Бие болон сэтгэлийг эрүүл байлгадаг 20 зөв зуршил

Зарим хүмүүс өөртөө анхаарал хандуулах нь танд тохиолдох гэж буй таагүй зүйлийн хугацааг удаашруулдаг гэдэгт итгэлтэй байдаг. Бодит байдал дээр өөртөө анхаарал хандуулах нь биднийг илүү эрүүл саруул, эрч хүчтэй болоход тусалдаг байна. Тавьсан зорилгодоо хүрэх хүч чадлыг бэлэглэнэ. Харин та өөртөө анхаарал хандуулахаа больсноор бие махбодь болон сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд орох болно. Ингээд хэрхэн эрүүл мэнд, бие сэтгэлээ эрүүл байлгах талаар зөвлөгөөг хүргэе. Доор дурдсан зүйлсийг та зуршил болгож хэрэгжүүлэх хэрэгтэй шүү.

Бие болон сэтгэлийг эрүүл байлгадаг 20 зөв зуршил
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1. Тогтмол эмчийн хяналтанд бай

Энэ бол баячуудын маяг биш бөгөөд эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь илүүц зүйл биш гэдэгтэй та санал нэгдэх биз. Бид ихэнхидээ өвчин хэт их хүндэрсэн үед, аргагүйн эрхэнд л эмч дээр очдог. Хагас жилд нэг удаа ч болов эмнэлэг очиж, шаардлагатай шинжилгээгээ өгч урьдчилан сэргийлсэн үзлэгт хамрагдах хэрэгтэй.

Эмчид очихыг хүсэхгүй байгаа нь улмаас өвчин, шаналал болон бусад таагүй зүйлсийг тэвчих хэрэггүй. Ихэнхи өвчнийг анхан шатанд нь илрүүлсэн бол маш хурдан эдгээх боломжтой байдаг юм.

2. Зөв хоолло

Хоол гэдэг эрүүл мэндийн хувьд хамгийн чухал зүйлсийн нэг билээ. Таны бие бол машин, харин хоол нь түлш юм. Хэрвээ автомашинд чанаргүй түлш хийвэл машин тань ямар нэг асуудалгүй ажиллаж чадах болов уу. Тиймээс тэжээллэг гэрийн хоолонд анхаарал хандуулж, фастфудаас татгалзаарай. Өөрийн гараар гэртээ хийсэн бол илүү тэжээллэг, илүү ашигтай байдаг гэдгийг мартах хэрэггүй.

3. Ус уу

Өдөрт хамгийн багадаа 8 орчим аяга уух хэрэгтэй. Гэхдээ ус гэдэг нь ундаа, хийжүүлсэн ус, цай болон бусад зүйлс биш гэдгийг санаарай. Мэдээж, крантны ус шууд ууж болохгүй. Энэ нь эерэг гэхээсээ илүү сөрөг үр дагаварыг авчрах болно.

4. Цэвэр агаарт гар

Тогтмол цэвэр агаарт гарах, унтахынхаа өмнө цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зуршилтай болоорой. Энэ нь таныг тайвшруулаад зогсохгүй стресс тайлж, физиологийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

5. Өдөр бүр өөрийн дуртай зүйлийг хий

Бид хэдийгээр өөрт хэрэгтэй зүйлийг хийдэг ч эдгээр зүйлс нь ихэнхи тохиолдолд бидэнд аз жаргалтыг авчирдаггүй. Тиймээс өдөрт нэг удаа өөрийн дуртай зүйлийг хийх хэрэгтэй. Жишээлбэл: дуртай киногоо үзэх, найз нөхөдтэйгөө амрах гэх мэт. Амьдрал богино учир та амьдралаас таашаалыг л мэдрэх хэрэгтэй шүү дээ.

6. Танд үнэтэй хүмүүстэй цаг хугацааг өнгөрүүл

Өөрт  таалагддаг бүсгүйгээ болзоонд урь. Эсвэл сайн найзтайгаа гадуур алх. Хамгийн ойр дотны хүмүүс рүүгээ утсаар ярь. Хүн бүр тодорхой хэмжээгээр найз нөхөдтэйгөө уулзах, олон нийттэй харьцах нь маш чухал. Энэ нь биднийг аз жаргалтай болгодог.

7. Өөрийгөө болон өөрийнхөө биеийг эрхлүүл

Үсээ тайруул, шинэ хувцас ав, эсвэл дуртай ресторандаа өдрийн хоолоо идэж болно шүү дээ. Зөвхөн нэг тойрогт өөрийгөө барих хэрэггүй. Өөртөө анхаарал хандуулж эхэлснээс хойш та илүү аз жаргалтай болох болно.

8. Амралт эсвэл чөлөө ав

Ихэнхи хүмүүс амралтаа авах төдийлөн дургүй байдаг бөгөөд биеийн байдал нь таагүй байсан ч ажилдаа очихыг илүүд үздэг. Энэ хорт зуршлаас өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, эрч хүчээр цэнэглэгдэхийн төлөө татгалзаж сурцгаая.

9. Өөртөө болон өөрийнхөө баримталдаг зарчимд үнэнч бай

Өөрийнхөө хүслээр бус харин бусдын хүслээр, бусдын ятгалагаар ямар нэг зүйл хийж байгаа хүн хэзээ ч аз жаргалтай байж чаддаггүй. Аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахын тулд та нэн түрүүнд өөртөө болон өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох хэрэгтэй.

10. Бүтээлч бай

Өөрийн хайрцагнаас гарч сэтгэх хэрэгтэй бөгөөд зоригтой байж, үргэлж өөрийнхөө чадварыг үргэлж туршиж байх шаардлагатай. Энэ нь танд өөрийгөө ойлгох, өөрийнхөө чадварыг дүгнэхэд тустай.  Хайрцагнаасаа чөлөөтэй гарч чаддаг болсон үедээ та өөртөө илүү итгэлтэй, илүү хүчтэй байх болно.

11. Өөртөө өгөөмөр ханд

Бид яагаад өөрийгөө уучлахаас илүү эргэн тойронд буй хүмүүсээ илүү их уучилдаг юм бол? Хамгийн сайн найздаа хандаж байгаа мэтээр тэвчээртэй, өгөөмөр байдлаар өөртөө ханд. Өөртөө амрах цаг хугацааг өгч, өөрийгөө хүчлэх хэрэггүй.

12.  Хангалттай унтаж амар

Энэ нь таныг эрт унтаж, эрт бос гэсэн үг биш юм. Зүгээр л хэдэн цаг унтахад та амарсан босож чадах вэ гэдэгт оршино. Ингээд яг энэ цагаа өдөр бүр барьж байгаарай. Өөр  зүйлийг таниас шаардахгүй.

13. Хувийн орон зайг тогтоо

Та эргэн тойрныхоо хүмүүст хэтэрхий их зүйлийг зөвшөөрөөд байгаа юм биш биз? Тэд таньтай яаж хандаж байна? Хэрвээ хариулт нь танд таалагдаагүй бол өөрийн хувийн орон зайг тогтоох хэрэгтэй. Хэн нэгний танд хандаж байгаа байдал таалагдахгүй байвал, энэ байдлаа бусдад илэрхийл. Таалагдахгүй байвал татгалзаж сур.

14. Эргэн тойрныхоо хүмүүст тусал

Хэн нэгэнд туслах нь тэднийг төдийгүй таныг аз жаргалтай болгоно. Тиймээс хэрвээ хэн нэгэнд туслаж чадахаар бол хэзээ ч битгий хажуугаар нь тоохгүй өнгөрөөрэй. Сайн дурын ажилтан болж настай хүнийг зам гаргаж өгч болно. Эсвэл гартаа тортой зүйл барьсан хүнд хаалга онгойлгож өгч болно шүү дээ. Ингээд та таны сэтгэл санаа хэрхэн дээшилж байгаа болохыг шууд л анзаарна.

15. Талархаж сур

Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд нэн түрүүнд байгаа зүйлдээ талархах хэрэгтэй. Энэ нь аливаа зүйлд талархах хэрэгтэй гэсэн үг юм.  Таны амьдралд байгаа зүйл бусад хүмүүсийн амьдралд байхгүй байх магадлала өндөр шүү дээ.

16.  Эмх замбараатай бай

Гэртээ, ажил дээрээ, толгой дотроо гээд л тогтмол эмх замбараатай байх хэрэгтэй. Хэрэггүй зүйлсийг хаяж, төлөвлөгөө гаргаж, асуудлаа шийдвэрлэх нь чухал. Энэ нь таны амьдралд сайнаар нөлөөлөх болно.

17.  Биеийн тамираар хичээллэ

Спорт биш биеийн тамираар хичээллэ. Спорт гэдэг нь биед тодорхой хэмжээний ачаалал өгөх, үр дүнг харах зүйл бол ихэнхидээ хүмүүс илүү сайн хөдлөх хэрэгтэй байдаг юм. Тиймээс хүнд дасгал хийхийн оронд өглөө, орой алхаж болно шүү дээ.

18.  Өөрийгөө зөвтгөхөө боль

Ямар нэгэн таагүй бодол таны толгойд орж ирж байвал та дотроо ярихаа болих хэрэгтэй. Жишээлбэл: Надад зав алга, надад энэ хэрэггүй, би хэт их ядарч байна гэх мэт. Ямар ч тохиолдолд та чухал зүйл хийх цаг завыг гаргах хэрэгтэй. Өөрийнхөө залхуу байдлыг зөвтгөх хэрэггүй.

19. Шинэ зүйлийг сур

Хэдийгээр энэ танд хүндрэлтэй мэт санагдаж болох ч та өдөр бүр шинэ зүйл сурах хэрэгтэй. Ажилдаа явах замдаа подкаст сонсож болно. Оочирт сууж байвал сонирхолтой мэдээллүүдийг уншиж болно шүү дээ. Шинэ чадвартай болохыг хүсэж байвал танхимийн эсвэл онлайн сургалтанд бүртгүүлсэн ч болно. Бүх зүйл маш хялбар бөгөөд хамгийн гол нь хүсэл эрмэлзэлтэй л байх хэрэгтэй.

20.  Сэтгэл хөдлөлөө хянаж сур

Та сэтгэл хөдлөлөө өөртөө барих хэрэггүй. Хэрвээ танд ямар нэгэн таагүй зүйл тохиолдож та бухимдалтай эсвэл гунигтай байгаа бол бусдад хор хөнөөлгүйгээр үүнийгээ ил гаргаж сурах хэрэгтэй. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()