Жүжигчний алдар нэрээс татгалзаж, энгийн амьдралыг сонгосон 10 хүн

Ихэнх жүжигчдийн хувьд нэр алдар, эд хөрөнгө, шүтэн бишрэгчид бол бараг л амьдралынх нь утга учир, туйлын мөрөөдөл нь байдаг. Гэхдээ алдартай байна гэдэг хүн бүрийн хүсэх зүйл биш болов уу. Бага насандаа кинонд тоглож жүжигчний карьераа маш амжилттай эхлүүлсэн ч энгийн амьдралыг сонгосон хүмүүс цөөнгүй бий. Ингээд кино урлагаас татгалзаж эгэл жирийн амьдралыг илүүд үзсэн одуудтай танилцацгаая. 

Жүжигчний алдар нэрээс татгалзаж, энгийн амьдралыг сонгосон 10 хүн
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Фрэнки Муниз (Frankie Muniz)

Тэрээр 15 настайгаасаа залуучуудын олон ангит кино, инээдмийн кинонд дүр бүтээж, хэд хэдэн хүүхэлдэйн киноны дуу оруулгыг хүртэл хийгээд амжжээ. Түүний жүжигчний чадвар найруулагчдад таалагдаж байсан учир тэрээр багагүй санал авч байсан гэнэ. Гэвч 2005 оноос тэрээр мэргэжлийн уралдааны автомашин жолоодох шинэ хоббитой болж, уралдаан тэмцээнд оролцож шагналт байруудыг эзлэх болжээ.

Харин одоо уралдааны автомашин сонирхохоос гадна тэрээр хөгжим сонирхож эхэлсэн байна. Фрэнки "You Hang Up" хамтлагт бөмбөрчин хийдэг гэнэ. Заримдаа ховор тохиолдолд тэр зурагтаар гардаг ч автомашины уралдаан түүний хувьд хамгийн дуртай зүйл нь гэжээ.

Фрэнки Муниз (Frankie Muniz)

2 Том Селлек (Tom Selleck)

Том Селлек жүжигчний гараагаа туслах дүр бүтээж эхэлж байв. Тэрээр “Magnum P.I.” кинонд тоглосныхоо дараа алдартай болжээ. Уг кинонд бүтээсэн дүрээрээ залуу жүжигчин маань кино урлагийн хэд хэдэн томоохон шагналуудыг хүртжээ. Тэрээр нийт 103 кинонд өөрийн дүрийг мөнхөлсөн байна.

Гэхдээ Том энгийн, тайван амьдралыг илүүд үзсэн бөгөөд эрүүл агаарт байж, дасгал сургуулилт хийх нь түүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэсэн байна. Гэвч найруулагчид түүнд одоог хүртэл кинонд тоглох саналыг  тавьж байгаа гэнэ. Тиймээс тэр өөрийн тоглох киног маш нухацтайгаар сонгож өөрт таалагдсан кинондоо л дүр бүтээхээр гэрээ байгуулдаг аж. Хамгийн сүүлд тэрээр “Blue Bloods” кинонд  тоглосон байна.

Том Селлек (Tom Selleck)

3 Брэдли Пирс (Bradley Pierce)

Хамгийн анх Пирс 6 настай байхдаа сурталчилгаанд тоглож, тэр даруйдаа алдартай болсон юм. Гэхдээ тэрээр дуу оруулагч жүжигчин гэдгээрээ илүү алдартай бөгөөд маш олон хүүхэлдэйн кинонд дуу оруулсан байна.

Одоогийн байдлаар Брэдли жүжигчний карьер, бармен, рестораны зөвлөхийн ажлыг гайхалтай хослуулж чадаж байгаа аж. Тэрээр шинэ бизнестээ нэлээд амжилт гаргаж, рестораны бизнесийн талаар нарийн зүйлсийг хүссэн хүн бүрт зааж өгдөг байна. Идэвхтэй амьдралын хэв маягтай тэрээр сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаа, хамарсан арга хэмжээнд ихээр оролцдог байна.

Брэдли Пирс (Bradley Pierce)

4 Дэнни Ллойд (Danny Lloyd)

Тэрээр “The Shining” кинонд онцгой чадвар бүхий хүүгийн дүрийг бүтээсэн юм. 5000 орчим хүн оролцсон сонгон шалгаруулалтад Денни тэнцсэн бөгөөд тэрээр өөрийгөө аймшгийн кинонд тоглоно гэж санаагүй байжээ. Ингээд уг кино дэлгэцийн бүтээл болмогцоо олны таашаалд нийцэж, харин хүү дэлхий даяар алдартай болсон юм. Гэхдээ тэрээр өөрийн тоглосон киног 16 насандаа л үзэх боломжтой болсон гэнэ. Дараа нь хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн ч жүжигчний карьераа тэр үргэлжлүүлж чадсангүй. Төрөл бүрийн кино зураг авалтын сонгон шалгаруулалтад оролцсон ч тэрээр үргэлж азгүйтэж байлаа. Ингээд 14 насанда жүжигчний карьерыг бүр мөсөн орхихоор шийджээ.  Өнөөдөр Дэнни гэр бүлийнхээ хамтаар фермд амьдардаг бөгөөд өөрөө биологийн багш хийдэг аж.

Дэнни Ллойд (Danny Lloyd)

5 Жереми Реннер (Jeremy Renner)

Энэхүү Холливудын жүжигчин хэд хэдэн кинонд гайхалтай дүрүүдийг бүтээж, кино урлагийн томоохон шагналуудын нэг болох “Оскар”-ын эзэн болж байв. Үзэгчид түүнийг “The Bourne Legacy”, “The Town” гэх киногоор сайн мэднэ. Гэхдээ Реннер “The Hurt Locker” киноны дүрээрээ илүү алдартай болжээ.

Өмнө нь зураг авалтын дундуур тэрээр барилгын засвар хийж нэмэлт орлого олдог байсан бөгөөд энэ нь түүний ирээдүйн бизнесийн чиглэлийг тавьж өгсөн байна. Харин одоо тэрээр жүжигчний карьераа орхиж, дутуу баригдсан барилгыг худалдаж аваад засварлаж, зарж борлуулахад бэлэн болгодог болсноор багагүй орлогтой болсон гэнэ.

Нэгэн ярилцлагын үеэр тэр уг бизнес нь кинонд тоглосноос ч их ашиг орлого авчирдаг хэмээжээ. Тэрээр барилгын бизнестээ маш ихээр хайртай учир бүхий л сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа гэнэ. Хэдийгээр Реннер тансаг том барилга худалдаж авах боломжтой ч тэрээр өөрийн засварлаж буй, засварласан байранд амьдрах дуртай гэнэ.

Жереми Реннер (Jeremy Renner)

6 Крис Оуэн (Chris Owen)

Крис 10 настай байхаасаа эхлэн кино зураг авалтад оролцсон ч “American Pie” киноны Чак Шерманы дүрийг бүтээснээрээ олны танил болсон юм. Үүний дараа тэрээр дахин хэд хэдэн залуусын инээдмийн кинонд дүр бүтээсэн боловч амжилтад хүрч чадсангүй. Кино найруулагчид түүнд кинонд тоглох санал тавьсан ч тэрээр татгалзсан бөгөөд энэ нь түүний жүжигчний карьерт сөргөөр нөлөөлсөн биз.

Ингээд жүжигчний карьер амжилтгүй болсон учраас Оуэн гэрэл зураг сонирхож эхэлжээ. Гэвч хэсэг хугацааны дараа тэрээр Калифорнийн Санта-Моника хотын нэгэн ресторанд зөөгчөөр ажиллах болсон аж. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр Крис өөрийн хийж байгаа ажлаасаа огт ичдэггүй, “шар мэдээ”-нд огт стрессдэггүй гэдгээ хэлсэн байна.

Крис Оуэн (Chris Owen)

7 Жек Глисон (Jack Gleeson)

Ирланд гаралтай Жек Глисон “Game of Thrones” киноны чухал дүрүүдийн нэг болох залуу дарангуйлагч хааны дүрийг бүтээснээр алдартай болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг зураг авалтынхаа үеэр уг төслөөс татгалзах гэж байсан талаар мэдээлж байсан. Учир нь кино зураг авалтан оролцож, алдартай болох нь түүний эцсийн мөрөөдөл биш байжээ. Тэрээр өөрийгөө Холливудын жүжигчин гэж боддоггүй бөгөөд, энгийн амьдралаар амьдрахыг хүсдэг гэнэ.

Гэхдээ өнөөдрийн түүний эрхлэж буй ажил нь урлагтай холбоотой аж. Тэр өөрийн театрын баг хамт олонтой, дэлхийг тойрон аялаж байгаа аж. Сэтгүүлчдийн асуултнд тэрээр амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, кино урлагт эргэж очих бодолгүй байгаагаа мэдэгджээ. 

Жек Глисон (Jack Gleeson)

8 Скандар Кейнс (Skandar Keynes)

Лондонгийн хөвгүүдийн хувийн сургуульд сурч, театрын сургуульд нэмэлтээр сурч байсан тэрээр театрыг ихээр сонирхож, төрөл бүрийн үзүүлбэрт оролцох болжээ. Тэрээр өөрт оногдсон дүрүүдийг маш хялбархан чанартай бүтээж байсан учир насанд хүрснийхээ дараа кино ертөнцөд хөл тавьж, нэлээд алдартай жүжигчин болсон байна. Түүний хамгийн алдартай бүтээлийн нэг нь “The Chronicles of Narnia” бөгөөд кино шүүмжчлэгчид залуу жүжигчнийг авьяаслаг, өндөр үнэд хүрэх жүжигчин хэмээн дүгнэжээ.

Ийнхүү амжилттай явж байсан залуу маань кино ертөнцийн карьераа зогсоож, Кембрижийн Их сургуулийн дүүргэж, Английн парламентын зөвлөх болжээ. Түүний өвөө нь Тунисын ерөнхийлөгчийн туслах байсан нь Кейнсийн сонголтод нөлөөлсөн болов уу.

Скандар Кейнс (Skandar Keynes)

9 Никки Блонски (Nikki Blonsky)

Никки Блонски “Hair spray” мюзиклд тоглосноор дэлхий даяар алдартай болсон бөгөөд өмнө нь кино жүжигчин болох мөрөөдөлгүй байсан гэнэ. Тэрээр зайрмагны үйлдвэрт ажиллаж энгийн амьдралаар тамьдардаг байжээ. “Hair spray” мюзиклд тоглосон  махлаг Трейсийгийн дүр Никкигийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөж тэрээр том тайзан дээр дахин дүр бүтээхээр шийдсэн бөгөөд зорилготой, авьяаслаг бүсгүй маань санасандаа хүрсэн байна.

Үзэгчид Никкигийн бүтээлийг гайхалтайгаар хүлээн авч, харин бүсгүйд кино найруулагчдаас кинонд тоглох санал ирэх болжээ. Никки илүүдэл жинтэй байсан учир түүний дүрүүд ихэнхдээ туслах дүр байв. Ингээд Никки хэзээ ч холливудын одод шиг алдрын оргилд хүрч чадахгүйгээ ойлгосон байна. Тэрээр 10 жилийг кино урлагт зориулсан ч биеийн жин, галбираас болж түүнийг кинонд урихаа больжээ. Никки энгийн амьдралынхаа хэв маягт орж, гоо сайханчаар сургууль төгсөж, одоо энэ салбартаа амжилттай нэгэн болсон аж.

Никки Блонски (Nikki Blonsky)

10 Ариана Ричардс (Ariana Richards)

Ихэнх жүжигчдийн адилаар Ариана анх сурталчилгаанд тоглож байжээ. Харин анхны шагналаа 12 насандаа авсан байна. “Changeling” кинонд дүр бүтээснээр тэрээр дэлхий даяар алдартай болжээ. Бүсгүй 30 гаруй кинонд тоглосон бөгөөд “Jurassic Park”, “Locked Up: A Mother's Rage” зэрэг киног нь үзэгчид сайн мэднэ.

Арианагийн ээж нь алдартай найруулагч байсан учир охиныхоо жүжигчний карьерт ихээр нөлөөлсөн байна. Гэвч тэрээр төдийлөн амжилтад хүрч чадаагүй учир өвөөгийнхөө өвийг залгамжлан уран зураг, хөрөг зураг зурах болжээ. Түүний зурсан зургуудын нэг нь Стивен Спилбергийн өрөөнд байдаг гэнэ шүү.

Ариана Ричардс (Ariana Richards)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()