Сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй хүнийг хэрхэн таньж мэдэх вэ?

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс бидний эргэн тойронд ямарваа нэгэн байдлаар оршиж байдаг бөгөөд тэдний зарим нь илт мэдэгддэг ч зарим нь төдийлөн анзаарагддаггүй байна. Товчхондоо таны төсөөлж ч байгаагүй хүн сэтгэцийн асуудалтай байх магадлалтай. Энэ төрлийн хүмүүст бусдыг ойлгодоггүй, бусадтай хүндэтгэлгүй харьцдаг, амиа хичээсэн зан илүү давамгайлдаг ба хүссэндээ хүрэхийн тулд хэнийг ч хохирооход бэлэн байдаг гэнэ. Гэхдээ бага зэрэг анхааралтай байхад л сэтгэцийн эмгэгтэй хүнийг таньж мэдэх боломжтой. Тэдэнд дараах шинж тэмдгүүдийн ихэнх нь илэрч байвал сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн үг юм. 

Сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй хүнийг хэрхэн таньж мэдэх вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Тодорхой албан тушаал хашдаг

Оксфордын Их Сургуулийн сэтгэл зүйч Кэвин Даттоны үзэж байгаагаар дараах ажил мэргэжлийн хүмүүс ихэнх тохиолдолд сэтгэцийн асуудалтай байдаг гэнэ. Үүнд:

  • Ерөнхий захирал;
  • Өмгөөлөгч;
  • Медиа төлөөлөгч;
  • Мэс заслын эмч;
  • Сэтгүүлч;
  • Цагдаагийн офицер;
  • Гэгээнтэн;
  • Ерөнхий тогооч;
  • Төрийн ажилтан зэрэг багтжээ.

Гэхдээ энэ бүхэн дээр үндэслэж бүх захирал, эсвэл бүх өмгөөлөгчид сэтгэл зүйн асуудалтай гэж бодох хэрэггүй. Судалгаанд зөвхөн Их Британийн оршин суугчид оролцсон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Австралийн сэтгэл судлаач Натана Бруксын хийсэн судалгаанаас харахад Австралийн топ менежерүүдийн 21% нь сэтгэл зүйн хувьд эрүүл бус байсан гэнэ. Үүнээс гадна тэд "Financial Times" сонинг унших илүү дуртай байдаг бөгөөд энэ нь тэднийг өндөр албан тушаалд хүрэхэд тусалдаг бололтой.

Тодорхой албан тушаал хашдаг

2 Шөнийн цагийг илүүд үздэг

Австралийн судлаачдын 2013 онд хийсэн судалгаанаас харахад сэтгэцийн асуудалтай хүмүүс ихэнхдээ шар шувуу мэт шөнийн амьдралыг илүүд үздэг байна. Энэхүү судалгаанд нарциссизм болон макиавеллизмыг илүүд үздэг хүмүүст ч мөн хамаарах аж. Бусдыг унтаж байх үед эдгээр хүмүүс илүү зоригтой байдаг гэнэ.

Шөнийн цагийг илүүд үздэг

3 Эвшээдэггүй

Эвшээх нь эмпати буюу бусдыг ойлгох чадвартай холбоотой байдаг. Гэвч сэтгэцийн өвчтэй хүмүүс бусдыг ойлгох чадваргүй. Тиймээс тэд бусдыг дагаж эвшээх нь юу л бол. 2015 оны Америкийн судлаачдын хийсэн судалгаа үүнийг баталжээ. 

Эвшээдэггүй

4 Гашуун зүйлд дуртай

"Appetite" сэтгүүлийн 2015 оны нийтлэлээс харахад сэтгэцийн асуудалтай хүмүүс гашуун зүйлд дуртай байдаг гэнэ. Жишээлбэл: жин тоник, өтгөн хар кофе, хар шоколад, брокколи, байцаа болон гашуун шар айраг гэх мэт. Гашуун амтанд дурлах нь макиавеллизм, нарциссизм, садизм болон түрэмгий байдалтай холбоотой гэнэ. Эрдэмтэд гашуун зүйлд дуртай байдлыг дараах байдлаар тодорхойлжээ:

Ерөнхийдөө байгаль дэлхий дээрх хортой, идэж болдоггүй зүйлс л гашуун амттай байдаг учир энгийн хүмүүс энэ төрлийн зүйлд дургүй байдаг гэнэ. Харин сэтгэцийн хувьд асуудалтай хүмүүс бусдаас ялгарахын тулд, шинэ мэдрэмжийг авахын тулд амтгүй хоол идэх, гашуун зүйл идэх гэх мэт хачирхалтай алхмуудыг хийдэг байна. Рузвельтийн Их Сургуулийн эрдэмтэн, эмч Стивен Мейерсийн үзэж байгаагаар сэтгэл зүйн асуудалтай хүнийг ресторанд зөөгчтэй харьцаж байгаа байдлаар нь бус харин захиалж буй хоолоор нь тодорхойлох боломжтой гэжээ. 

Гашуун зүйлд дуртай

5 Маш их селфи хийдэг

Селфи хийх дуртай хүмүүс  нь хөгжилтэй, бусадтай өөрийн мэдрэмжийг хуваалцах дуртай нэгэн мэт санагдавч үнэн хэрэгтээ энэ тийм биш аж. Огайогийн Их Сургуулийн сэтгэл судлаач Жесси Фокс болон Маргарет Руни селфи хийх болон макиавеллизм, нарциссизм, галзуурлын хооронд дахь холбоо хамаарлыг тогтоосон байна. Сэтгэл зүйн асуудалтай хүмүүс цахим сүлжээнд илүү их цагийг өнгөрөөж, илүү их селфи хийж байсан гэнэ. Судалгаанд 18-40 насны эрэгтэйчүүд оролцсон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Тиймээс бүсгүйчүүдээ хүссэнээрээ селфи хийж болно шүү.

Маш их селфи хийдэг

6 Урлаг сонирхдог

Масариковын Их Сургуулийн доктор Адриана Галангийн үзэж байгаагаар сэтгэл зүйн хувьд тогтвортой бус байдал нь бүтээлч байдалтай холбоотой байдаг гэнэ. Тэрээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүмүүс заавал нийтэч бус, гэмт хэрэгт холбогддог байх ёсгүй гэжээ. Өөрийнхөө зоригтой байдлыг ашиглаж уран бүтээлээ хөгжүүлэх сонирхолтой хүмүүс хүртэл байдаг аж.

Энэ төрлийн хүмүүсийн бүтээлч чанар нь илүү хөгжсөн байдаг юм.

Жишээлбэл: Ван Гог сэтгэл зүйн хувьд асуудалтай, өөрийнхөө нэг чихийг тайрч байсан ч тэр гайхалтай зураач болсон аж. Харин Пикассо мөн л цоо эрүүл нэгэн мэт биш байсан ч тэрээр урлагт – кубизм гэх зүйлийг нэвтрүүлсэн. Бетховен садизмын авир гаргадаг байсан ч мөн л гайхалтай ая зохиодог байжээ.

Урлаг сонирхдог

7 Рэп сонсдог

“Галзуу”, "сэтгэл зүйн хувьд тогтвортой бус" гэхээр таны хувьд хохирогчийнхоо орилох чимээг сонсож буй гаж донтон төсөөлөгддөг болов уу. Эсвэл хүнд металл сонсох дуртай урт цагаан үстэй нэгэн танд төсөөлөгдөх биз  ээ.

Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлаач дуу хөгжмийн урсгалтай холбоотойгоор нэгэн туршилтыг явуулсан бөгөөд уг туршилтаар сэтгэл зүйн хувьд асуудалтай хүмүүс рэп хөгжим сонсох дуртай байсан гэнэ. Тэдэнд Blackstreet “No Diggity” болон Эминемийн “Lose Yourself”  дуу ихээр таалагдаж байжээ. Харин классик рок, жазз, поп дуу хөгжим галзуу, сэтгэл зүйгээ хянаж чаддаггүй хүмүүст таалагдахгүй байсан гэнэ. The Knack -ын “My Sharona”, Sia-ийн “Titanium” дууг сонсдог хүмүүсийн хувьд сэтгэл зүйн хувьд тогтвортой байсан аж.

Рэп сонсдог

8 Хөгжилдөх дуртай

Сэтгэл зүйн асуудалтай хүмүүс маш амархан аливаа зүйлээс уйддаг  учир тэд уйтгар гунигаа тайлахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Жишээлбэл: Тед Банди уйтгартай байдлаасаа ангижрахын тулд зөвхөн залуу бүсгүйчүүдийн амийг хороодог байсан. Энэ төрлийн хүмүүст тогтмол адреналин, өвөрмөц сэтгэл хөдлөл чухал байдаг учир тэд алуурчин биш юмаа гэхэд ямар ч тохиолдолд эрүүл хүний санаанд оромгүй галзуу алхмуудыг хийдэг байна.

Сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн хувьд тэд үргэлж ямар нэгэн эрсдэлтэй алхмыг хийж байж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бага ч болов дардаг байна. Сэтгэл судлаач Эрик Монастериогийн тогтоосноор сэтгэл зүйн асуудалтай хүмүүс экстрем төрлийн спортыг илүүд үздэг гэнэ. Жишээлбэл: ууланд авирах, харайлт гэх мэт.

Энэ төрлийн зарим тамирчдын биеэ авч яваа байдал нь сэтгэл зүйн хувьд асуудалтай хүмүүстэй төстэй бөгөөд тэд өөртөө хэт итгэж, эрсдэл гаргахаас огтхон ч айдаггүй байна. Монастериогийн энэхүү үр дүнг өөр нэгэн сэтгэл судлаач болох Ян Тофлер ч батлаж байгаа юм.

Хөгжилдөх дуртай

9 Хайр сэтгэлийн хувьд тогтворгүй харилцаатай

Сэтгэл зүйн хувьд асуудалтай хүмүүс амархан уйтгарладаг учир хайр сэтгэлийн хувьд ч энэ байдал ажиглагддаг. Британийн сэтгэл судлаач Томас Чаморро Премузикийн хийсэн судалгаанаас харахад эдгээр хүмүүс өөрийн дур булаам байдлаар бусдын сэтгэлийг амархан татаж, харин дараа нь амархан хаядаг гэнэ. Гэхдээ энэ тохиолдолд секс өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл болдоггүй.

Хайр сэтгэлийн хувьд энэ төрлийн хүмүүс хамтрагчаасаа дээр гарах, эсвэл өөрийн хайрын амжилтад бахархаж суудаг. Заримдаа тэд хэн нэгэнд чин сэтгэлээсээ дасдаг гэнэ. Судлаач Кристиан Кейзерсийнүзэж байгаагаар сэтгэл зүйн асуудалтай хүмүүс бусдыг ойлгож, хүндэтгэж чаддаггүй ч тархины багаахан хэсэг дасах үйл явцыг хариуцдаг аж. Бусдыг ойлгох сэтгэл хөдлөлийг тэрээр хүчээр ил гаргадаг байна. Энэ нь сэтгэл зүйн асуудалтай хүмүүс хэдийгээр хүйтэн хөндий харьцаатай байдаг ч олон нийтийн өмнө дасан зохицох боломжтойг илэрхийлдэг.

Хайр сэтгэлийн хувьд тогтворгүй харилцаатай

10 Эксүүдтэйгээ найзын холбоотой байдаг

Та болзоот залуугаасаа, бүсгүйгээсээ салах үед тэр танд “найзууд” болъё гэсэн саналыг тавьж байвал та зөвшөөрөхөөсөө өмнө дахин нэг сайн бодоод үзээрэй. Гэхдээ найзууд хэвээр үлдье гэж хэлсэн экс бүхэн сэтгэл зүйн асуудалтай гэж бодох хэрэггүй. Ихэнх тохиолдолд тэд өөртөө ашигтай байлгахын тулд “найз” хэвээр үлдэх саналыг тавьдаг байна. Хамгийн гол нь тэд эксийнхээ сэтгэл хөдлөлийг огтхон ч тоодоггүй. Сэтгэл судлаач Жастин Могилски, Лиза Веллинг нарын судалгаагаар дээрх байдал батлагдсан бөгөөд тэд энэ харилцаанаас хэрэгтэй зүйлээ авахыг эрмэлздэг.

Эксүүдтэйгээ найзын холбоотой байдаг

11 Гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр

Хэдийгээр сэтгэл зүйн асуудалтай хүн бүр гэмт хэрэгтэн байдаггүй ч судалгаанаас харахад гэмт хэрэгтний 15-20% нь сэтгэл зүйн асуудалтай байдаг нь тогтоогджээ. Дэлхийн хүн амын 1% нь сэтгэлзүйн асуудалтай гэж үзвэл гэмт хэрэгтний тоо аймшигтай санагдаж байгаа биз. Энэ төрлийн хүмүүс ёс суртахууны хэмжээг үл тоомсорлож, өөрийн хүслээр амьдрахыг хүсдэг нь гэмт хэрэгтэн болох нэг шалтгаан болдог болов уу.

Гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()