгүй байсан бөгөөд цэргийн онгоц хэмээн таамаглаж байжээ.

“Тэр  надтай ямар нэг тоглоом тоглож байгаа мэт надад санагдаж байна. Тэр миний дээгүүр 2-3 удаа маш хурдтайгаар ниссэн” хэмээн Валентич мэдээлжээ.

Валентичын хамгийн сүүлийн мэдээлэл нь: Энэ хачирхалтай онгоц дахиад миний онгоцны дээр байна. Гэхдээ энэ онгоц биш болотой” гэжээ. Ингээд 17 секундын турш металлын чихрах чимээ сонсогдож, холбоо тасарсаж аж. Валентич, онгоц аль алийг нь олж чадаагүй байна.

4 "L-1049"

L-1049H америкийн "Flying Tiger Lineruen" компанийн онгоц алга болсон нь ХХ зууны үеийн хамгийн томоохон дуулиант хэргийн нэг байсан юм. Онгоцон дотор нийт 107 хүн байсан бөгөөд Марианы арлаас Филиппин нисэж байсан аж.

Нислэгийн үеэр нисгэгч Олон Улсын нислэгийн холбоотой холбогдож үл мэдэх шалтгаанаар аялалын өндрийг нэмэгдүүлэх хүслийг тавьсан байна. Хэсэг хугацааны дараа нисгэгч диспетчэртэй холбогдохыг хүсэж буй чимээ гарсан боловч диспетчер түүний үгийг сонсож чадсангүй. Ингээд холбоо бүр мөсөн тасарчээ.

Онгоцон дотор аврах хантааз, ослын дамжуулагч болон мэдээлэл дамжуулах 25 сумтай буу байсан гэнэ. Хэрвээ ослын зогсолтыг усан дээр хийх хэрэгтэй байсан бол онгоцон дээр буй бүх хэрэгслүүд зорчигчдыг амьд авч үлдэхэд  хангалттай хүрэлцэх байжээ.

Алга болсон онгоцыг хайхад 1300 хүн, 48 онгоц, 8 усан доорх хөлөг онгоц оролцсон байна. Гэвч онгоцыг олж чадаагүй бөгөөд Иргэний нисэхийн зөвлөлийн комисс энэ тал дээр ямар ч мэдээлэл хийж чадахгүй гэжээ.

"L-1049"

5 Амелия Эрхартын сүүлийн нислэг

Атлантын далай дээгүүр нисэж гарсан анхны эмэгтэй нисгэгч Амелиия дэлхийг тойрон аялахыг мөрөөдөж байсан юм. Тэрээр Хауленд арлын ойролцоо Номхон далайн дээгүүр нисэж байхдаа сураггүй алга болжээ.

Амелия хэдийгээр 40 настай байсан ч тэрээр амьдралынхаа 16 жилийг агаарт өнгөрүүлж, амь эрсдсэн  алхмуудыг зоригтойгоор хийж байсан юм.

1936 онд Амелиягийн төрсөн өдрөөр түүнд 2 хөдөлгүүртэй «Локхид-Электра»  хэмээх жижиг онгоцыг бэлэглэсэн бөгөөд тэрээр энэхүү онгоцоороо эртний мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн байна. Тэрээр экватортай ойролцоо нисэж, дэлхийг тойрох аялал хийх гэж байсан гэнэ. Бүсгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон найз нөхөддөө энэ миний сүүлийн нислэг байх болно гэж хэлж байсан бөгөөд энэ нь ч биелэлээ олсон байна.  

Амелия Эрхартын сүүлийн нислэг

Тэрээр: “Тун удахгүй төрөл бүрийн амжилтууд бусад салбарыг хөдөлгөх хүч болж чадахгүй. Нисэхийн салбарт л гэхэд мэргэжлийн чадварлаг нисгэгч чухал хүн байж чадахгүй. Харин сайн бэлтгэгдсэн агаарын хүчний инженер л хэрэгтэй байх болно” гэжээ.

Түүний нислэгийн анхны оролдлого амжилтгүй болсон байна. Онгоцны явах эд анги нь онгоцны жинг даахгүй байсан учир онгоцны дугуй хагарчээ. Азаар онгоц дэлбэрээгүй үлдсэн байна. Гэхдээ энэ нь Амелияг зогсоосонгүй.

1937 оны 5 сард тэрээр далайчин Фред Нунантай хамт Лаэгаас Шинэ Гвиней рүү ниссэн байна. Нислэг 18 цагийн туршид үргэлжилснээс гадна нисгэгчид Номхон далайд газардах хэсэгхэн жижиг арлыг олох хэрэгтэй байсан юм.  Онгоц Хоуленд орчим харагдах ёстой байсан ч харагдсангүй.

 Ингээд аврах, хайх ажиллагаа эхэлсэн боловч тэднийг олоогүй байна. Харамсалтай нь 1939 оны 1-р сард Амелия болон штурманыг нас барсан хэмээн зарлажээ.

1940 онд номхон далайн Никумароро хэмээх эзэнгүй арал дээр гавал яс олж илрүүлсэн бөгөөд уг гавал ясыг эрэгтэй хүнийх байх магадлалтай гэсэн аж. Харин 2016 оны судалгаагаар энэхүү яс нь эмэгтэй хүнд ч хамааралтай байх магадлалтай гэсэн учир энэ нь Амелия Эрхартынх байж болох юм гэжээ. Үүнээс гадна энэхүү газраас Амелия Эрхарт болон Фред Нунану нарын хэрэглэж байсан зуны хувцас, толь, хөнгөн цагаан цаас, болон сэвхний эсрэг тосыг олсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()