50-иад оны хэв маягаар амьдардаг бүсгүй (20 фото)

Лэйси Фэй хэмээх эмэгтэй хувцаслалт гадаад төрхөөс эхлээд гал тогооны хэрэгсэл гээд бүх л зүйлдээ 1950-аад оны хэв маягийг бүрдүүлжээ. Түүний гэр, машин тэр бүү хэл нүүр будалтаас хүртэл уг сонгодог хэв маяг илт харагдана. 

50-иад оны хэв маягаар амьдардаг бүсгүй (20 фото)
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

"Би 1950-аад оны хэв маягийг эрхэмлэн шүтэгч нэгэн. Үүнд өвөө эмээ маань их нөлөөлсөн гэж болно. Тэд 1955 онд гэрлэсэн. Надад тэр үед үүнээс илүү сайхан мөч гэж байхгүй мэт санагдаж байсан" хэмээн тэрээр AOL Lifestyle"-д өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ. 

Фэйгийн хувьд 1950-аад оны үеийн дүр төрх, амьдралын хэв маяг  жинхэнэ аз жаргал, урам зоригийг өгдөг зүйл гэнэ. 

"Анх үс, нүүр будалтаа 1950-аад оны хэв маягаар засуулаад, тэр үеийн даашинз хийлгэж өмсөх тэр агшинд надад жинхэнэ өөрийгөө олсон мэт мэдрэмж төрсөн. Тэр цагаас хойш эргэлт буцалтгүйгээр энэ амьдралыг сонгосон" хэмээн Фэй ярьжээ. 

Түүний байшин дотор сонгодог хэв маягаар чимэглээгүй үлдсэн ганц газар нь хүүгийнх нь өрөө аж. Фэйгийн нөхөр нь эхнэрээ дэмжиж, ижилхэн хувцасладаг гэнэ. "Биднийг гудамжаар явж байхад хүмүүс их л гайхширсан шинжтэй харцгаадаг. Хүн бүр өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Бусад хүмүүст таалагдахгүй байх нь чухал биш" гэж боддог тухайгаа тэрээр ярьсан байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()