Оюутан залуусын цахим сонголт “University” дата багц худалдаанд гарлаа

Оюутан залуусын цахим сонголт “University” дата багц худалдаанд гарлаа
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Мобиком Корпораци ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Covid19-н тархалтын үеэр хөл хорионд байгаа ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн багачууддаа зориулан www.econtent.edu.mn цахим сайтын хичээлийг датагаараа үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн бол энэ удаад оюутан залуустаа зориулан “University” дата багцаа худалдаанд гаргалаа.

Улсын шалгалт ойртож байгаа энэ үед “University” дата багцыг ашигласнаар өөрийн сургуулийн цахим сайт руу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, дата ашиглан хичээлээ хийх боломжтой боллоо. “University” дата багцыг Мобикомын аль ч багцын хэрэглэгч ашиглах боломжтой бөгөөд 30 хоногийн эрхтэй уг багцыг энэ сардаа багтаан хямдралтай үнээр буюу ердөө 1`000₮ -өөр худалдан аваарай.

Оюутан та яг одоо багцаа идэвхжүүлэх бол U гэсэн мессэжийг 592 дугаарт илгээгээрэй. Мэдээж бусад бүх төрлийн сувгаар багцаа идэвхжүүлэх боломжтойгоос гадна найз нөхдөдөө эсвэл оюутан ах, дүүдээ “University” дата багцыг бэлэглэх бол бэлэглэх хүнийхээ дугаарыг бичиж зай аваад U гэж бичин 592 дугаарт илгээхэд хангалттай.  

“University” дата багц ашиглах сургуулийн цахим хаяг цаашид нэмэгдэх бөгөөд одоогийн байдлаар доор дурдсан их сургуулиуд хандах боломжтой байна. Үүнд:

  • Монгол Улсын Их Сургууль
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
  • Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

                                                                                 

Цахим сонголт хийж, цахимаар сурцгаая! Дата багцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.