“Найзууд” цуврал дээр гардаг ч таны анзааралгүй өнгөрсөн байх магадлалтай алдартнууд

1994-2004 оны хооронд залуусыг дэлгэцийн өмнө уяж чадсан олон ангит киноны нэг бол “Найзууд” цуврал билээ. Энэ хугацаанд уг кинонд Холливудын хэд хэдэн алдартнууд харагдаад амжсан гэнэ шүү. Тэдний зарим нь аль хэдийн алдарт хүрсэн байсан бол (Брэд Питт, Жулия Робертс гэх мэт), зарим нь саяхнаас (Дакота, Жованни Рибизи гэх мэт) алдрын оргилд хүрсэн байна. Ингээд “Найзууд” кинонд туслах дүр бүтээсэн Холливудын алдартнуудтай танилцацгаая. Магадгүй та тэднийг анзаараагүй эсвэл таниагүй өнгөрөөсөн ч байж болох юм. 

“Найзууд” цуврал дээр гардаг ч таны анзааралгүй өнгөрсөн байх магадлалтай алдартнууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэри Олдмен

Гэри Олдмен нь Ричард Кросби буюу Жо-гийн хамтрагчийн дүрийг хоёр ангийн турш бүтээдэг. Энэ дүрээрээ Олдмен “Эмми”-гийн шагналд нэр дэвшиж байсан аж.

Гэри Олдмен

2 Жулия Робертс

Нэгэн удаа Чендлер 10 жилдээ шоглодог байсан нэг ангийн сурагч Сьюзитэй уулздаг бөгөөд тэрээр 10 жилийнхээ нэг ангийн сурагчийг  хашраах хүсэлд автана. Агуу хашраагчийн дүрийг алдарт Жулия Робертс бүтээдэг юм.

Жулия Робертс

3 Хью Лори

Лондон руу нисэж буй онгоцны нэг зорчигч ирээдүйн доктор Хаус- Хью Лори байсан. 

Хью Лори

4 Брэд Питт

Брэд Питт уг олон ангит киноны 8-р улиралд Моника болон Рэйчел нарын ангийн хүүхдийн дүрийг бүтээсэн байна. Рэйчел сургуульд байхдаа Брэдийг маш ихээр шоглож байсан учир тэр Рэйчелийг үзэн яддаг дүрд тоглодог аж. Зохиолын дагуу бол Брэд Моникатай адил гол дүрийг бүтээх ёстой байсан ч киноноос тэгж харагдахгүй байгаа юм шүү.

Брэд Питт

5 Чарли Шин

2-р улиралд Фиби салхин цэцэг өвчин тусдаг бөгөөд энэ үед түүн дээр дурлалт залуу нь ирдэг. Тэр ч гэсэн салхин цэцэг тусна. Фибигийн найз залуугийн дүрд Чарли Шин тогложээ. 

Чарли Шин

6 Брук Шилдс

Брук Шилдс “Найзууд” кинонд Рейморей эмчийн шүтэн бишрэгчийн дүрийг бүтээдэг. 

Брук Шилдс

7 Шон Пенн

Шон Пенн нь Фибигийн ихэр Урсулагийн хууртагдсан нөхөр болох Эрикийн дүрд тоглосон юм. Тэрээр эхнэрээ сайн, эелдэг даруу багш гэж боддог ч Фиби бүх үнэнийг Эрикт хэлдэг.

Ингээд Эрик Фиби нар болзож эхэлдэг ч Фиби ихэртэйгээ дэндүү ижил байсан учир тэд удалгүй салсан байна.

Шон Пенн

8 Бен Стиллер

Бен Стиллер нь Рэйчэлийн найзын дүрийг бүтээдэг бөгөөд тэрээр түүнтэй болзоонд явахыг хүснэ. Гэхдээ залуу сэтгэл зүйн хувьд асуудалтай учир Росс бүсгүйд энэ талаар урьдчилан анхааруулах гэж хичээх болно.

Бен Стиллер

9 Вайнона Райдер

“Найзууд” кинонд Вайноне Райдер нь Рэйчелийн коллежийн нэг ангийн сурагч Мелиссагийн дүрд тоглодог.

Вайнона Райдер

10 Алек Болдуин

Алек Болдуин нь Фибигийн хөгжилтэй найз Паркерийн дүрд хувирсан байна. Паркер амьдралыг хэтэрхий өөдрөгөөр хардаг учир бусдын дургүйг маш ихээр хүргэдэг юм.

Алек Болдуин

11 Жованни Рибизи

“Sneaky Pete” олон ангит киноны баатар тэрээр “Найзууд” кинонд ч чухал дүрийг бүтээжээ. Рибизи нь Фибигийн ахын дүрийг бүтээсэн бөгөөд Фиби ахынхаа төлөө тээгч эх болохыг зөвшөөрдөг юм.

Жованни Рибизи

12 Брюс Уиллис

Брюс Уиллис нь Росса бүсгүйн аав болох Пол Стивенсийн дүрийг бүтээдэг бөгөөд тэрээр Рэйчелтэй танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болдог аж.

Брюс Уиллис

13 Дэнни Де Вито

Рэйчел Моника нар Фибид зориулж ганц бие бүсгүйн баярыг зохион байгуулдаг бөгөөд уг баяртаа тайчигч залууг урьдаг байна. Тайчигч залуугийн дүрд Дэнни Де Вито тоглодог юм. Гэвч бүсгүйчүүд тайчигч залуугийн нулимсыг хардаг гэнэ.

Дэнни Де Вито

14 Риз Уизерспун

Риз Уизерспун нь уг олон ангит кинонд Рэйчелийн эрх эгч Жиллийн дүрд тоглодог. Тэрээр ажил хийдэггүй бөгөөд эцэг эхээрээ тэжээлгэдэг нэгэн. 

Риз Уизерспун

15 Жан-Клод Ван Дамм

2-р улирлын кинонд үзэгчид Жан Клод Ван Даммыг олж хардаг бөгөөд киноны баатрууд түүнийг кино зураг авалтад оролцож байхад нь таардаг юм. 

Жан-Клод Ван Дамм

16 Дакота Фэннинг

Орчин үеийн шинэхэн од бүсгүй тэрээр Моника, Чедер нарын худалдаж авч буй байрны бяцхан охины дүрийг бүтээсэн.

Дакота Фэннинг

17 Робин Уильямс

Робин Уильямс нь араараа тавиулж буй нөхрийн дүрд тоглодог бөгөөд  Билли Кристал хууртагдсан найзыгаа тайвшруулж буй хүний дүрд тоглодог юм.

Робин Уильямс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()