Өнөө цагийн дэлхийн хамгийн хурдан 10 машин

2020-04-02, 15:33
2,885

1885 онд бензин хөдөлгүүрт анхны машиныг бүтээсэн Карл Бенц нь орчин цагийн машинуудын гаргах хурдыг харсан бол яах байсан бол? Бенцийн гурван дугуйт машин 16 км/цаг хурдтай байсан бол өнөөгийн машин 400 болон түүнээс ч дээш хурдалж чадах болжээ. Хурдтай машиныг сонирхон хардаг олон хүмүүсийн хувьд шинэ, хүчирхэг машин, тэдгээрийн техникийн үзүүлэлт,рейтинг нь ихээхэн анхаарал татах зүйл байдаг бөгөөд энэ удаа 2020 оны хамгийн хурдан машинуудыг сонирхуулъя. Жагсаалтыг гаргахдаа машины хурдалсан дээд хэмжээг албан ёсоор тэмдэглэсэн дүнг харгалзсан бөгөөд зөвхөн бөөнөөр үйлдвэрлэж байгаа машинуудыг оруулсан болохоос янз бүрийн загвар, туршилтын машинуудыг энд дурдаагүй билээ.

Өнөө цагийн дэлхийн хамгийн хурдан 10 машин

10 "Koenigsegg Regera"

  • Дээд хурд: 410 км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,8 сек
  • Хөдөлгүүрийн багтаамж: 5,0 л
  • Хөдөлгүүрийн хүч: 1600 м.х.
  • Машины жин: 1590 кг
  • Үнэ: 1,9 сая доллар

Шведийн энэ тансаг гиперкар нь 2017 оноос өдий хүртэл үйлдвэрлэгдсээр байгаа билээ. 5 литрийн, давхар турбо, 1600 морины хүчтэй  хөдөлгүүртэйгээс гадна 3 цахилгаан хөдөлгүүртэй юм.

Хурд авах (0-100км/цаг хүртэл 2,8 сек зарна)тал дээр болон хурдны хувьд (410 км/ц)энэ машинд гайхуулах юм үгүй мэт боловч бас муугүй гэдэг нь илт.

Нийт 80 машин үйлдвэрлэж 1,9 сая доллараар зарах төлөвлөгөөтэй байсан ба худалдан авагчид үүний талыг нь аль эрт захиалсан гэнэ

"Koenigsegg Regera"

9 "Rimac Concept Two"

  • Дээд хурд: 415 км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 1,85 сек
  • Хөдөлгүүрийн хүч: 1914 м.х.
  • Машины жин: 1950 кг
  • нэ: 1,8 сая евро

Авто удирдлага бүхий энэ цахилгаан машин нь Хорватын Rimac Automobili фирмийн бүтээгдэхүүн бөгөөд 2018 оны Женевийн автомашины үзэсгэлэнд анх олны өмнө гарсан байна. Үйлдвэрлэгчид нь энэ машиныг Америкийн Tesla загварын машины өрсөлдөгч болно гэж тооцож байгаа юм. Энэ машин 4 цахилгаан хөдөлгүүртэй (дугуй болгонд нэг), нийт 1914 морины хүчтэй байх учир 0-100 км/цаг хурдыг 1,85 секундэд авах боломжтой юм. 2020 оны хувьд Rimac Concept Two нь хамгийн хурдтай цахилгаан машинаар тооцогдож байгаа билээ.

Нийт 150 ширхгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ба эхний хэсэг нь олонд танилцуулснаас хойш 3 долоо хоногийн дотор, 1,8 сая еврогоор борлуулагдсан байна.

"Rimac Concept Two"

8 "Bugatti Chiron Sport"

  • Дээд хурд: 420 км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,5 сек
  • Хөдөлгүүрийн багтаамж: 8,0 л
  • Хөдөлгүүрийн хүч: 1500 м.х.
  • Машины жин: 1977 кг
  • Үнэ: 3,2 сая доллар

Bugatti компани энэ машиныг 2018 оноос үйлдвэрлэж эхэлсэн байна. Хоёр хаалгат энэ купе нь 8 литрийн, W16, 4 турбо бүхий 1500 морины хүчтэй хөдөлгүүртэй, 7 шатлалт автомат хурдны хайрцагтай.

"Bugatti Chiron Sport"

7 "SSC Ultimate Aero TT 2009"

  • Дээд хурд: 421км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,8 сек
  • Хөдөлгүүрийн багтаамж: 6,4 л
  • Хөдөлгүүрийн хүч: 1187 м.х.
  • Машины жин: 1247 кг
  • Үнэ: 1сая доллар

SSC North America-ийн энэ суперкар нь 2007 онд үйлдвэрлэж байсан SSC Ultimate Aero TT-ийн шинэчилсэн загвар юм.

Давхар турботай, V8 бүхий  Chevrolet Twin Turbocharged хөдөлгүүрт тэжээлийн шинэ технологи нэвтрүүлснээр хөдөлгүүрийн хүчийг 19%-р нэмэгдүүлж (1187 м.х. хүртэл), хөдөлгүүрийн багтаамжийг 6,4 литр болгон өөрчилжээ. Уг машиныг 430 км/цаг хүртэл хурд гаргана гэж үйлдвэрлэгчид тооцож байсан боловч дээд хурд нь 421-ээс илүү гараагүй байна.

"SSC Ultimate Aero TT 2009"

6 "Bugatti Veyron Super Sport"

  • Дээд хурд: 431км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,5 сек
  • Хөдөлгүүрийн багтаамж: 8,0 л
  • Хөдөлгүүрийн хүч: 1200 м.х.
  • Машины жин: 2200 кг
  • Үнэ: 1,95 сая евро

Алдарт тамирчин Пьер Вейроны нэрээр нэрлэсэн Veyron Super Sport машиныг 2010-2011 онд үйлдвэрлэж байсан юм. 8 литрийн бензин, W16 хэлбэрт, давхар турботой, 1200 морины хүчтэй хөдөлгүүртэй, 7 шатлалт хурдны хайрцагтай энэ машин нь 2010 онд Volkswagen AG полигонд 427,933 км/цаг хурд гаргасан ба дараагийн оролдлогоор 434,211 км/цаг-т хүрчээ. Дундаж дүнгээр  431 км/цаг хурдтай гэж үзсэн нь Bugatti Veyron Super Sport машин нь бөөнөөр үйлдвэрлэж байгаа машинуудын дээд рекордыг тогтоосон гэсэн үг билээ. Энэ машиныг нийтдээ 48 ширхгийг үйлдвэрлэжээ.

"Bugatti Veyron Super Sport"

5 "Hennessey Venom GT"

  • Дээд хурд: 435км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,5 сек
  • Хөдөлгүүрийн багтаамж: 7,0 л
  • Хөдөлгүүрийн хүч: 1451 м.х.
  • Машины жин: 1338 кг 
  • Үнэ: 1,2 сая доллар

Hennessey Performance Engineering (Калифорни) компанийн энэ машиныг 2010-2016 оны хооронд үйлдвэрлэж байсан ба нийтдээ 12 ширхэг машиныг 2 хувилбараар хийсэн байна. Уг нь 29 машин үйлдвэрлэнэ гэж анх тооцоолж байжээ.

Энэ машин нь 6,2 литрийн эзлэхүүнтэй Chevrolet Corvette ZR1 хөдөлгүүртэйгээс гадна давхар турбо нь 1000 болон 1200 морины хүч гаргана. Дара нь хөдөлгүүрийн багтаамжийг өөрчлөн, 7 литрт хүргэснээр хүч нь 1451 м.х. болсон байна.

2014 оны 2-р сард Кеннедийн нэрэмжит сансрын төвд энэ машиныг 435 км/цаг хурдлуулжээ.

"Hennessey Venom GT"

4 "SSC Tuatara"

  • Дээд хурд: 443км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,5 сек
  • Хөдөлгүүрийн багтаамж: 7,0 л
  • Хөдөлгүүрийн хүч: 1350 м.х.
  • Машины жин: 1247 кг 
  • Үнэ: 1,5 сая доллар

helby Super Cars хэмээх Америкийн компанийн бүтээсэн энэ суперкарын нэр нь Шинэ Зеландын нэгэн гүрвэлийн нэрээс үүдэлтэй гэнэ.

Энэ машин 7 литрийн багтаамжтай, 1350 морины хүчтэй, V8 хөдөлгүүртэй, давхар турботой, 7 шатлалт механик хурдны хайрцагтай юм.

"SSC Tuatara"

3 "Koenigsegg Agera RS"

  • Дээд хурд: 445км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,5 сек
  • Хөдөлгүүрийн багтаамж: 5,0 л
  • Хөдөлгүүрийн хүч: 1360 м.х.
  • Машины жин: 1295 кг
  • Үнэ: 2,2 сая доллар

Шведийн Koenigsegg компанийн энэ машиныг 2017 онд анх хийсэн бөгөөд их бие нь хөнгөн цагаан учир 1295 кг жинтэй хөнгөн болжээ. Энэ суперкар 7 шатлалт автомат, робот хурдны хайрцагтай, 2017 онд 400км/цаг хүртэл хурд авах дээд хэмжээ буюу 33,87 секундэд энэ хурданд хүрсэн машин юм. Туршилтыг АНУ-ын Невада мужийн замын 19 км хэсэгт хийсэн ба дараагийн туршилтаар Agera RS нь  456 км/цаг хурдалжээ.

"Koenigsegg Agera RS"

2 "Bugatti Chiron Super Sport 300"

  • Дээд хурд: 482,8км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,5 сек
  • Хөдөлгүүрийн багтаамж:8,0 л
  • Хөдөлгүүрийн хүч:1600 м.х.
  • Машины жин:1978 кг
  • Үнэ: 3,5 сая доллар

Бугатти компанийн энэ гиперкар нь 2019 оны хамгийн хурдан машин хэмээн нэрлэгдсэн байна. 300+ гэдэг нь 300 миль (482,8 км/ч) хурдыг давсан гэсэн утгатай. Хоёр хаалгат спорт купе нь Veyron загвар дээр суурьлан хийгдсэн ба Bugatti багт 30 жилийн турш уралдаж байгаа,дэлхийн шилдэг уралдаанч Луи-Александр Широны нэрээр нэрлэгдсэн машин юм.

16 цилиндрт, W хэлбэртэй, 1600 морины хүч тэй, 7993 см³ багтаамж бүхий хөдөлгүүртэй, 4 турбокомпрессор, 7 шатлалт автомат хурдны хайрцагтай энэ машиныг 3,5 сая долларын үнэтэйгээр, жилд 30-ыг үйлдвэрлэн нийлүүлэх ба эхний машиныг 2021 онд худалдан авагчид өгөх төлөвлөгөөтэй байна.

Энэ машиныг олонд танилцуулахын өмнө Германд туршиж үзэхэд 490,484 км/цаг хурдалсан боловч бөөнөөр үйлдвэрлэх загвар энэ хэмжээнд хүрч чадаагүй юм.

"Bugatti Chiron Super Sport 300"

1 "Hennessey Venom F5"

  • Дээд хурд: 484км/цаг
  • 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,3 сек
  • Хөдөлгүүрийн багтаамж:6,6 л
  • Хөдөлгүүрийн хүч:1842 м.х.
  • Машины жин:1338 кг
  • Үнэ: 1,6 сая доллар

Хоёр хаалгат энэ спорт купе нь Америкийн Hennessey Special Vehicles компанийн бүтээгдэхүүн бөгөөд 2017 онд Лас Вегаст анх олны танил болсон боловч одоогоор бөөнөөр үйлдвэрлэж эхлээгүй байна.1842 морины хүч бүхий, 6570 см³ эзлэхүүнтэй , V8  хөдөлгүүртэй энэ машин нь давхар турбо, 7 шатлалт хагас автомат хурдны хайрцагтай, их биеийг нь карбоноор хийх юм. Одоогоор жилд 24 ширхгийг хийж 1,6 сая доллараар зарахаар төлөвлөж байгаа ба компани өөрөө хэнд машинаа зарахаа шийдэх гэнэ.

"Hennessey Venom F5"

Бонус: Koenigsegg Jesko Absolut

2020 оны 3-р сарын 3 ны өдөр  Koenigsegg-ийн үйлдвэрлэгчид нь онлайнаар Jesko Absolut гэсэн шинэ суперкараа олон нийтэд танилцуулжээ. Урьдчилсан тооцоогоор энэ машин нь 532 км/цаг хурдыг тохирох зам, орчин, жолоочтой нөхцөлд гаргаж чадна гэж үзэж байгаа юм. Хэрвээ энэ нь үнэн бол энэ гиперкар нь дэлхийн хамгийн хурдан машин болох билээ. 

Бонус: Koenigsegg Jesko Absolut

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()