Христофер Колумбын ачаар бидний одоо идэж буй 10 хүнс

Колумб Карибын арлуудад анх ирээд хүмүүс, соёл иргэншлээс гадна идэж хэрэглэдэг хоол хүнсийг нь үзээд хамгийн их гайхширч байсан гэдэг. Итгэхэд бэрх ч Италиас гаралтай Христофер Колумб нэг ч удаа улаан лооль харж байгаагүйн учир нь тэрхүү ногоог зөвхөн Америкт л тариалдаг байжээ. Зөвхөн улаан лооль ч гэлтгүй хоол хүнсэнд өргөн хэрэглэдэг олон арван бүтээгдэхүүнийг Америк тивийг нээсний ачаар л бид одоо идэж байна.

Христофер Колумбын ачаар бидний одоо идэж буй 10 хүнс
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэрс

Энэхүү хөх өнгийн жимсгэнэ нь эрт үеэс Хойд Америкт ургадаг байсан бөгөөд уугуул Америкчууд нэрсийг хоол хүнсэндээ, мөн эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байсан. Харин тариаланчид болон цэцэрлэгчид нэрсийг зөвхөн 100 жилийн өмнөөс л тарьж, хурааж эхэлжээ. Өдгөө нэрс нь дэлхийн улс орон бүрт, АНУ-ын 38 мужид тариалж байна.

Нэрс

2 Эрдэнэ шиш

Нэрс жимсийг ердөө нэг зуун жилийн турш л ургуулж, тариалж байна. Тэгвэл Хойд Америкчууд эрдэнэ шишийг 9000 жилийн өмнөөс тариалж эхэлсэн гэдэг ба ургамлын генетикчид Мексикийн өмнөд хэсэгт хамгийн анх удаа эрдэнэ шишийг тариалж байсан гэж үздэг. Өдгөө эрдэнэ шишийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн хүнсний 20 хувийг эзэлж байна.

Эрдэнэ шиш

3 Чинжүү

Амтат чинжүү, гадил жимс шиг хэлбэртэй халапено, хабанерос. нунтаг гэх мэт бүх төрлийн чинжүү хамгийн анх Өмнөд Америк болон Амазоны өмнөд хэсэгт ургадаг байжээ. Чинжүүг худалдаа наймаа өргөжсөөр Америк төдийгүй дэлхийн ихэнх орнуудыг халуун ногооны эх үүсвэр нь болсон юм.

Чинжүү

4 Ханборгоцой

Хүн бүр хан боргоцойг Хавайгаас гаралтай гэдэг. Гэхдээ Бразил, Парагвайн эртний овог аймгууд энэхүү чихэрлэг, амтат жимсийг дэлхийд таниулсан гэх нэрийг авах ёстой. Христофер Колумб болон түүний нөхөд Гваделуп арал дээр ирснээс 400 жилийн дараа буюу 1885 он хүртэл Хавай арлын хүмүүс ханборгоцой байдаг гэдгийг мэддэг ч үгүй байж.

Ханборгоцой

5 Төмс

Инкчүүд хэдэн мянган жилийн өмнөөс төмсийг Перуд тарьж эхэлсэн. Харин 16-р зуунд эзлэн түрэмгийлэгчид Перуд нэвтэрсний дараа төмсийг Европ тивд тариалж эхлэн, 100 жилийн дараа гэхэд дэлхий даяар хэрэглэж иржээ. Төмсийг ургуулахад маш хялбар учир дэлхийн 4 дэхь гол хүнс болсон байна.

Төмс

6 Хулуу

Хэрэв Үнсгэлжингийн түүх Америк тивийг нээхээс өмнө зохиогдсон бол тэр хулуу биш арай өөр зүйлээр хийсэн сүйх тэргэнд явах байжээ. Өвөл, зун ургадаг гээд бүх төрлийн хулууг анх Төв Америкт тариалдаг байжээ. Уугуул Америкчуудын гол хүнс болсон хулуу нь эрдэнэ шиш, шошноос ч өмнө үүссэн байна.

Хулуу

7 Улаан лооль

Итгэхэд бэрх ч Итали улсад улаан лоолийн соус тийм ч элбэг олдоод байдаггүй. 16-р зууны үед Төв Америкаас Европ тивд улаан лооль анр орж ирэхэд хүмүүс тэрхүү ногоог хортой гэж үзэж "алуурчин лооль" ч гэж нэрлэдэг байжээ. Гэсэн ч тогооч, тариаланчид улаан лоолийн гайхалтай амт, ашиг тусыг анзаарч чадсан юм.

Улаан лооль

8 Ваниль

Цахирмаа цэцгийн овгийн энэхүү ургамал Америк тив болон Карибын арлуудад зэрлэг хэлбэрээр ургадаг байсан бөгөөд харин Мексикийн зүүн хэсэгт амьдардаг Тотонак хүмүүс анх хүнсний зориулалтаар тариалж эхэлжээ. 

Ваниль

9 Ногоон шош

Перугийн уугуул иргэд 4000 жилийн турш энэхүү шошийг амны зугаа хэлбэрээр идэж ирсэн байна. Яваандаа ногоон шош Америк тив даяар тархжээ.

Ногоон шош

10 Какао

Какао модны жимсний үрээр хийсан шоколад өмнө нь ундаа хэлбэрээр хэрэглэгдэг байсан. Археологичид Хондурасын нутгаас МЭӨ 1400 оны үед хамаарах, какаоны үлдэгдэлтэй вааролжээ. Тухайн үед хэрэглэж байсан какао гашуун амттай байсан тул эзлэн түрэмгийлэгчид орж ирэхээс өмнө хэн ч амтат шокола идэж үзээгүй байсан гэсэн үг. Сонирхуулж хэлэхэд какаог мөнгөн тэмдэгт болгон ашигладаг байсан гэнэ.

Какао

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()