Юрий Гагарины нууцлаг үхлийн талаар цуу ярианууд болон бодит баримт

1968 оны 3-р сарын 27-нд Владимир мужийн Новоселово тосгоны ойролцоо сургалтын нислэг үйлдэж байсан Миг-15УТИ онгоц осолдон сүйрч уг онгоцыг удирдан нисэж байсан дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарин, сургагч-нисгэгч Владимир Серегин нар амь үрэгдсэн тухай мэдээ 3-р сарын 29-нд гаран олон хүнийг цочроож байсан билээ.

Юрий Гагарины нууцлаг үхлийн талаар цуу ярианууд болон бодит баримт
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Ослын шалтгааныг тогтоох комисс байгуулагдан ажиллаж эхлээд удалгүй анхны дүгнэлтээ гаргасан нь:  Дээрх онгоц нь гадны ямар нэг биетээс зайлах гэсэн огцом маневр хийснээс болж өрөмд орон унаж (тэнхлэгээ тойрон эргэлдэн унах хөдөлгөөн) багийн гишүүд амь үрэгдсэн гэж тогтоосон байдаг. Ийм ерөнхий мэдээлэл, дээр нь энэ хэргийн тухай бүх материалыг олон жилийн турш нууцалсан учир маш олон янзын утга учир багатай гэмээр цуу яриа ихээр тарж байжээ.

Гагарин Серегин хоёр нислэгт гарахын өмнө архи уусан талаар их цуурсан боловч нисгэгчдийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр ямар ч согтууруулах ундаа илрүүлсэнгүй.

Мөн Гагарин нь төр улсын удирдагч нартай муудалцсан учир засгийн эрх мэдэлтнүүд Гагариныг хорлож алсан гэж үзэх нэг хэсэг байхад өөр нөгөө хэсэг нь Гагариныг тусгай албад барьж авсан, үхсэн гэж худлаа цуу тараагаад алс хөдөө газрын нэгэн сэтгэл мэдрэлийн  эмнэлэгт хорьж байгаа гэж ярьж байлаа.

Зөвлөлтийн сарны программ,“сарны хуйвалдаантай” холбоотой цуу хүртэл гарсан ба энэ яриагаар бол Гагарин нь онгоцоор нисэж байгаад биш харин сарыг тойрон нисэх Зонд-4 сансрын хөлгийн ослын үеэр амь үрэгдсэн гэнэ.

Бас Гагарин нь өөрийгөө үхсэн гэж ойлгуулан олны анхаарлаас гарч олон жил Оренбург мужид амьдарч байгаад насан өндөр болсон хойноо ан хийж явах үедээ осолдсон гэх нь ч бий.

Ямар ч байдаг байлаа гэсэн эдгээр нь худал зүйл бөгөөд хэргийг мөрдөн шалгах явцад хийсэн шинжилгээгээр нисгэгчид эрүүл саруул байсан, техникийн ямар нэг гэмтэл байгаагүй гэдгийг тогтоосон байдаг билээ. Онгоц чухам ямар зүйлээс болж огцом маневр хийсэн тухайд комисс гурван янзын таамаглал гаргасан байдаг ба эдгээр нь шувуутай мөргөлдсөн, агаарын бөмбөлөгтэй мөргөлдсөн, эсвэл өөр бусад онгоцтой маш ойрхон өнгөрсөн гэсэн зүйлүүд байж. Гагарин Серегин нарыг энэ онгоцоор нисэх гарсны дараахан араас нь ойрхон хоёр онгоц даган хөөрсөн тухай тус хорооны штурман Виктор Абрамычев ярьсан байдаг бөгөөд “ алуус маань чухам энэ хоёр онгоцны аль нэгтэй мөргөлдсөн байж магадгүй, онгоц унасан хурдыг харахад бидний хэлдгээр хавтгай өрөмд орон унасан бололтой” гэж тэрээр хэлж байжээ.

Харин энэ аймшигт явдал болж байх үед хувь заяаны төөргөөр Алексей Леонов уг газарт ойрхон байж таарсан гэдэг.Дараа нь буюу  2003 онд, Гагарины нас барсан өдөрт зориулсан хэвлэлийн бага хуралд дээр энэхүү ЗХУ-ын баатар, нисэх хүчний хошууч генерал, анх задгай сансарт гарсан хүн нь олон жил хадгалж явсан нууцаа дэлгэсэн байдаг билээ.

“Би 20 жил үнэнийг хэлэх гэж зүтгэж тэмцэж явлаа. Албан ёсны дүгнэлтэд Гагарин Серегин нарын огцом маневр хийж, өрөмд орон газар мөргөн унасан гэсэн байдаг. Энэ бол дэмий яриа. Бүх зүйл өөрөөр болсон юм: 1968 оны 3-р сарын 27-ны өдөр энэ бүсэд гадны Су-15 онгоц зөвшөөрөлгүй орж ирсэн байж. Нисгэгч нь дүрэм зөрчин 450 метр хүртэл доошилсон ба форсажаар (моторын дээд хүчээр) нисэж явахдаа Гагарины онгоцноос 10-15 метрийн зайтай өнгөрснөөс болж  Миг-15 эрчилсэн урсгалд нь орон 750 км/цагийн хурдтайгаар өрөмд, яг бодитойгоор бол гүн спираль чиглэлээр унасан юм”-гэж тэрээр тухайн хурал дээр хэлсэн байна.

Таван жилийн өмнө Алексей Леонов нь дээрх хэргийг мөрдөн шалгасан комиссын материалтай танилцах зөвшөөрөл авсан, хэргийн материалтай танилцахад өөрийнх нь таамаг үнэн зөв байсан гэдэг нь батлагдсан хэмээн сэтгүүлчдэд ярьсан байдаг билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()