Чанартай талх, гурилан бүтээгдэхүүнийг хэрхэн таньж сонгох вэ?

15 мянган жилийн өмнөөс бидний өвөг дээдэс талхыг эрч хүч, эрүүл мэндийн эх үүсвэр хэмээн үзэж өргөн хэрэглэсээр иржээ. Орчин үед талх нь төрөл бүрээр үйлдвэрлэгдэн хэрэглэгчдэд хүрэх болсон учир сайн чанартайг нь сонгож авах нь хамгийн чухал юм. Ингээд та бүхэнд чанартай, чанаргүй талхыг хэрхэн ялгах талаар зөвлөгөөг хүргэе. 

Чанартай талх, гурилан бүтээгдэхүүнийг хэрхэн таньж сонгох вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Өнгө

  • Хэрвээ дэлгүүрийн лангуун дээр зүссэн талх байвал зөөлөн хэсгийг нь ажиглаарай. Хэрвээ зөөлөн хэсэг нь цасан цагаан байвал гурилыг цайруулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эслэгийг тэр чигт нь үгүй хийж, химийн бодис нэмсэн болж байна. Чанартай талхны зөөлөн хэсэг нь зааны ясан өнгөтэй байдаг аж.
  • Хар талх нь цагаан талхнаас илүү давуу талтай. Жишээлбэл: Хар талханд цагаан талхнаас бага илчлэг байдаг бөгөөд энэ нь жингээ барьж буй бүсгүйчүүдэд их чухал. Хар талхны хамгийн төгс өнгө бол хар-бор өнгө юм. Харин өтгөн кофены өнгөтэй байгаа бол гурилд какао эсвэл будагч бодис нэмсэн байх магадлалтай.
  • Харин гадна талын хатуу хэсгийн өнгө нь цайвар бороос алтлаг бор өнгө хүртэл байж болно. Бор шаргалдуу захтай бол цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх магадлалтай. Учир нь талхны зах элсэн чихэр хайлах үед бараан өнгөтэй болдог.  Хэдий чинээ бор өнгийн захтай талх байна, төдий чинээ элсэн чихрийн түвшин их байна гэсэн үг.

Өнгө

2 Гадна тал

  • Сайн чанарын талхны гадна тал нь зөв хэлбэртэй, ямар нэгэн  хагархайгүй байна. Илүү амттай, хөөсөн талх хийхийн тулд үйлдвэрлэгчид хөөлгөгч болон амт орлуулагч нэмдэг. Талхыг зүсэж байх үед маш их үйрч байвал энэ нь чанаргүй гурилаар хийсэн гэсэн үг. Чанартай талхыг сонгох нэг арга байдаг. Энэ нь та талхан дээр дарж үзэх хэрэгтэй бөгөөд сайн чанарын талх нь амархан хуучин хэлбэртээ орж, дарсан газар хонхорхой үлдэхгүй.
  • Цагаан толботой, хавтгай талх нь исгэлэн амттай байх бөгөөд хэт удаан хадгалсан хөрөнгөөр хийсэн гэсэн үг юм. Зах нь хууларч байвал гурилаас нүүрстөрөгчийн хий ялгарч байгаа хэрэг. Хэрвээ талхан дотор хоосон зай байвал мөн л чанаргүй талхыг илэрхийлнэ. Энэ төрлийн талхны гадна тал нь тэгш бус байдаг.

Гадна тал

3 Ашиг тус

  • Сүүлийн үед дэлгүүрийн лангуун дээр “бүхэл үрийн” гэх тодотголтой талх ихээхэн зарагдах болсон. Бүхэл үрийн талх нь эслэг болон амин дэмээр баялаг учир удаан хугацаанд цадсан мэдрэмжийг өгч, зүрх судасны өвчин болон таргалалтаас урьдчилан сэргийлдэг. Гэхдээ шошгонд итгэх хэрэггүй бөгөөд нэн түрүүнд бүхэл үрийн талх мөн эсэхийг шалгаж, найрлагыг нь хараарай. Энгийн талх мэт найрлагатай бол эрүүл мэндэд төдийлөн тустай биш. 
  • Харин дараа нь гурилны чанарт анхаарал хандуулах хэрэгтэй. Үүний тулд бүхэл үрийг талхнаас салгаж үзээрэй. Хэрвээ амархан салж байвал дээд зэргийн гурилаар хийсэн гэсэн үг. Мэргэжлийн төвшинд чанартай гурилаар хийсэн бүхэл үрийн талх нь саарал өнгөтэй байдаг. Талхны гадна тал нь барзгар, өөрөө хүнд жинтэй байх ёстой.

Ашиг тус

4 Шинэ талх

  • Хэрвээ хадгалах хугацаа 72 цагаас дээш  байвал талханд ямар нэгэн химийн бодис нэмсэн гэсэн үг юм.
  • Зарим томоохон байгууллагууд талхаа өнөөдөр үйлдвэрлэчихээд маргаашийн он сарыг тавьдаг бөгөөд хэрэглэгч шинэ талх худалдаж авч байна гэж өөрийгөө боддог. Талхыг 3-аас илүү хоног шинэхэнээр хадгалах боломж байхгүй.

Шинэ талх

5 Савалгаа

  • Өөрийн ашгийн төлөө зарим үйлдвэрлэгч байгууллагууд ард иргэдийн эрүүл мэндийг золиосолдог. Хуванцар, гялгар уут нь эрүүл мэндэд хоргүй савалгаа биш. Учир нь энэ төрлийн уутанд хийсэн талх нь тэжээллэг чанараа алдаж, талх хөгцрөх магадлалтай. Үүнээс гадна жижиг усны дусал харах боломжтой бөгөөд энэ нь талхыг гүйцэд хөрөөгүй байхад савласан болохыг илэрхийлнэ. Энэ төрлийн талх ямар ч тохиолдолд эрүүл мэндэд сайн үр дагавар авчрахгүй.
  • Талхыг савлах хамгийн тохиромжтой савалгаа бол цонхтой цаасан уут эсвэл хүнсний скоч юм. Энэ төрлийн уутнуудыг цэвэр целлюлозоор хийдэг учир эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Цаасан уутан дотор буй талхны зах амархан хатдаг учир 2-3 хоногийн дотор идэх хэрэгтэй.

Савалгаа

6 Үнэр

  • Хүүхэд байхаасаа эхлэн бид нарийн боовны үйлдвэрээс ханхлах тэрхүү үнэрт татагддаг байсан билээ. Та өлсөөгүй байсан ч энэ үнэрийг аваад шууд өлсөх байх. Харамсалтай нь энэ үнэр нь тогтмол яг талхны үнэр биш харин нэмэлт амт, үнэр оруулагч бодисын үнэр байдаг аж. Энэ нь чанаргүй орцны үнэрийг дарах гэсэн оролдлого юм.  
  • Худалдаж авахын өмнө талхаа үнэрлээрэй. Хэрвээ таагүй үнэртэй байвал худалдаж авах хэрэггүй. Харин огт үнэргүй байвал дутуу хөөсөн гурилаар хийсэн гэсэн үг.

Үнэр

7 Бонус: Үйлчлүүлэгчээ эрхэмлэдэг нарийн боовны үйлдвэрийн шинж

  • Нарийн боовны үйлдвэр, цех нь харанхуй хонгилд бус харин агааржуулагчтай газар байрлана.
  • Тавиур дээр хоосон зай бараг л гарахгүй бөгөөд үйлдвэрийн ажилчид тогтмол шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчид сонголт хийх боломж олгоно.
  • Талх болон нарийн боов унахаас сэргийлсэн тавиур дээр бүтээгдэхүүнээ байрлуулна.
  • Бараа бүтээгдэхүүнийг ангилан хувааж, хэрэглэгчдэд бараагаа сонгоход нь саад учруулахгүй байх.
  • Ажилтнууд ширхгийн бараа бүтээгдэхүүнийг танд зориулж зүсэхээс татгалзахгүй. Гэхдээ энэ нь 0,4кг-аас дээшгүй жинтэй байна.
  • Зөөлөн гэрэлтүүлгээр бүтээгдэхүүний давуу талыг харуулна.
  • Бүтээгдэхүүн бүр дээр үнэ наасан байх учир та тонгойхгүйгээр үнийг харах боломжтой.
  • Дэлгүүрийн үүдэнд бараа бүтээгдэхүүнээ тавих ширээ бий.
  • Хамгийн гол нь мэдээж таныг халуун дулаанаар хүлээж авах таатай уур амьсгал юм.

Бонус: Үйлчлүүлэгчээ эрхэмлэдэг нарийн боовны үйлдвэрийн шинж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()