Нөлөө бүхий нацист удирдагчдын хүүхдүүдийн хувь заяа

2020-04-01, 16:35
3,439

Нацист Германы томоохон эрх мэдэлтнүүд болох Херман Геринг, Амон Гет болон Генрих Гиммлер зэрэг фашистуудын аймшигт, хэрцгий үйлдлийн тухай олон мянган нийтлэл, ном зохиол, кинонд өгүүлсэн байдаг. Гэхдээ дэлхийн 2-р дайн үеийн эдгээр гэмт хэрэгтнүүд үр хүүхэдтэй байсан, тэдний үр удам өнөөдөр бидний дунд амьдарч байгаа талаар бид төдийлөн сонирхдоггүй байх. Ингээд олон хүний аминд хүрсэн эдгээр гэмт хэрэгтнүүдийн хүүхдүүд хэн болох, тэдний тухай ямар бодолтой явдаг тухай мэдээллийг хүргэж байна. 

Нөлөө бүхий нацист удирдагчдын хүүхдүүдийн хувь заяа
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Моника Гертвик

Моника Гертвик нь Амона Гет болон түүний амраг Рут Ирен Кадлер нарын дундаас гарсан охин нь юм. Тэрээр бага байхдаа эргэн тойрны аймшигт явдлын талаар огт мэдээгүй өссөн гэдэг. Тэрээр аавыгаа өөрийг нь үргэлж дэмждэг сайн хүн гэдгээр нь санадаг бөгөөд ийм ч байгаасай гэж хүсдэг аж. “Аав хүн муу байж болох уу” гэж тэрээр өөрөөсөө байнга асууна. Түүний аав болон Плашов дахь еврейчүүд нэгэн том гэр бүл байсан гэж тэрээр жоохон байхдаа ойлгож байсан бөгөөд ээж нь “аав чинь олон еврейг алсан” гэж хэлэх үед маш их гайхсан гэдэг.

“Олон гэж хэд? Хоёр уу? гурав уу? “ гэж тэрээр ээжээсээ асуун буруутаж цахилгааны утсаар ороолгуулах шийтгэл хүртэж байж. Рут Кадлерын хувьд энэ нь маш хүнд дурсамж байсан бололтой.

Моника Гертвик

Олон жилийн дараа Моника аав нь ямар харгис хүн байсныг “Schindler's List”  киноноос ойлгосон байна. Энэ кинонд еврейчүүдийг нацистууд хэрхэн буудан алж байгааг маш тод томруунаар харуулсан байдаг билээ.

“Одоо болих ёстой, одоо буудахаа болих ёстой, үгүй бол би солиорох нь” гэж бодож байсан тухайгаа Моника сүүлд ярьсан байдаг. Тэрээр өөрийнхөө эцгийг хэн байсан тухай охиндоо хэлж зүрхлээгүй бөгөөд оронд нь "Inheritance" дээр  өөрийнхөө түүхийг олонд дэлгэсэн байна. 

2 Женнифер Тииге

Моника Гертвикийн охин болох энэ бүсгүйг хараад энэ хүн нөгөө алдарт яргачин Амон Гет-ийн зээ гэж хэлэх аргагүй. Тэрээр эмэгтэй 1970 онд Моника Гертвик болон Нигерийн нэгэн эр хоёрын дундаас төржээ. Охиныг өөр хүнд өргүүлсэн боловч тэрээр Гетийнхэнтэй холбоотой өссөн юм. Гэхдээ ээжтэйгээ ямар ч харилцаа холбоогүй байсаар 20 нас хүрээд анх уулзаж ярилцсан гэдэг. Тэр хүртэл Женнифер алдарт Гетын үр сад гэдгээ мэдээгүй зүгээр л  адилхан нэртэй хүмүүс л гэж ойлгож явсан байна. Гэтэл нэгэн удаа ээжийнх бичсэн дуртгал таарч тэндээс аймшигт үнэнийг олж мэджээ.

Женнифер Тииге

“Зогсож байсан хивсийг минь суга татан авах шиг болсон...Би сандал дээр суугаад нөхөр лүүгээ утасдаад... машин барьж чадахгүй нь намайг ирж аваач гэж хэлж билээ” хэмээн тэрээр энэ тухайгаа дурссан байдаг. Үүнээс хойш бүсгүй удаан хугацаанд депресст орж өөрийгөө хэн болохыг олон нийтэд зарлаж байж л түүнээсээ гарсан байна. Өөрийн бичсэн “Миний өвөө намайг буудах байсан” гэсэн номдоо тэрээр өөрийн зовлон жаргал, үзэл бодлоо илэрхийлжээ. 

3 Эдда Геринг

Эдда геринг нь Гитлерийн дараах Германы 2 дахь том эрх мэдэлтэн, рейхсмаршал Херманн Герингийн төрсөн охин юм. Түүнийг “нацистын титэмт гүнж" хэмээдэг бөгөөд тэрээр цэвэр мөнгөөр хийсэн тоглоомоор тоглож, Фридриха II хааны Сан-Суси дахь ордны багасгасан хувилбараар хүүхэлдэйнхээ орон байрыг хийлгэж, хамгийн үнэтэй даашинзаар гоёж өсжээ. 

Эдда Геринг

Гэсэн ч энэ амьдрал нь удаан үргэлжлээгүй буюу 1945 оны 5-р сарын 22 нд Эдда нь ээжтэйгээ цуг Люксенбургийн хязгаарлах байранд хоригдож, удалгүй Геринг нь дүүжлүүлэх ялаас зугтан цианид ууж хордож үхсэн билээ.

Охин 2018 онд 80 хүрч насан эцэслэх хүртлээ эцгийгээ хамгийн сайхан сэтгэлтэй, халамжтай аав гэж үзсээр байсан гэдэг. “Аав минь намайг маш их хайрладаг байсан. Түүний тухай би өөр юм сонсох дургүй “гэж тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулж байжээ. 

4 Беттина Геринг

Харин Рейхсмаршалын ойрын хамаатан-ач болох энэ эмэгтэй нь Эддагаас өөр бодолтой буюу өөрийнхөө хамаатныг үзэн яддаг байсан учир сайн дураараа үргүй болсон хүн.

“Бас нэг мангас төрүүлэх бий гэж айж байсан учир би хүүхэд төрүүлэхгүй гэж шийдсэн. Би Герман Герингтэй маш адилхан: нүдний хэлбэр, нүүрний ерөнхий дүр төрх...бүр Герингийн охиноос илүү аавтай нь төстэй хүн” хэмээн Беттина ярьжээ.

Одоо энэ эмэгтэй Мексикт эмч мэргэжлээр ажиллаж байгаа ба үр хүүхэдгүй болох шийдвэртээ огт харамсдаггүй гэдэг. Түүнийхээр бол Геринг шиг аймшигт амьтан төрүүлж байснаас үр хүүхэдгүй байсан нь дээр гэжээ.

Беттина Геринг

5 Гудрун Бурвиц

Гудрун нь СС-ийн рейхсфюрер Генрих Гиммлерийн том охин. 1929 онд төрсөн тэрээр олон сая сая хүний амийг хороосон аавыгаа маш ихээр хайрладаг, биширдэг байж. Багаасаа эхлэн аавынхаа үзэл бодлыг дэмждэг, түүний ажил дээр очдог, захиа бичдэг, байнга утсаар ярьдаг байсан ба Гиммлер ч охиноо үхэн үхтлээ хайрлаж, Пюппи гэж өхөөрдөн дууддаг байсан юм.

Энэ эмэгтэй өөрийнхөө эцгийг амиа хорлосон гэдэгт итгэдэггүй, алуулсан гэж үздэг байна. Ер нь тэрээр аавыгаа байнга хамгаалдаг хүн байсан бөгөөд хорих лагерьт болж байсан зэрлэг явдал, хорт хийн өрөө, бөөнөөр буудан алах зэрэг явдлууд байгаагүй гэж зүтгэдэг аж. 

Гудрун Бурвиц

Гудруныг ээжтэй нь цуг лагериас чөлөөлсний дараа тэрээр хэт баруун үзэлт Үндэсний социал демократ намын гишүүн Вульф-Дитер Бурвиц  хэмээх өөртэй нь адил үзэл бодолтой хүнтэй сууж хоёр охин төрүүлсэн байна. 

Дараа нь Stille Hilfe (чимээгүй тусламж гэсэн утгатай нэр) гэсэн нэртэй байгууллага байгуулан СС-ийн офицер байсан хүмүүст хууль зүйн болон санхүүгийн тусламж үзүүлэх зэргээр ажилласаар 2018 онд нас баржээ.

6 Катрин Гиммлер

Катрин Гиммлер бол Генрих Гиммлерийн том ах Эрнст Гимллерийн зээ охин. Тэрээр өөрийн гэр бүлд ийм олон фашистууд байсан гэдэг бодолтойгоор тайван сайхан амьдрах их хэцүү гэж хэлдэг хүн. Катрины эмээ нь л гэхэд хуучин нацистуудтай олон жил харилцаатай байж, шоронд байх үед нь янз бүрийн илгээмж явуулан тэднийг дэмжиж байсан гэдэг.

“Би эмээгээ маш их хайрладаг байсан боловч түүний фашистуудтай харилцаж байсан захиаг харснаас хойш маш хэцүү байдалд орсон” гэж Катрина ярьж байжээ.

Катрин Гиммлер

Сонирхолтой нь энэ эмэгтэй Израилийн иргэнтэй, Холокостоос амьд үлдсэн хүний үр садтай нэг гэр бүл болсон юм. Гиммлер нь нөхөртэйгөө зөрчилдөх үедээ аймшигт бодол санаа дотор нь төрдөгт ихэд айдаг боловч үүнийгээ тоохгүй, үзэл бодол удам дамжихгүй гэж итгэдэг гэнэ.

Энэ бүсгүй” Гимллерийн ах дүүс: герман гэр бүлийн түүх”  (Die Brüder Himmler: Eine deutsche Familiengeschichte) гэсэн номд өөрийнхөө түүхийг бичсэн байна. Ном бичихэд их хүнд байсан боловч олон тэнэг бодол санаанаас салахад чухам энэ ном нь л тусалсан гэж Катрин хэлдэг билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()