Орон орны хамгийн этгээд мухар сүсгүүд

2020-03-28, 15:55
4,644

Хэн хүн юу гэдэг ч байлаа бид бүгд дотроо бяцхан ч гэсэн мухар сүсэгтэй хүмүүс. Өөрсдийгөө 21-р зууны хүн гэж ярьдаг боловч хар муур зам хөндлөн гарахад өөрийн эрхгүй зогсож , эвгүй зүйл бодогддог тийм л хүмүүс билээ бид. Гэхдээ зарим улс оронд иймэрхүү мухар сүсэг бүр илүү амь бөхтэй оршин тогтнож байна. Энэ үүднээс та бүхэнд ороны орны хамгийн этгээд мухар сүсгийн талаар хүргэе.

Орон орны хамгийн этгээд мухар сүсгүүд
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Баасан дээр гишгэх

Нохойн ялгадас дээр гишгэнэ гэдэг хэнд ч сайхан санагдах зүйл биш боловч Францад харин энэ нь сайн юмны шинж гэнэ. Гэхдээ зүүн хөлөөрөө гишгэсэн бол шүү дээ. Харин баруунаараа гишгэвэл муухан юм болох нь гэж хүлээх л үлдэнэ. Орос улсад нохойн жогорхой дээр гишгэвэл (аль хөл нь хамаагүй) их хэмжээний мөнгө олно гэж ярьдаг гэдэг ойлголт бас бий.

Баасан дээр гишгэх

2 4-ийн тоо

Дэлхийн олон улс оронд 13 гэдэг тооноос зэвүүрхдэг бол Япон болон Хятадад 4 гэсэн тооноос үхтлээ айна. Үхэл гэсэн ханз үсэгтэй тун адилхан бичигддэг учраас тэр. Эмнэлгийн өрөө, лифт зэрэгт 4-ийн тоо байдаггүй гэхээр энэ нь тэдний оюун ухаанд ямар гүн шингэсэн ойлголт вэ гэдэг нь ойлгогдох болов уу. Мэдээж ямар ч хүн “үхэл” рүү явж, “үхлийн өрөөнд” хэвтэх сонирхолгүй байдаг байж таараа.

4-ийн тоо

3 Эрхий хуруугаа нуух

Хэрвээ та оршуулга дээр болон хажуугаар нь явж байх үедээ эрхий хуруугаа нуувал та дараа нь өөрийн эцэг эхтэйгээ салах ёс гүйцэтгэх боломжгүй болно гэсэн мухар сүсэг Японд бий. Учир нь Японы заншлаар эрхий хуруу нь хүний төрөх, бий болохтой холбоотой яригддаг бөгөөд  заримдаа энэ хурууг “төрөх хуруу “ гэж нэрлэдэг гэнэ.

Эрхий хуруугаа нуух

4 Нар жаргаснаас хойш бохь зажлах

Ихэнх Туркчууд нар жаргаснаас хойш бохь зажилдаггүй бөгөөд ингэж зажилж байгаа хүнийг муухай хардаг байна. Энэ нь нутгийн хүмүүс нь нар жаргасны дараа бохь зажлах нь үхэж үгүй болсон хүний бие махбодын үлдэгдлийг хивж байгаатай адил гэж ойлгодог учраас тэгдэг юм байж. Тийм учраас Туркт жуулчилж яваа гадаадын хүнд шөнө орой бохь зажилж болохгүй учрыг шууд хэлж өгвөл тэд нь бүр өдөр ч бохь хэрэглэж чадахаа болих биз ээ.

Нар жаргаснаас хойш бохь зажлах

5 Хагархай дээр гишгэх

Хойд Америкийн хүүхдүүд засмал замын хагархай дээр гишгэхээс айдаг. Учир нь «Don’t step on a crack, or you’ll break your mother’s back» гэсэн яриа тэр нутагт байдаг ба энэ нь “хэрвээ чи хагархай дээр гишгэвэл ээжийнхээ нурууг хугална” гэсэн утгатай юм. Муухай, гэнэн гэмээр яриа боловч хүүхдүүд үүнд итгэсээр.

Хагархай дээр гишгэх

6 Устай хундага өргөх

Германд эрүүл мэндийн төлөө хундага өргөх үед устай хундага барьж байж болохгүй. Хэрвээ хэн нэгэн хүнд үхэл хүсч байгаа биш бол тэр шүү дээ. Мэдээж энэ нь хоосон яриа, ширээний ард сууж байгаа хүмүүсийг хатуу ундаа ахиухан гэсэн гэнэн зорилготой боловч ихээхэн үр дүнтэй арга болжээ. Ийм ярианы дараа ямар ч хүн бусдаас ялгарахыг бодохгүй байх нь лав.

Устай хундага өргөх

7 Дэрэн дээр суух

Малайзад дэрэн дээр сууж ерөөсөө болохгүй. Энэ улсын хүн амын итгэдгээр бол дэрэн дээр суувал хүний тэр дэрэн дээр суусан зөөлөн хэсэг нь арьсны янз бүрийн өвчтэй болдог гэнэ. Тийм учраас та Малайзад явахдаа аливаа дэрийг чөлөөтэй дэрлэж болох ба хэн нэг нь энэ дээр янз бүр болсон байх бий гэж ер санаа зоволтгүй юм байна.

Дэрэн дээр суух

8 Шөнө дунд усан үзэм идэх

Испанид эрт дээр үеэс усан үзмийг муу үйл, чөтгөр шулмаас хамгаалах жимс гэж үздэг. Үүнтэй бараг нэгэн зэрэг  үүссэн нэг заншил нь 12 ширхэг усан үзмийг шинэ жилийн шөнө дунд идэж өөрийгөө муу үйлээс бүтэн жил хамгаалдаг гэсэн итгэл билээ.

Шөнө дунд усан үзэм идэх

9 17-ны баасан гараг

Загалмайн шашинтны хувьд 13-ны баасан гараг хамгийн аймшигт өдөр. Тэгвэл Италид 13-ны өдрийг огт үл тоох боловч харин 17-ны баасан гаригаас сүнсээ зайлтал айна.Учир нь XVII гэсэн ром тоог багахан өөрчлөхөд латин хэлний  VIXI буюу” миний амьдрал дууслаа” гэсэн утгатай үг болдог болохоор тэр юм гэнэ лээ.

17-ны баасан гараг

10 Хүүхэд ба бяслаг

Англид бүр дундад зууны үеэс жирэмсэн болсон эмэгтэй бяслаг бэлдэж эхлэх заншилтай ба 9 сарын дараа хүүхэд төрөхөд тэрхүү болж гүйцсэн  бяслагийг бүгд тойрон сууж идэн, зөвхөн захыг нь үлдээдэг байжээ. Дараа нь загалмайлах цаг болоход хүүхдийг энэ бяслагны зах дотуур мөлхүүлдэг байсан нь шинэ хүн маань урт удаан амьдарч жаргалтай байхыг бэлгэддэг юм байна.

Хүүхэд ба бяслаг

11 Цагийн хуваарийн дагуу ариун цэвэр сахих нь

Энэтхэгийн олон хүмүүс өөртөө нүгэл хураахгүйн тулд тогтсон цагийн дагуу ариун цэврийг сахидаг. Энэ нь Пүрэв болон Бямба гаригт толгойгоо угааж болохгүй, хумсаа Мягмар болон Ням гарагаас бусад өдөр авч болно гэх мэт хуваарь байдаг гэнэ. Гэхдээ иймэрхүү ариун цэвэртэй холбоотой үйл хөдлөлийг заавал нар жаргахаас өмнө хийх ёстой ба ингэхгүй бол таны сүнс хаашаа ч юм зайлан алга болох юм гэнэ лээ.

Цагийн хуваарийн дагуу ариун цэвэр сахих нь

12 Мод тогших

Ямар нэг хэтрүүлсэн юм ярих юм уу, хэт зоригтой зүйл амласны дараа зарим хүн хүн мод тогших нь элбэг харагддаг зүйл. Тэгвэл энэ нь ихээхэн эрт дээр үеэс гаралтай бөгөөд  тэрхүү урьд өмнийн үед сайн санаат ид шидтэн модон дээр амьдардаг, тэр модыг тогшин уг сайн санаатнаар туслуулдаг гэж итгэдэг байжээ. Нэг ёсондоо аливаа зүйлийг амлаад түүндээ сайн санаат ид шидтэний тусламж авах гэж мод тогшдог байсан нь одоо хүртэл үлдсэн нь энэ юм байна.

Мод тогших

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()