Алдартай "meme"-ийн баатрууд одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2020-04-02, 15:20
3,213

Одоо үед интернетийг миймгүйгээр төсөөлөх хэцүү болжээ. Гэхдээ бүх зүйл эхлэлтэй байдаг учраас тэдгээр дүрс, бичлэгүүдийг хэн нэгэн үүсгэсэн л байж таараа шүү дээ. Тиймээс өнөөдөр та бүхэнд алдартай миймүүдийг үүсгэсэн хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн тухай хүргэж байна. 

Алдартай "meme"-ийн баатрууд одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Будилсан Ник (Confused Nick)

NBA-ийн тоглогч Ник Янг (Nick Young) нэгэн телевизийн шоунд оролцох үеэр гаргасан эргэлзсэн царай нь ийнхүү интернэтэд мөнхрөн үлджээ. 

Будилсан Ник (Confused Nick)

2 "Хөгийн" Стив (Scumbag Steve)

Блэйк хэмээх залуугийн эмээ нь авсан зураг ийнхүү хөгийн залуучуудын бэлэг тэмдэг болжээ. Магадгүй түүний гадаад үзэмж үүнд нөлөөлсөн байх. 

"Хөгийн" Стив (Scumbag Steve)

3 Хартай найз охин (Overly attached girrlfriend)

Лайна Морис (Laina Morris) хэмээх бүсгүй өөрийн бичлэгийг интернэт дээр байршуулснаас болоод "Хэт хартай найз охин" хэмээх хочтой болжээ. Түүний youtube хуудас өдгөө 1 сая дагагчтай болсон байна.

Хартай найз охин (Overly attached girrlfriend)

4 Унгасаа барьж буй залуу (Trying to hold fart back)

Майкл Макгий (Michael McGee) хэмээх залуу унгасаа барих гээгүй харин зүгээр л найздаа толгойны судсаа товойлгож үзүүлж байжээ. Тэгтэл найз нь зургийг нь аваад цахим орчинд байршуултал түүнийг хүмүүс meme болгосон аж. 

Унгасаа барьж буй залуу (Trying to hold fart back)

5 Азгүй Брайн (Bad luck Brian)

Кайл Крэйвэн (Kyle Craven) хэмээх залуу өөрийн ахлах сургуулийн монтажны зургийг цахим ертөнцөд байршуултал түүний төрхийг харсан хүмүүс азгүй амьтан байна гэж харсан юм. Өдгөө тэрбээр барилгын компанид ажилладаг бөгөөд эхнэр хүүхэдтэй болжээ. 

Азгүй Брайн (Bad luck Brian)

6 Хөгжингүй орны зовлон (First world problem)

Италийн жүжигчин (Silvia Bottini)-ийн уйлж буй төрх хөгжингүй орны иргэд багахан юманд их ач холбогдол өгдөг болохыг шоглосон бэлгэ тэмдэг болжээ. Тэрбээр өдгөө яаж meme болсон тухай кино хийж байгаа гэнэ. 

Хөгжингүй орны зовлон (First world problem)

7 Анивчиж буй залуу (Blinking guy)

Дрю Сканлон (Drew Scanlon) өөрийн гэсэн youtube хуудастай бөгөөд түүгээрээ дамжуулан төрөл бүрийн видео тоглоом тоглож буйгаа дамжуулан гаргадаг байна. 

Анивчиж буй залуу (Blinking guy)

8 Фотогеник залуу (Photogenic Guy)

Нягтлан бодогч Зени хэмээх залуу нэгэн марафонд гүйж байх даа сайхан харагдахын тулд инээмсэглэсэн нь иүүнийг од болгосон байна. Тэрбээр одоо арафонд оролцох бүртээ байнга инээмсэглэхийг хичээдэг гэнэ. 

Фотогеник залуу (Photogenic Guy)

9 Гэнэт ойлгосон Клэрэнс (Sudden Clarity Clarence)

Калифорни мужид амьдардаг Клэрэнс хэмээх DJ залуугийн энэ зураг 2012 онд цахим ертөнцөд мөнхрөн үлдсэн байна. 

Гэнэт ойлгосон Клэрэнс (Sudden Clarity Clarence)

10 Тоо бодож буй эмэгтэй (Math Lady)

Бразилийн алдарт жүжигчин Ренета Сора (Renata Sorrah) нэгэн савангийн дуурь дээр бүтээдэг дүр нэгэн зүйлийн талаар эрхцүүлж байгаа нь яг л хүнд бодлого бодож байгаа мэт харагдаж байгаа биз. 

Тоо бодож буй эмэгтэй (Math Lady)

11 Сэтгэсэн нь (Thinking Safe)

Британийн жүжигчин Каёод Эвүми (Kayode Ewumi)-ээс нэгэн хүн ямар эмэгтэй таалагддаг вэ гэтэл тэр ухаантай эмэгтэй таалагддаг хэмээн толгой руугаа заасан нь энэ аж. 

Сэтгэсэн нь (Thinking Safe)

12 Тэнгэр минь (Ermahgerd)

Мэгги Голдэнбергер (Maggie Goldenberger) 11 настай байх даа үлгэрийн ном авсандаа баярласан царай гаргасан нь энэ юм. тэрбээр өдгөө 34 настай бөгөөд багшийн мэргэжилтэй гэнэ. 

Тэнгэр минь (Ermahgerd)

13 Шаналлаа нууж буй Харолд (Hide The Pain Harold)

Унгар улсын ирнэн Андрос Арато (András Arató) инженер мэргэжилтэй бөгөөд тэрбээр хэдэн сурталчилгаан дээр гарсныхаа дараа интернетийн "од" болжээ. 

Шаналлаа нууж буй Харолд (Hide The Pain Harold)

14 Эртний харийнхан (Ancient Aliens)

Эрт цагт харь гаригийнхан ирж дэлхийг хөгжүүүлж өгсөн гэдэгт итгэдэг, тэр талаар судалгаа явуулдаг залуу Жиоржио Цукалос (Giorgio Tsoukalos) одоо хүртэл энэ онолоо судалсаар яваа гэнэ. 

Эртний харийнхан (Ancient Aliens)

15 Нүдээ онийж буй бүсгүй (Squinting Woman)

Калин Элизабет (Kalin Elisabeth) зураг даруулахаасаа өмнө поз авахаар бэлдэж байтал найз нь санаандгүй түүнийг эвгүй төрхийг булугаж авсан байна. Тэрбээр өдгөө инстаграм дээр хэдэн арван мянган дагагчтай болсон бөгөөд зургаа байнга байршуулдаг гэнэ. 

Нүдээ онийж буй бүсгүй (Squinting Woman)

16 Миний ээж хэлсэн (My Momma Said)

Реппер Карди Би (Cardi B) өөрийн багын зургаа цахим орчинд байршуултал тэр нь meme болсон байна. 

Миний ээж хэлсэн (My Momma Said)

17 Сүйрлийн охин (Disaster Girl)

Гал сөнөөгчдийн сургууль хийж байгааг харсан Зой Рот (Zoe Roth) охины мишээж буй зургийг аав нь авсан гэнэ. Тэрбээр өдгөө 19 настай бөгөөд их сургуульд суралцдаг гэнэ. 

Сүйрлийн охин (Disaster Girl)

18 Будилсан Клой (Confused Chloe)

2-хон настайдаа од болсон Клой өдгөө 9 настай бөгөөд бага сургуульд суралцаж байгаа гэнэ. 

Будилсан Клой (Confused Chloe)

19 Амжилттай жаал (Success Kid)

11 сартайдаа од болсон Сэм хүү meme болсныхоо ачаар хандив цуглуулж аавынхаа элэг солиулах хагалгааны зардлыг олсон байна. Тэрбээр өдгөө 13 настай бөгөөд дунд ангид суралцаж байгаа юм. 

Амжилттай жаал (Success Kid)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()