1
Юунд ч хүрсэн тог цохиод байвал гутлаа соль
Заримдаа бид хаа нэг газар хүрэхэд бага хэмжээний цахилгаан цохидог. Даавуу хоорондоо үрэлдэх үед цахилгаан долгион үүсдэг учир хэн нэгэнтэй гар барихад хүртэл тог цохидог. Хувцасны ирмэгтэй нийлж буй гутал бүтэн өдрийн турш цахилгааныг хуримтлуулах магадлалтай байдаг учир нэн түрүүнд гутлаа солих хэрэгтэй. Үүнээс гадна синтетик, олон давхар бус харин цэвэр даавуун материалтай хувцас өмсөөрэй.
2
Зогьсоод байвал хэлээ гарга
Заримдаа гэнэт зогисох нь биднийг эвгүй байдалд оруулдаг. Энэ нь амьсгал авах, гаргах диафрагм булчингийн чангаралтай холбоотой. Харин зогьсолтыг зогсоохын тулд хэлээ тултал нь гаргах хэрэгтэй. Үүний ачаар хэл болон диафрагмын дунд байрлах мэдрэл сунаж, булчин суллахад тустай.
3
Дүрдэг цайны уутаар хугарсан хумсаа наах
Хэрвээ таны удаан ургуулсан хумс тань хугарсан бол заавал бүх хумсаа авах хэрэггүй боллоо. Танд дүрдэг цайны уут, хумсны будаг байхад л хангалттай.
Хугарсан хумсныхаа будгийг арилгаж, хумс будагны суурийг түрхэнэ. Дүрдэг цайны уутнаас дөрвөлжлөн хайчилж аваад хумсан дээрээ наах бөгөөд дахин 2 давхар хумсны будагны суурь буюу base түрхэж хатаагаад дуртай өнгийнхөө лакийг түрхэхэд л хангалттай.
4
Будсан хумсаа хурдан хатаахыг хүсвэл хүйтэн усанд дүр
Хумсаа хатсан үгүйг шалгахын тулд гараараа хумсан дээгүүрээ явуулахад хатаагүй байхад хичнээн харамсалтай санагддаг билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх, мөн арьсан дээр илүү наалдсан будгийг арилгахын тулд та хумсаа будчихаад хүйтэн усанд 3 минут гараа хийхэд л хангалттай. Ингээд та бүтэн өдрийн турш төгс сайхан маникюртай байх болно.
5
Алимны цуу ашиглан ялаанаас сал
Энэхүү арга нь танай гэрийг хөгцөрсөн бүтээгдэхүүн, исгэсэн бүтээгдэхүүнд татагддаг дрософил ялаанаас ангижруулж чадна. Энэ төрлийн ялаа нь нэг удаад 500 өндөг гаргах чадвартай бөгөөд өндөг 24 цагийн дотор хагардаг аж. Тиймээс аяганд алимны цуу хийгээд дээрээс нь хүнсний скочоор нааж ялаа багтахуйц нүх гаргаарай. Ялаа исгэлэн алимны цууны үнэрт хууртаж, аягатай цуу руу орж эргэн гарч чадахгүй.
6
Угаалгын өрөөний шил толийг цантахаас хамгаалах
Халуун усны уураас болоод угаалгын өрөөний шил толь цан цохьдог. Үүнтэй тэмцэхэд машины өнгөлөгч вакс байхад л хангалттай. Бодисоо түрхсэний дараа хуурай алчуураар гялалзтал арчаарай. Нэг хэсэгтээ л цантахгүй гэдэгт итгэж болно.
7
Шарах шүүгээнд ваниль хийж халаавал гэрээс тань сайхан үнэр үнэртэнэ
Энэ аргыг та зочин ирэхийн өмнө, эсвэл гэрт эвгүй үнэр шингэсэн үед ашиглах боломжтой. Халуунд тэсвэртэй саван дотор 2 хоолны халбага ваниль хийж, 150 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минут болгоход л хангалттай.
Таны гэрт чихэрлэг таатай үнэр шингэх болно. Хэрвээ энэ нь хэтэрхий нялуун байвал цонх, тагтаа онгойлгож агаар оруулаарай.
8
Хар батганаас салах маск
Хар батга, батга гэдэг хүн бүрт тулгамддаг арьсны хүндхэн асуудал. Ихэнхдээ арьсны нүхэнд бохир хуримтлагдсанаар батга гардаг. Тиймээс нүүрээ гүн цэвэрлэх хэрэгтэй бөгөөд үүний тулд гэрийн аргаар хийсэн гүн цэвэрлэгч маскыг ашиглаарай.
Орц: 1 гадилны нухаш, 2 хоолны халбага овъёос, 1 хоолны халбага зөгийн бал
Бүх орцоо хутгаж, нүүрэн дээрээ зөөлөн массаж хийх маягаар түрхэж 5-7 минут байлгасны дараа угаана. Эцэст нь чийгшүүлэгч тос түрхэж, цэвэрлэсэн арьсаа хамгаалах хэрэгтэй.