80 мянган эмэгтэйгээс татгалзсан хариу сонссон Хятад эр

Заяаны ханиа хайж олно гэдэг тийм ч амар биш. Чиний төлөө бүх л амьдралаа зориулж чадах хүн тэр бүр таарахгүй. Түүнчлэн жинхэнэ хайртайгаа учрах нь бидний төсөөлж байснаас илүү их цаг хугацаа шаардах нь бий. Тэгвэл нэгэн Хятад залуугийн заяаны ханиа хайсан түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Олон удаа татгалзсан хариу сонссон ч зөрүүд залуу маань бууж өгөх бодолгүй байгаа аж. 

80 мянган эмэгтэйгээс татгалзсан хариу сонссон Хятад эр
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

31 настай Ниу Сянфэнг хэмээх Хятад залуу нэлээд түрэмгий байдлаар заяаны ханиа хайснаар нутагтаа маш алдартай болжээ. Тэрээр 2013 оноос "заяаны ханиа хайж байна" гэсэн бичигтэй самбар барин Бээжингийн гудамжаар явж эхэлсэн байна. Тэр үед Сянфэнгийн аав нь хорт хавдраар нас барсан байсан бөгөөд залуу хайртай хүнээ олж, гэр бүл зохиохоор шийдсэн нь энэ аж. 

Удалгүй Сянфэнг гудамжаар баннер барьж алхахаа болиод болзооны сайтуудад бүртгүүлж, цахим сүлжээнд эмэгтэйчүүдтэй холбоо тогтоох гэж оролдохоос гадна гудамжинд тааралдсан нэгнийг нь найз залуутай юу гээд шуудхан асуучихдаг гэнэ. Бүх л зүйлээ дайчилж, чамгүй их хичээл зүтгэл гаргасан ч Сянфэнг байнга татгалзсан хариу авдаг байна. Хайр дурлалын асуудалд үргэлж бүтэлгүйтэх нь өөртөө итгэлгүй байдлаас шалтгаалдаг гэж олон хүмүүс үздэг ч Сянфэнг арай өөр бодолтой байгаа аж. 

Сянфэнгийн үзэж байгаагаар охид бүсгүйчүүд өндөр, царайлаг залууст дуртай, харин өөрөө намхан царай муутай учир тэдэнд таалагдахгүй байгаа гэнэ. Өөр нэг асуудал нь мөнгө. Эмэгтэйчүүд өндөр цалинтай, том байртай баян залууд дуртай, харин Сянфэнгэд энэ бүхэн байхгүй  нь гол шалтгаан гэж тэрээр дүгнэжээ. 

31 настай, дээд боловсрол эзэмшсэн тэрээр сүүлийн 8 жил хугацаанд 80 мянган бүсгүйчүүдээс татгалзсан хариу авсан байна. Үүний 60 мянгыг интернетийн оролдлогоос, 20 мянгыг гудамжинд тааралдсан эмэгтэйчүүдээс сонссон байна.  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()