Алтан Ордны улсын залгамжлагчид болох Ногай хүмүүсийн түүх

2020-03-30, 14:55
3,269

Алтан ордны улсыг залган гарч ирсэн улсуудын нэг болох Ногай улс нь цагтаа Ижил мөрний доод хэсгээс Эрчис мөрөн, Кама голоос Сырдарья мөрөн, Хар тэнгисийн хойд хэсэг, Азовын тэнгисийн орчмын нутаг, одоогийн Узбекистаны хойд хэсэг гэсэн өргөн уудам газар нутаг эзлэн байсан юм. Өнөө цагт 40 000 орчим ногайчууд Дагестаны хойд хэсгээр, мөн төдий тооны хэсэг нь ОХУ-ын Хойд Кавказын газар нутагт амьдарч байгаа билээ.

Алтан Ордны улсын залгамжлагчид болох Ногай хүмүүсийн түүх
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ногай улсын үүсэл, хөгжил цэцэглэлт

Ногай улсын гарал үүсэл нь Едигей хантай салшгүй холбоотой. Энэ хүн Чингис хааны алтан ургийн хүн биш учраас хаан болох боломжгүй байсан ч олон жижиг хан ноёдыг нэгтгэн захирч, хаан шиг л эрх мэдэлтэй хүн байжээ.

Алтан орд улсын Төмөрхүтлүг хааны үед ихээхэн нэр нөлөөтэй болсон Едигей нь Тохтамыш ханыг улсаасаа хөөсний улмаас Москваг 1382 онд эзлэн авснаараа алдаршсан Тохтамыш нь Литвийн их хаан Витовт очиж амь хорогдсон байна. 1399 онд Алтан орд улс Литовийн цэргийн хооронд их тулаан болох дээрээ тулах үед дайснаасаа хүч дутуу Төмөрхүтлүг хаан нь цаг хожих гэж хэлэлцээ хийж, өөрийн улсыг Литовын хаан Витовтын дагуул улс болохыг хүлээн зөвшөөрч байв.

Энэ хооронд Едигей асар их хүч цуглуулан ирээд хаан Витовтод хэлэхдээ :”Төмөрхүчлэг чамайг эцгээ, эзнээ гэж бодож болох юм. Насаараа бол нээрээ л чиний хүү байхаар хүн. Харин чи бол миний хүү байх настай хүн учир намайг эцэг шигээ хүндэлж, өөрийнхөө улсын мөнгөн зоос дээр миний нэрийг оруулан цутга” гэж байсан гэдэг . Үүний дараа их тулаан болж Литвийн тал аймшигтай ялагдал хүлээсэн байна. Энэ тулалдаанд Тохтамыш хан нь Литовын талд байлдаж байсан билээ.

Ногай улсын үүсэл, хөгжил цэцэглэлт

1408 онд Едигей Москвагийн хант улсыг дайлаар мордож олон хот тосгодыг эзлэн, сүйдэлсэн боловч Москваг авч чадаагүй учир Василия I хааныг Алтан орд улсад албан татвар төлж байхаар болгоод буцсан гэдэг.

Едигей ханыг ингэж хүчирхэгжиж байх үед мангут овгийнхон голлосон Ногай улсын үндэс суурь тавигдаж 15-р зууны үед Алтан орд улс задран бутарсны дараа бие даасан улс болжээ. Урал голын эрэг дээрх Сарайчик хотыг нийслэлээ болгосон энэ улс нь Алтан ордын нутаг дэвсгэр дээр үүссэн хамгийн том улсын нэг байсан юм.

Едигей болон түүний үр удам нь алтан ургийнх биш учир хаан гэж нэрлэгдэх эрхгүй, Чингисийн үр садын доор бичигдэж байсан бөгөөд Ногай улсад хаан гэж байхгүй зөвхөн бии (хан) төрийн эрхийг барьдаг байв. 15-16-р зууны уулзвар үе буюу Муса болон Ямгурчи ханы үед  энэ улс өөрийн оргилдоо хүрч хүчирхэгжсэн байна.

2 Ногай улс задарч, ноёд дээдэс нь Оросын хаанд зүтгэсэн нь

Энэ улс Алтан орд улсын дайрсан замыг тойрсонгүй буюу мөн л хэсэг хугацаанд хүчирхэгжин мандаж байгаад задран бутарчээ. Энэ улсын түүхэнд гурван удаагийн хямралт үе тохиолдож байсан гэж түүхч Вадим Трепавлов үздэг бөгөөд түүний энэ онолоор бол 16-р зууны эхээр анхны хямрал эхэлж үүнийг  нь Казахын хан Касым ашиглан Ногайн нийслэл Сарайчикийг эзлэн авсан байна. Сайид Ахмад ханы үед  (1524-1541) Ногай дахин хүчирхэгжин цэцгэлсэн боловч 1550-аад оноос хоёр дахь хямрал болсон нь байгалийн гамшигт явдалтай холбоотой байсан юм. Гурван жил дараалан ган гачиг, зуд турхан болж, мал сүрэг доройтож, дээрээс нь халдварт өвчин гарснаар улс дотроо хоёр хуваагдан Их болон Бага Ногай улс болж задарчээ. Их Ногайн хан Исмаил нь Москвагийн хаан догшин Ивантай холбоотон болсон байна.

Хүчирхэг холбоотонтой болсон Исмаил нь Ногайн ихэнх овог аймгийг нэгтгэж байхдаа өөрийгөө догшин Иваны ах нь, аав нь гэж нэрлэж байсан гэдэг бөгөөд (Карамазины бичсэнээр)Москвагийн хаанаас ирэх ихээхэн хэмжээний бэлэг сэлтийг тэрээр бараг л албан татвар тушааж байгаа мэт үзэж эхэлсэн гэдэг.

Ногай улс задарч, ноёд дээдэс нь Оросын хаанд зүтгэсэн нь

Энэ үед Ногайн морин цэргүүд Москвагийн хаадад үйлчилж эхэлжээ.  Анх Ливоны дайнаар тэд Москвагийн төлөө тулалдаанд орж байсан бөгөөд дараа дараагийн ийм дайнд оролцох Ногайн цэргүүдийн тоо хэзээ ч 2000 давж байгаагүй гэж Трепавлов үзэж байна. Гэхдээ Догшин Иван нь ийм байдлаар дийлдэшгүй хүчирхэг Ногай цэргүүдийг захиран байгаагаа барууны дайснуудад харуулах сэтгэл зүйн дайралт хийж байсан ба тэрхүү Ногайчууд нь барууны цэргүүдэд агуу Чингис хааны үр сад л гэж ойлгогдож байсан юм. Гэхдээ дайнд Оросууд ялагдсаныг бодоход тэрхүү сэтгэл зүйн дайралт айхтар их үр дүн өгөөгүй бололтой.

16-р зууны хоёр дугаар хагасаас засгийн эрхийн төлөө тэмцэлд ялагдан доройтсон Ногайн овог аймгууд Оросын харьяанд гуйн орох нь улам бүр нэмэгдэж , Оросын хаан ч тэдэнд газар, хамжлага өгч байв. Ийм байдлаар Ногайн 9 жижиг аймгууд Оросын хааны захиргаанд орсон байдаг.

16-17-р зууны үед гурав дахь хямрал болж Ногайн улс задран бутрах хүртлээ сульдан доройтжээ. 1634 онд энэ улсын үлдэгдлийг Халимгууд бут цохисноор үлдсэн овог аймаг нь Крымийн ханы Кубань болон хойд Таврийн нутагруу зугтан орж дараа нь Днепрээс Дунай мөрөн хүртэл нүүдэллэсэн билээ.

3 Суворов болон “Ногайн асуудлыг нэг мөр шийдсэн нь”

Ингэж 17-р зууны дунд үед Ногайн улс бүрэн задран бутарч дуусан, Орос болон Крымийн нутгуудад  тарсан ба 18-р зуунд Крымийн хант улс Оросын мэдэлд орох үед “Ногайн асуудлыг нэг мөсөн эцэслэн шийдэх” шаардлага Оросуудад тулгарчээ.

1783 оны 4-р сарын 21 ний өдөр хатан хаан Екатерина II Крымийг Орос улсад нэгтгэж байгаа тухай манифест гаргасан ба Крымийн хил орчмоор нутаглах Ногайчууд нь Турктэй хэт ойрхон байгаа нь улсын эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байв. 1783 оны 6-р сарын 21 ний өдөр Оросын элчин захирагч Потёмкин нь Ногайчуудыг хил орчмоос нүүлгэн шилжүүлж Саратов болон Тамбовын губерний нутагт  хүргэх тухай нууц тушаалыг Суворовт өгсөн байна.

Суворов болон “Ногайн асуудлыг нэг мөр шийдсэн нь”

1783 оны 7-р сарын 5 нд Суворов нь Ейск хотод Ногайн овог аймгийн удирдагч нарыг Оросын хааны эрх мэдэлд орсны ёслол хийхээр шийдэж, энэ их найраараа ногайчуудыг тайвшруулан байж зорьсон хэргээ бүтээх санаатай байлаа. “ Энэ ард түмний дуртай найр наадмыг нь хангалттай сайнаар хийж, шөнө орой болтол найрлуулан цэнгүүлж байгаад хүчээр нүүлгэн шилжүүлэх ажлыг хийх бүх эрхийг олгож байна” гэсэн тушаалыг Суворов нь өөрийнхөө захиргааны цэргийн ноёдод өгч байсан гэдэг. 

Гэхдээ ногайчууд Оросуудын санааг үүнээс өмнө нь мэдсэн байж. 6-р сарын 30 нд бослого гарснаар урт хугацааны туршид үргэлжилсэн босогчдыг дарах тэмцлийн үеэр олон мянган хүн (Владимир Гутаковын тооцоогоор 700 000) Османы их гүрэн лүү дүрвэж дайжсан байна. Тэднийг мөрдөн хөөх явцад бараг 400 000  (Р.К. Керейтов)  хүн үхсэн гэдэг ба Османы их гүрэнд хүрч чадсан хүмүүс нь тэндхийн амьдралд дасан зохицон үлдсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()