Өнөө цагийн загварын чиг хандлагыг тодорхойлсон 10 хүн

Моод эргэж ирдэг гэдгийг батлах мэт сүүлийн үед 1980-аад оны үед алдартай байсан загварын чиг хандлагууд хүч түрэн орж ирж байгаа билээ. Тухайн үед Ральф Лорен, Жоржио Армани, Келвин Клэйн зэрэг загвар зохион бүтээгчид дэлхийн загварын ертөнцөд хувьсал хийж байлаа. Ингээд нэгэн цагт хувцас загварын өнгө төрхийг тодорхойлж явсан, одоо ч тодорхойлсоор байгаа шилдэг 10 дизайнертай танилцацгаая. 

Өнөө цагийн загварын чиг хандлагыг тодорхойлсон 10 хүн
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Кэлвин Клэйн (Calvin Klein)

1970-аад оны үед дизайнерын жинс үйлдвэрлэгдэх болж арын халаасан дээр “Calvin Klein” гэх нэршил харагдах болжээ. Үүнээс хойш олны нүдэнд ил харагдах хэсэгт лого-гоо байрлуулах нь загвар зохион бүтээгчдийн дунд алдартай болсон байна. 

Кэлвин Клэйн (Calvin Klein)

1980 оны үед Calvin Klein брэндийнхэн дотуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хагас нүцгэн моделиудтай сурталчилгааны ачаар богино хугацаанд алдартай болжээ. 

Calvin Klein-ы дотуур хувцасны сурталчилгаанд тоглож буй Марк Уолберг

Calvin Klein-ы сурталчилгаанд тоглож буй Синди Кроуфорд

2 Ральф Лорен (Ralph Lauren)

Ralph Lauren-ы загварлаг, дэгжин хослолуудыг 1980 оны хамгийн загварлаг нэгэн өмсдөг байжээ. Ральф Лорен өөрөө ч загварлаг хувцасладаг байсан бөгөөд тэрээр классик поло өмсөж, дээрээс сул хүрэм, үнэтэй гоёл чимэглэл зүүдэг байсан аж.

Ральф Лорен (Ralph Lauren)

Тэрээр баян хүмүүс заавал төгс харагдах шаардлагагүй. Харин зүгээр л өөрийн нэр төр, алдар хүндийг тодорхойлох брэндийн хувцас өмсөхөд л хангалттай гэж үзэж байжээ.

1980 оны "Ralph Lauren"-ы сурталчилгаа.

"Ralph Lauren"-ы 1980-аад оны үеийн загвар

3 Жан-Поль Готье (Jean Paul Gaultier)

18 насандаа Жан-Поль өөрийн загварыг бүхий л дизайнеруудын байгууллагад илгээж байсан бөгөөд эцэст нь Пьер Кардентай хамтран ажиллахаар болсон байна. Хэдийгээр их дээд сургуулийн боловсролгүй байсан ч тэрээр 1970 оны дунд үед өөрийн загварын коллекцыг гаргаж, 1980 он гэхэд түүнийг дэлхий даяар таних болжээ.

Жан-Поль Готье (Jean Paul Gaultier)

Тэрээр эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгааг зоригтойгоор арилгаж чадаж байв. Үүнээс гадна тэрээр 1980 онд конус хэлбэрийн хөхөвчтэй даашинз бүтээсэн нь 1990-ээд оны эхэн үед Мадоннагийн нэрийн хуудас болсон байна.

Жан-Поля Готьегийн загвар

Булчингийн хэв маягтай гоёл

4 Карл Лагерфельд (Karl Lagerfeld)

Ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлэхдээ тэрээр 4 байгууллагатай зэрэг хамтарч ажиллаж байсан бөгөөд байгууллага бүрт дахин давтагдашгүй шинж чанар бүхий загвартай хувцсыг гаргаж байсан гэнэ. 1980 оны эхэн үед Лагерфельд Chanel-ийн арт захирал болжээ. Гэхдээ тэрээр өөрийн брэндийг хөгжүүлэхээ зогсоосонгүй. Fendi-ийн хувьд тэрээр давхар F үсэгтэй логог зохиож, нүдний шил болон жинсний коллекц гаргасан байна. Fendi-ийн анхны үнэртэй усыг мөн л Карл Лагерфельд гаргаж байжээ.

Карл Лагерфельд  (Karl Lagerfeld)

Chanel, Карл Лагерфельд 1987.

Карл Лагерфельд болон Инес де ля Фрессанж

5 Жанфранко Ферре (Gianfranco Ferre)

Архитекторын мэргэжлийг эзэмшсэн тэрээр хожим нь загварын ертөнцийн архитектор нэрээр алдартай болсон юм. Өөрийн хамгийн анхны хувцасны коллекцоо тэрээр 1978 онд гаргасан бөгөөд 1980 оны эхэн үед Ферре нэртэй эрэгтэй хувцсыг гаргаж эхэлсэн байна. 80-аад оны сүүл үед тэрээр "Christian Dior"-ын уран сайхны захирал болж, 9 долоо хоногийн хугацаанд шинэ загвар гаргах даалгаварыг авсан аж.  Ингээд үнэхээр хэдэн сарын дараа шинэхэн хувцасны коллекц бэлэн болжээ.

Жанфранко Ферре  (Gianfranco Ferre)

Жанфранко Ферре загвар өмсөгчдийн хамтаар, 1982 он.

Жанфранко Ферре загварын үзүүлбэрийн өмнө загвар өмсөгчдийн хамт, 1982 он

6 Жанни Версаче (Gianni Versace)

Жанни Версаче хамгийн анх өөрийн хувцасны коллекцыг 1970 оны үед Миланд танилцуулсан байна. Түүний ах нь Жаннигийн компанийн ерөнхий зохион байгуулагч болж харин эгч Донателла нь зураг авалтыг хариуцаж байсан гэнэ. 1980 оны дунд үед Версаче "L’Homme" эрэгтэй үнэртэй ус гаргасан бөгөөд энэ нь Версачед дахин алдар хүндийг авчирсан юм. Лагерфельдийн адилаар тэрээр загвар өмсөгчдийг ихээр дэмждэг байсан бөгөөд тэдэнд хангалттай хэмжээний цалин олгодог байжээ.  

Жанни Версаче (Gianni Versace)

Жанни Версаче топ загвар өмсөгчдийн дунд

1997 онд Жанни цуврал алуурчны гарт амиа алдсан байна. Харин хэд хоногийн дараа цуврал алуурчин өөрийнхөө амийг хороожээ. 

Жанни Версачегийн топ загвар өмсөгчид

7 Донна Каран (Donna Karan)

Донна Каран өөрийн ажил хөдөлмөрийн гараагаа Анна Клэйнээс эхэлсэн бөгөөд 1970 онд Анна Клэйны  ерөнхий загвар зохион бүтээгч болжээ. Харин 1980 онд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн хувцасны загварыг гаргасан байна. Каран хэт өндөр үнэтэй бүтдэгийн улмаас тансаг хувцаснаас татгалзаж, боломжийн үнээр залуучуудад худалдаалах боломжтой чанартай, загварлаг хувцсыг бүтээхийг зорьдог аж. Энэ нь Доннагийн хувьд маш зөв сонголт болж байгууллагын ашиг орлого ихээр нэмэгдсэн байна.

Донна Каран (Donna Karan)

Донна Каран нь хар трико болон богино банзлын загварыг гаргасан бөгөөд энэ нь богино банзал өмсөхийг хүссэн махлаг бүсгүйчүүдийн аврал болж байсан юм. Үүнээс гадна тэрээр "7 хувцас" гэх хувьслыг гаргажээ. Энэ нь өдөр бүр өөр харагдахын тулд хувцасны шүүгээнд 7 төрлийн хувцас байхад л хангалттай болохыг илэрхийлсэн байна. 

Донна Караны загварууд, 1987 он

8 Жоржио Армани (Giorgio Armani)

Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани 1970 оны дунд үед өөрийн хувцсыг гаргасан бөгөөд тэрээр чамин эрэгтэй пиджакаараа алдартай болжээ. 1980 онд Армани L’Orеal-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Armani Junior, Armani Jeans болон Emporio Armani-ийн үнэртэй ус үйлдвэрлэгдэж эхлэхэд хүргэсэн байна.

Жоржио Армани (Giorgio Armani)

Үүнээс гадна Жоржио Армани нь Ричард Гирын гол дүрийг нь бүтээсэн “American Gigolo”, “The Comfort of Strangers”, “The Untouchables” киноны хувцасны загвар зохион бүтээгчээр ажилласан байна.

Жоржио Арманийн хослол.

Жоржио Арманийн хослол

9 Франко Москино (Franco Moschino)

Франко Москино өөрийн ажлын гарааг Жанни Версачетэй хамт зураачаар ажиллаж эхэлж байжээ. 1980 оны эхэн үеэр тэр өөрийн "Moonshadow" хэмээх компанийг үүсгэн байгуулсан бөгөөд дээд зэрэглэлийн "Cheap and Chic" хувцсыг боломжтой үнээр үйлдвэрлэсэн аж.

Франко Москино (Franco Moschino)

Москино загварын ертөнцийг шоглож, өөрийн загвартаа бага зэрэг утгагүй зүйлсийг нэмдэг байжээ. Жишээлбэл: Өөрийнхөө тэлээн дээр тэрээр “Үнэтэй бэлхүүс”, харин пиджак дээр “Үнэтэй жакет” хэмээн бичсэн гэнэ. Заримдаа “Энэ зүйлийг хаана өмсөх вэ” ч гэж бичсэн зүйл байсан аж. MOSCHINO логогоо Франко олны өмнө ил харагдах газар алтлаг өнгөтэйгөөр байрлуулдаг байжээ. Үүний ачаар тэрээр загварын ертөнцөд алдрын оргилд хүрсэн байна.

Франко Москиногийн хувцаснууд

Франко Москиногийн пиджак

10 Жон Гальяно (John Gallianoу)

Жон коллежоо төгсөх үед францын хувьслын үеийн хувцасны загвараар дипломын ажил хийснээр загварын ертөнцөд хөл тавьжээ. Ингээд түүний бүх загварыг авангард хувцасны дэлгүүр болох "Browns" худалдан авч, зарж эхэлсэн байна. Энэ нь шинэхэн загвар зохион бүтээгч залууд Британийн загварын долоо хоногт оролцоход тусалжээ.

Жон Гальяно (John Gallianoу)

Жон Гальяно студийнхээ хажууд.

Жон Гальяногийн коллекцийн хослол

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()