Гутлын хайрцгийг хаяхын оронд ингэж ашиглаарай! (Бүтээлч 8 санаа)

Худалдан авалт хийх гэдэг таатай зүйлсийн нэг билээ. Шинээр худалдаж авсан өндөр өсгийт нь танд таатай мэдрэмжийг төрүүлэхээс гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, таныг загварлаг  харагдахад тусална. Гэхдээ та худалдаж авсан гуталныхаа хайрцгийг яадаг вэ? Хэрэггүй болсон хайрцгийг ашиглаж та хүүхдээ завгүй байлгах, гэрийнхээ интерьерийг өөрчлөх боломжтой шүү. Ингээд гуталны хайрцгийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөөг хүргэе.

Гутлын хайрцгийг хаяхын оронд ингэж ашиглаарай! (Бүтээлч 8 санаа)
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Авсаархан чемодан

Хэрэггүй болсон гутлын хайрцгийг ашиглах хамгийн сонирхолтой нэг арга бол өөрийн гараар жижиг чемодан хийх юм. Хайрцгаа төрөл бүрийн өнгөтэй цаас эсвэл ханын цаас нааж чимэглэнэ. Газрын зурган наалттай чемодан илүү гоё харагддаг. Энэ төрлийн чемоданд гар урлал, цаас зэргийг хадгалах боломжтой. Үүнээс гадна гэртээ зураг авалт хийхэд гайхалтай тохирох болно.

Авсаархан чемодан

2 Тоглоомон хот

Хэрвээ гэрт тань их хэмжээний гуталны хайрцаг байгаа бол хүүхдийн бүтэн хот барьж болно шүү дээ. Хүүхдэд тань энэ санаа маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хайрцагнуудаа олон давхарлах, эсвэл хаалга, гаражтай нэг давхар байшин барих гэх мэтээр ашиглаж болно. Үүнээс гадна хайрцагны гадна болон дотор талыг өнгийн цаасаар нааж, дотор нь тоглоом амьдрах өрөөг ч хийж болох юм.

Тоглоомон хот

3 Загварлаг тавиур

Хэрэггүй гутлын хайрцгийг ашиглаж загварлаг тавиур хийх боломжтой. Ханан дээрээ сайн гэгч нь тогтоож, дотор гадна талд нь өнгийн цаас эсвэл картон наахад  л хангалттай. Үүнээс гадна ханын цаас, бэлэгний цаас, сонин сэтгүүл, даавууг хүртэл ашиглаж болно шүү дээ.

Загварлаг тавиур

4 Залгуурны хайрцаг

Заримдаа гэрт маш олон залгуур хөлд орооцолдож багагүй төвөг учруулдаг. Тиймээс энэ асуудлыг шийвэрлэхийн тулд залгуурыг хадгалах савыг хийх нь зүйтэй. Гуталны хайрцганд залгуур багтах хэд хэдэн зүсэлт хийх бөгөөд гадна талыг нь чимэглэхэд л хангалттай. Бүх залгуурууд дотроо байрлаж харин гадна талд нь гар утас, электрон ном, гэрэл гэх мэт залгуур ашиглах бүхий л зүйл байх юм.

Залгуурны хайрцаг

5 Хүүхэлдэйн театр

Гуталны хайрцгийн тусламжтайгаар шинэ ертөнцийг бүтээж болно. Төрөл бүрийн хайчилбарыг ашиглаж та хүүхэлдэйн театр зохиох боломжтой бөгөөд зохиолын үйл явдлыг тогтмол өөрийнхөө хүслээр өөрчилсөн ч болно шүү дээ.

Хүүхэлдэйн театр

6 Үзэг бал хадгалах сав

Үзэг, харандаа, фломастр зэрэг зүйлсийг хадгалах том сав томчуудад төдийгүй хүүхдэд маш их хэрэгтэй. Ялангуяа зураг зурдаг, гар урлал хийдэг хүмүүст хамгийн чухал зүйлсийн нэг юм. Үүнийг хийхэд маш амархан. Зүгээр л хайрцган дотор цаасан алчуур болон ариун цэврийн цаасны голыг л хийхэд хангалттай.  Ингээд бүх зүйл нэг газар хадгалагдах нь ээ.

Үзэг бал хадгалах сав

7 Кинопроектор

Чанартай хүчтэй линз авснаар та гуталны хайрцгийг ашиглаж муугүй проектор хийх боломжтой. Хайрцагны хажуу талд линзэнд тохирох нүх хийж скотчны тусламжтайгаар линзээ тогтоогоод дотор нь ухаалаг гар утсаа хийнэ. Харин илүүдэл картоноор гар утсандаа зориулж тавиур хийгээрэй. Ингээд хайргаа таглаж, дуртай киногоо үзэх боломжтой.

Кинопроектор

8 Гоёл чимэглэл хадгалах сав

Хайрцагны гадна талыг төрөл бүрийн цаасаар чимэглэж, дотор талыг нь хэдэн тасалгаатай болгож хувааснаар гоёл чимэглэл хадгалах сав хийж болно. Энэ нь эвтэйхнээс гадна маш гоё харагдаж таны гэрийн интерьерийг чимэглэнэ. Хайрцгийг чимэглэхэд тууз, өнгөт сүлбээр зүү, хатаасан цэцэг, өнгөт сонин, шүр, чулуу гэх мэт хүссэн зүйлээ ашиглаж болох юм.

Гоёл чимэглэл хадгалах сав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()