Орон орны цагдаа нар ямар эрхтэй байдаг вэ?

2014 оны 8-р сард АНУ-ын Фергюсон хотод цагаан арьст цагдаа хар арьст хүүхэд буудсан хэрэг гарч ихээхэн шуугиан тарьсан билээ. Тухайн цагдаа биеэ хамгаалах зорилгоор зэвсэг хэрэглэсэн учир буруугүй гэсэн тангарагтны шүүхийн шийдвэр гарсны дараа ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, олныг хамарсан үймээн самуун дэгдэж эхэлсэн. Энэ явдлын дараа Америк даяар цагдаа нарын зэвсэг хэрэглэх эрхийн тухай хэлэлцүүлэг өрнөсөн байна. Ингээд дэлхийн улс орнуудад ямар нөхцөлд цагдаа нар зэвсэг ашиглах эрхтэй байдаг талаар сонирхъё. 

Орон орны цагдаа нар ямар эрхтэй байдаг вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Бельги

Бельгид цагдаа нар зөвхөн анхааруулга өгсний дараа, зохих зэвсгийг хэрэглэх эрхтэй. Цагдаа нар бие хамгаалах зорилгоор, зэвсэгт гэмт хэрэгтэнтэй мөргөлдөх үед, төрийн чухал албан тушаалтныг хамгаалах үед галт зэвсэг хэрэглэх эрхтэй боловч олон нийтийн жагсаал цуглааны үед галт зэвсэг хэрэглэх нь хориотой аж. 

Бельги

2 Малайз

Малайзад жагсагч нар галт зэвсэг хэрэглэвэл цагдаа нар мөн галт зэвсэг хэрэглэх эрхтэй болно. Куала-Лумпурын цагдаагийн хэсэг болох FRU нь 59 жилийнхээ түүхэнд ганц ч удаа байлдааны зэвсэг хэрэглээгүй байна.

Малайз

3 Филиппин

Филиппинд гэмт хэрэгтний үйл хөдлөл нь цагдаа болон гэмт хэргийн хохирогч нарын амь насанд аюултай болсон нөхцөлд л зэвсэг хэрэглэж болно.

Филиппин

4 Венесуэль

Тайван жагсаал цуглааныг хянаж байгаа цагдаа нар галт зэвсэг биедээ авч явах эрхгүй. Харин олон нийтийн аюулгүй байдалд ямарваа нэг заналхийлэл бий болбол, бусад энгийн зэр зэвсэг, техник хэрэгсэл үр дүнгээ өгөхгүй нөхцөлд цагдаа нар “хүч хэрэглэх боломжоо нэмэгдүүлэх” болно гэж анхааруулах ёстой юм байна. Гэхдээ энэ аргыг хүүхэд болон настай хүмүүс зэрэг нийгмийн эмзэг хэсгийн хүмүүст хэрэглэж болохгүй. Мөн хүчирхийллээс зайлсхийж байгаа болон гэмт хэргийн газраас зугтааж байгаа хүнд галт зэвсэг хэрэглэх нь хориотой байна.

Венесуэль

5 Мексик

Олныг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй явдлыг зогсоож дийлэхгүй болох үед цагдаа нар доорх арга хэмжээнүүдийг шат дараалан авна: үгээр тайлбарлан таниулах, биеийн хүч хязгаарлагдмал байдлаар хэрэглэх, янз бүрийн хий, ус зэрэг хэрэгсэл хэрэглэх, хүний амь насанд хүрч болох галт зэвсэг болон бусад хэрэгсэл хэрэглэх.

Мексик

6 Серби

Хууль бус жагсаал цуглааны үед Сербийн цагдаа нар бороохой, янз бүрийн тусгай тээврийн хэрэгсэл, даралтат ус, нулимс асгаруулагч хий зэргийг хэрэглэх ба галт зэвсгийг зөвхөн хэн нэг хүний амь нас аюулд орсон үед л хэрэглэх эрхтэй байна.

Серби

7 Афганистан

Нэг болон хэсэг бүлэг хүмүүс галт зэвсэг хэрэглэн, бусад хүний амь насанд аюул учруулж байгаа үед, мөн энэ бүхнийг зогсоох бусад арга хэмжээ үр дүнд хүрэхгүй бол цагдаа нар галт зэвсэг болон тэсрэх бодис ашиглаж болно. Афганистаны цагдаа нар галт зэвсэг хэрэглэхийн өмнө 3 удаа амаар, 3 удаа дээш буудаж анхааруулга өгөх ёстой.

Афганистан

8 Энэтхэг

Цагдаа нар жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлыг зогсоож чадахгүй бол Нью-Делигийн  Force India хэмээх тусгай бүлэг ажиллаж эхэлнэ. Тэдний үйл ажиллагаа нь хууль ёсны байхын тулд тухайн хэрэг болж байгаа газар заавал шүүгч байх ёстой гэнэ. Мөн хүч хэрэглэх бүх л оролдлогын өмнө заавал анхааруулах ёстой. Эмх замбараагүй байдлыг таслан зогсоохын тулд цагдаа нар зохих дарааллаар зэвсэг техник хэрэглэх бөгөөд энэ нь: даралтат усан буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсний дараагийн шат нь галт зэвсэг байна.

Энэтхэг

9 Босни-Герцеговин

Цагдаа нар жагсаал цуглаан болон эмх замбараагүй байдлын үеэр зохих анхааруулга өгч, бусад техник хэрэгсэл хэрэглээд үр дүнд хүрээгүй бол галт зэвсэг болон тэсрэх бодис бүхий хэрэгсэл ашиглаж болно. Гэхдээ жагсаал цуглаанд оролцож байгаа хүмүүсийн дунд хүүхэд , өндөр настан, тахир дутуу хүн (ийм хүн байгаад зэвсэг хэрэглэж байгаа нөхцөлд болно) байхгүй нөхцөлд л ийм эрхтэй.

Босни-Герцеговин

10 Польш

Польшийн цагдаа нар өөрсдийн болон бусдын амь насанд шууд аюул учирсан нөхцөлд, төрийн тусгай албан хаагч, тусгай объектыг хамгаалах үед галт зэвсэг хэрэглэх эрхтэй. Мөн сэжигтэн этгээд галт зэвсэг болон бусад аюултай зүйлээ хураалгах шаардлагыг үл биелүүлэх, цагдаагийн зэвсгийг булаах гэсэн нөхцөлд мөн хэрэглэнэ.

Польш

11 Австри

Эмх замбараагүй байдлыг зогсоох, аюултай гэмт хэрэгтнийг баривчлах үед бусад техник хэрэгсэл зохих үр дүн өгөхгүй бол Австрийн цагдаа нар галт зэвсэг хэрэглэж болно. Гэхдээ галт зэвсэг хэрэглэхийн өмнө заавал анхааруулсан байх ёстой.

Австри

12 Итали

Италийн цагдаа болон карабинерууд нь “тодорхой эсэргүүцлийг дарах, хүчирхийллийг зогсоох, аюултай гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх” зорилгоор галт зэвсэг хэрэглэж болно. Гэхдээ нөхцөл байдал нь галт зэвсэг хэрэглэх хэмжээний хүндэрсэн үед л дээрх эрхийг хэрэглэнэ.

Итали

13 НҮБ-ын аюулгүй байдал хангах хүч

НҮБ-ын ажилтнууд нь цагдаагийн болон Швейцарын  кантоны  баримтлах дүрмийг дагах үүрэгтэй. “Галт зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн онцгой үед л зэвсэг хэрэглэх эрхтэй” гэсэн дүрэмтэй ба “үүний өмнө боломжтой нөхцөлд  анхааруулга өгч, галт зэвсэг хэрэглэх үедээ аль болох бага гэмтэл учруулахыг хичээх  ёстой” гэнэ. Женев дэх НҮБ-ын төв штаб биеэ даасан субъект бөгөөд Швейцарын хууль энд үйлчлэхгүй.

НҮБ-ын аюулгүй байдал хангах хүч

14 Англи

Их Британид цагдаа нар “зөвхөн онцгой аюултай нөхцөл байдал үүсэн үед” буюу цагдаагийн ажилтан биеэ хамгаалах, өөр бусад иргэдийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул бий болсон үед галт зэвсэг хэрэглэх эрхтэй.

Англи

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()