Хар тугалганаас болж Ромын эзэнт гүрэн мөхсөн түүх

Ромын эзэнт гүрэн, түүний соёл мөхсөний нэг шалтгаан нь тугалганы хордлого гэсэн онол XIX зууны үед гарч иржээ. Энэ онолоор бол ромчууд тугалган савыг ихээр хэрэглэдэг байснаас болж хордож үхэж байсан гэнэ. Үнэхээр ч эртний Ромд тугалган сав хэрэглэж байсан нь үнэн боловч хэмжээ нь бага, хэрэглэх  тоо нь ч цөөхөн байсан юм. Ядуучууд модон аяга тавагнаас хоол идэх бол, баячууд алтадсан, мөнгөлсөн болон шилэн савнаас хоол иддэг байж. Тухайн үед ромчууд тунгалаг шилэн сав, бас хээ хуар тавьж гоёсон шилэн савыг маш олон янзын зориулалтаар өргөнөөр хэрэглэж байсан нь тогтоогдсон билээ.

Хар тугалганаас болж Ромын эзэнт гүрэн мөхсөн түүх
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Ядуу айл өрхүүдийн хэрэглэх төмөр  сав дотор цагаан болон хар тугалган сав байсан боловч хар тугалган сав нь хүнд учир цагаан тугалган сав голлож байсан байна.  Мөн бат бэхийн хувьд эдгээр сав нь зэс савтай харьцуулахын аргагүй муу байсан нь тодорхой.

Гэсэн хэдий ч эртний ромчуудын оршуулгыг судлах явцад хүний биед их хэмжээний тугалга байгааг тогтоосон байдаг боловч энэ нь тугалга ашиглан гаргасан хороос болсон гэхээргүй бага хэмжээтэй байсан ба тухайн үед Ромчууд ургамлын болон амьтны гаралтай хор ашиглаж байсан байна. Судалгааны явцад тугалга хүний биед удаан хугацаагаар, их хэмжээгээр хуралдсан шинж тэмдэг илэрч байсан боловч чухам юунаас болж энэ их тугалга хүний биед хуралдсан бэ гэдэг асуултын хариулт тодорхойгүй байлаа.

1965 онд Америкийн эрдэмтэн социологич С. Гилфиллан нь анагаах ухааны нэгэн сэтгүүлд “тугалганы хордлого ба Ромын уналт” гэсэн нийтлэл бичсэн байна. Энэ эрдэмтний бодлоор бол Ромчууд тугалганы хор хөнөөлийг мэддэггүй байсан учраас амьдрал ахуйдаа ихээр хэрэглэдэг байжээ. Тугалганы хордолт нь их олон янзаар илэрдэг ба хамгийн их дэлгэрсэн шинж нь цус багадалт , үргүйдэх, сэтгэл санааны гутрал, хөдөлгөөний эв дүй алдагдах, ой ухаанаа алдах зэрэг юм.  Гилфиллан энэ бүхний буруутныг тугалгаар хийсэн Ромын усан хангамжийн хоолой гэж үзэж байв. Мөн дарс хийх үедээ тугалган сав ашигладаг байсныг нь бас нэг үндсэн шалтгаан гэж тэр ойлгож байлаа. Гэхдээ Ромчууд дарс хийхдээ тугалган сав ашигладаггүй байсан нь дараа нь тодорхой болсон юм.

Мөн Ромчууд тугалганы хор нөлөөний тухай мэддэггүй гэсэн бодол нь бас буруу. Жишээ нь Юлий Цезарийн үед аж төрж байсан архитектор, механик Витрувий нь өөрийн бичсэн нэгэн тэмдэглэлд  “Шавар хоолой бүхий усны шүгам нь олон ач холбогдолтой... энэ хоолойноос гарах ус нь тугалган хоолойн уснаас илүү цэвэр ба тугалган хоолойгоос тугалганы тунадас хэмээх хүний биед хортой зүйл үлддэг.  Тугалга маань өөрөө хортой учир түүнээс ялгарах тунадас мөн л хортой гэсэн үг.Энэ бодис хортой гэдгийг батлах олон зүйл бий: тугалга хайлуулагч хүний арьс маш зэвхий цагаан байдаг. Тугалга хайлах үед уур нь хүний биед тогтон үлдэх ба өдөр болгон ийм байдлаар хуралдаж яваандаа хүний биеийн хамаг эрч хүчийг сорон авдаг байна. Тиймээс бид эрүүл сайн ус хэрэглэх хүсэлтэй бол тугалган хоолойн ус хэрэглэж огт болохгүй билээ”.

Гэхдээ Ромчууд яах аргагүй тугалган хоолойгоор ус татаж авдаг байсан үнэн юм. Харин тэрхүү хоолойн дотор талд зузаан кальцийн карбонат бүхий давхарга ашигладаг байж. Тийм учраас тухайн үеийн Ромын усны хоолойгоос гарах усанд байх тугалагны хэмжээ одоогийнхоос ялгаагүй байсан гэсэн үг юм. Тэгвэл тэр их тугалга чухам хаанаас бий болж хүний биед, ясанд ихээр хуралдсан хэрэг вэ?  Сүүлийн үеийн судалгаагаар хэд хэдэн эх сурвалжаас тугалга хүний биед хуралдаж байжээ гэж үздэг болжээ.  Жишээ нь Витрувиемийн хэлсэн тэр эрдэст тунадас.

Тугалган суурь бүхий цагаан будгийг янз бүрийн зүйлийг цайруулах зорилгоор Ромчууд ихээр хэрэглэж байсан бөгөөд бүр XX зуун хүртэл ийм байж. Гэхдээ хамгийн аюултай нь гоо сайхны будаг энгэсэг болох тэр бодис байв. Мөн л тугалган суурь бүхий энэ будаг энгэсэг нь хэдийгээр хүний биед хортой гэдгийг Ромчууд мэдэж байсан ч “гоо сайхан нь золиос шаарддаг” гэдэг зарчмыг тухайн үеийн Ромын гангачуул мэддэг байсан бололтой тоохгүй хэрэглэсээр байжээ.

Эртний Ромчуудын бие организмд тугалга хамгийн ихээр хуралдаж байсан гол эх сурвалж нь дарс байлаа. Дарс хийн зардаг хүмүүс нь тугалгаар сайхан амттай амт оруулагч хийж болдог гэдгийг мэддэг, ашигладаг байсан юм. Уг нь амтлагчийг үнэтэй, ховор олдох зөгийн балаар хийдэг ч хямд үнэтэй дарс хийхэд тугалгаар хийсэн амт оруулагч хамаагүй илүү хямд, олдоц сайтай байж. Мэдээж өндөр үнэтэй сайн дарсанд тугалга хэрэглэхгүй ба ромын жирийн ард иргэд, ядуусын хэрэглэх дарсанд л дээрх амтлагчийг хийж байж. Саяхан хүртэл хадгалагдан үлдсэн эртний Ромын дарсанд хийсэн шинжилгээгээр уг дарсанд байх хар тугалгын хэмжээ нь одоогийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1000 дахин их байсан бөгөөд ийм дарсыг тогтмол хэрэглэхэд хүний биед ямар нөлөө үзүүлэх нь тодорхой биз ээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()