Цээж, хөхөөр хөндүүрлэж өвдөх нь ямар шалтгаантай вэ?

Цээжээр хөндүүрлэж, хөх орчмоор өвдөж, зовиур илрэхэд ихэнх эмэгтэйчүүд тоохгүй орхидог. Хөх хөндүүрлэж өвдөх нь сарын тэмдгийн мөчлөг, жирэмснээс хамгаалах эм хэрэглэх, дааврын өөрчлөлт гэм зэрэг олон шалтгаантай байдаг. Тиймээс хөх орчмоор өвтгөдөг шалтгаан болоод өвдөлтийг намдааж цаашид учирч болзошгүй эмгэгүүдээс хэрхэн сэргийлэх талаар мэдэж авцгаая. 

Цээж, хөхөөр хөндүүрлэж өвдөх нь ямар шалтгаантай вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөхний даруулга таарахгүй байх

Энэ бол хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Мельбурн дахь Викториагийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар судалгаанд оролцогчдын 80 хувь нь дотуур хувцсаа буруу сонгодог болох нь тогтоогджээ. Хэт том хэмжээтэйг өмсөх нь арьсыг үрж эвгүй мэдрэмж төрүүлдэг бол хэт жижигхэнг өмсөх нь хөхний хэлбэрийг алдагдуулна. Хэрэв хөхний даруулга :
- Хэтэрхий барьж, биенд наалдвал
- Аяга нь илүү гарч ирвэл
- Мөр, хөх хоёрыг ойртуулбал
- Даруулганы мөр нь нуруунд хэт наалддаг бол та хөхний даруулгаа заавал солиорой.

Хөхний даруулга таарахгүй байх

2 Хөхний булчин агшиж, чангарах

Хөхний булчин нь булчирхайн дор шууд байрладаг. Гипертоны үед цээжээр хөндүүрлэж таагүй мэдрэмж төрүүлдэг. Энэ шинж тэмдэг нь тамирчдад түгээмэл тохиолддог ч тэд өдөр тутмын дасгал гүйлт хүндийн өргөлт зэргээр өвдөлтийг намдаадаг. Гипертонус буюу тайван байгаа булчингийн өөрчлөгдөж, агшихад хөх чинэрэх, хавагнах, улайх шинж тэмдэг илэрнэ.

Хөхний булчин агшиж, чангарах

3 Дааврын өөрчлөлт

Дааврын өөрчлөлтийн үед эстроген ба прогестерон дааврын хэмжээ хэлбэлзэж, хэсэг зуур хөх хавагнаж, өвдөлт мэдрэгддэг. Энэ огтхон ч айх зүйл биш бөгөөд дааврын мөчлөг дууссаны дараа эргээд хэвэндээ орно. Энэ үед та кофеноос түр татгалзаарай. Кофе уух нь биеийг улам тавгүй байдалд хүргэнэ. Мөн давс ихтэй, халуун ногоотой хоол хүнс хэрэглэхээс татгалзаарай. Хөхний даруулганы оронд биед эвтэйхэн спорт хувцас өмсөхийг зөвлөе.

Дааврын өөрчлөлт

4 Сүү саагч хэрэглэх

Төрсөн эмэгтэйчүүд сүү саагч хэрэглэж эхлэхэд хөх хуурайшиж, хагарч, сүү багасаж, мөөгөнцөрийн харшилтай болоход хүргэдэг. Та заавал өдөр бүр сааж, нөөцлөхгүйгээр зөвхөн хүүхдээ хүссэн үед нь л хооллоход хангалттай. Хөхөндөө массаж хийж, үе үе арьсаа чийгшүүлж байгаарай.

Сүү саагч хэрэглэх

5 Жирэмсний үе

Эхний гурван сард таны хөх чинэрч өвдөх нь хэвийн зүйл. Учир нь эмэгтэй хүний бие хүүхэд төрүүлэх бэлтгэлээ өөрөө хийж эхэлдэг. Үүнээс гадна, сарын тэмдэг тасалдах, дотор муухайрах, бөөлжих, ядрах, хооллох зуршил өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Өвдөлтийг намдаахын тулд унтахдаа хөхний даруулгагүй унтаж хөхөндөө аль болох хүрэхгүй байх хэрэгтэй.

Жирэмсний үе

6 Гормоны эмийн гаж нөлөө

Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлүүд нь хэстроген, прогестерон агуулдаг учир цээжээр хөндүүрлэж, хөх хавагнаж, өвдөх шалтгаан болдог. Үүнээс гадна толгой өвдөх, огцом жин нэмэх, сэтгэл тавгүйтэх, сарын тэмдэг тогтворгүй болох гэх мэт сөрөг нөлөөтэй. Дааврын өөрчлөлттэй жирэмснээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэхийн оронд бэлгэвч, эсвэл үтрээний бөгж хэрэглэхийг зөвлөе.

Гормоны эмийн гаж нөлөө

7 Хөхний хавдар үүссэн байж болзошгүй

Фиброцист мастопати буюу хөхний хавдар үүсэх үед үед хөх улайж, цээжээр хөндүүрлэж, хөхний булчирхайн бүтцэд өөрчлөлт орж, хөхний булчирхайн хэмжээ (хаван) нэмэгдэж, огцом өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүүхэд авахуулах, зулбах, хүүхдээ хөхөөр нь хооллохгүй байх, хатуу, эвгүй хөхний даруулга зүүх, огт жирэмслэхгүй байх, стрессдэх зэрэг олон шалтгаанаас болж энэ өвчин үүсдэг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн бол та яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

Хөхний хавдар үүссэн байж болзошгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()