Бодит амьдрал дээрх нууцлаг үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн аймшгийн кинонууд

"Бодит явдлаас сэдэвлэн бүтээв" гэсэн тайлбартай аймшгийн кинонууд цөөнгүй байдаг. Тэгвэл тэдгээр нь ердөө үзэгчдийг татах гэсэн оролдлого бус дийлэнхдээ үнэний ортой ба кинонд өгүүлэх тэрхүү жихүүдэс хүргэм аймшигт түүхүүд амьдрал дээр үнэхээр тохиолдсон байдаг аж. Хэдий чинээ бодит түүх байна төдий чинээ үзэгчдийн анхаарлыг ихээр татдаг гэнэ. Ингээд “бодит явдлаас сэдэвлэсэн” аймшгийн кинонуудыг танилцуулж байна. 

Бодит амьдрал дээрх нууцлаг үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн аймшгийн кинонууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Exorcist" (1973)

Киноны үйл явдал: 12 настай Риган охин гэр бүлийнхээ айдсыг төрүүлэхүйц аймшигтай зан авир гаргаж эхэлдэг бөгөөд эмч нар үүнийг тайлбарлаж чадахгүй байсан учир санваартанд хандахыг зөвлөдөг. 

Бодит үйл явдал: Киног Уильям Питер Блэттигийн бестселлер болсон зохиолоос сэдэвлэн бүтээжээ. 1949 онд Америкт болсон жихүүдэс хүргэм үйл явдал нь түүнийг уг зохиолыг бичихэд хүргэсэн байна. Хачирхалтай үйл явдал сургуулийн сурагч Робби Мангеймтэй тохиолдсон аж.  Эхлээд хүү хана чихрах чимээ сонсдог байсан бол өдөр ирэх тусам тэрээр төрөл бүрийн чимээ сонсох болж, айдаст автсанаасаа болж орныхоо даавууг урах, орилох, хичээлээ таслах гэх мэт хачин авир гаргах болж. Хүүгийн эцэг эх эмчид хандсан ч тэд үүнийг тайлбарлаж чадахгүй байсан учир сүмд хандсан байна. Ингээд санваартнууд хамтарч хүүгийн биеэс муу ёрын сүнс зайлуулах зан үйл хийсэн боловч Робби энгийн бус хүчтэй болж, үл мэдэгдэх чөтгөрийн хэлээр уурлаж, харин бие дээр нь цусан тэмдэгтүүд гарч ирж байсан гэнэ. Үүнийг одоо ч шинжлэх ухаан тайлбарлаж чаддаггүй бөгөөд муу ёрын сүнсийг зайлуулсны дараа хүү эдгэсэн байна.

"The Exorcist" (1973)

2 "The Shining" (1980)

Киноны үйл явдал: Жек Торренс гэр бүлийнхээ хамтаар хотоос алслагдмал байх “Оверлук” зочид буудалд өвлийг ууланд өнгөрүүлэхийг хүснэ. Удалгүй Жек хий зүйл харж, харин хүү нь зочид буудалд амьдрах гадны биеттэй танилцаж эхлэнэ.

Бодит үйл явдал: “Оверлук” буудлын жишээг “Стэнли” зочид буудлаас санаа авч хийсэн бөгөөд энэхүү зочид буудал нь “сүнстэй зочид буудал” гэдгээрээ алдартай. 1974 онд Кинг эхнэрийнхээ хамтаар “Стэнли” зочид буудалд буудалласан байна. Тэд Ерөнхийлөгчийн люкс өрөө болох 217 тоотод орсон боловч зохиолч Кингийн хэлж байгаагаар тэр үйлчлэгчийн сүнс, коридороор гүйлдэх хүүхдүүдийн сүнс, хүлээн авалтын танхимд бүжиглэж буй сүнстэй таарч байж. Нэг удаа Кинг унтаж байхдаа бяцхан хүүг нь гал түймрийн хоолой дагаж байна хэмээн зүүдэлсэн бөгөөд энэхүү хэсэг кинонд ямар ч өөрчлөлтгүй багтсан гэнэ.

"The Shining" (1980)

3 "The Hills Have Eyes" (1977)

Киноны үйл явдал: Нэгэн гэр бүл туршилтын нислэг хийгддэг цөлийн голд осолд орно. Энэхүү цөлд амьдрах мутантууд урилгагүй зочдод тийм ч дуртай биш байгаа нь кинон дээрээс харагдана. 

Бодит үйл явдал: Шотландад XV зууны үед нутгийн иргэдийг айдаст автуулсан Александр Соуни Бинээр ахлуулсан цуст овгийнхон амьдарч байсан гэх домог бий. Бин энгийн гэр бүлд төрсөн боловч хүнд хөдөлмөр эрхлэхийг хүсэхгүй байлаа. Ингээд Александр нутгийн иргэдийн шулам хэмээн үздэг бүсгүйтэй гэрлэж, хамтдаа агуйд амьдрах болжээ. 25 жилийн турш хамт амьдрахдаа хосууд 14 хүүхэдтэй болов. Гэр бүлээ тэд дээрэм хийж тэжээдэг байжээ. Хүүхдүүдээ өсгөхөд дээрэмдсэн зүйлс хангалтгүй болж эхлэх үед тэд хүмүүс рүү дайрч тэднийг алж байсан юм. Мэдээж, гэнэт их хүн алга болж байгаа нь олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд Яков VI хаан Биний энэхүү аймшигтай хэргийн талаар мэдэж, уг хэргийг зогсоосон байна. Хосууд 25 жилийн дотор 1000 орчим хүний амийг хороосон гэдэг.

"The Hills Have Eyes" (1977)

4 "From Hell" (2001)

Киноны үйл явдал: Лондонгийн гэмт хэрэг ихтэй дүүрэгт нэгэн бүсгүйн амь насыг хороосон хэрэг гарна. Хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагааг бүгдийг урьдчилан харах чадвартай цагдаагийн ажилтан Фред Эбберлайн хариуцаж авснаар үйл явдал өрнөнө.

Бодит үйл явдал: 1888 онд Лондонг тэр чигт нь нэг хүн айдаст автуулж байсан алуурчин Жек өөрийн зэрлэг, нууцлагдмал байдлаараа алдартай байв. Үүнээс гадна Жек нас барагсдын биеэс эд эрхтэнг нь маш болгоомжтой, мэргэжлийн мэс засалчин шиг гаргаж авдаг байсан нь түүнийг анатомын талаар мэдлэгтэй нэгэн гэж дүгнэхэд хүргэсэн байна. Хэт нууцлагдмал байсан учир Ван Гог, Льюис Кэрролл болон Марк Твен нарыг хүртэл уг хэргийн сэжигтэн гэж үзэж байжээ.

"From Hell" (2001)

5 "The Exorcism of Emily Rose" (2005)

Киноны үйл явдал: Бүсгүйн биеэс муу ёрын сүнсийг зайлуулах зан үйл гунигтайгаар төгсөнө. Өөрийн гэм буруугүйг батлахын тулд санваартан үл мэдэгдэх далдын хүч бусдын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг батлах ёстой байжээ.

Бодит үйл явдал: 1990-ээд оны дунд үед Баруун Германд Аннелиза Михелт хэмээх даруухан сурагч амьдарч байжээ. Аннелиза 17 настай байхдаа байнга ухаан алдаж унаж байсан учир эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэвч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ч охины бие улам л муудаж байсан аж. Тэрээр хий зүйл сонсож, чөтгөр түүнтэй ярилцаж байна хэмээн хэлдэг байжээ. Сэтгэцийн эмнэлэгт эмчилгээ хийсэн ч охинд тус болсонгүй. Хэсэг хугацааны дараа Михель нүүрс идэж, өөрийгөө Люцифер хэмээн нэрлэж хоёр өөр хоолойгоор ярьж эхлэх үед эцэг эх нь санваартанд хандсан байна. 10 сарын дотор муу ёрын сүнсийг зайлуулах 67 үйл хийгдсэн ч бүсгүйд тусалж чадаагүй аж.

"The Exorcism of Emily Rose" (2005)

6 "Devil's Pass" (2013)

Киноны үйл явдал: Америкийн жуулчид Дятловын багийнхны аяллыг судлахын тулд Уралыг зорино. Тэд бүх зүйлийг нарийн судалж Орос жуулчид яагаад нас барсан талаар бүх эргэлзээтэй асуултад хариулт олохыг зорино.

Бодит үйл явдал: Киноны үйл явдал одоог хүртэл хүн төрөлхтний айдсыг төрүүлж буй зүйлтэй холбоотой. 1959 онд Игорь Дятлов ахлагчтай 9 оюутан Уралын Хойд хэсгээр цанын аялал хийхээр явжээ. Шөнө дунд залуус хувцсаа ч өмсөхгүйгээр майхнаа орхиж гарсан бөгөөд тэдний 3 нь хөлдөж, 2 нь галын хажууд шатаж, үлдсэн 4 нь жалганд хүнд гэмтэж нас барсан байв. Эрүүл мэндийн шалтгаанаас болж аяллыг үргэлжлүүлээгүй Юрий Юдин л амьд үлджээ. 

"Devil's Pass" (2013)

7 "The Ritual" (2017)

Киноны үйл явдал: Нас барсан найзынхаа дурсгалд зориулж нэг ангийн 4 хүүхэд уулын аялалд гарна. Эхлээд залуус маршрутын дагуу явж байсан ч гэнэтхэн ой дундуур явж, замаа товчлохоор шийднэ. 

Бодит үйл явдал: Энэхүү үйл явдал “Америкийн Дятловын даваа” гэдгээрээ алдартай бөгөөд судлаачид уг үйл явдал дээр одоог хүртэл толгойгоо гашилгасаар л байгаа. Тэмцээний дараа 5 найз Юба-Сити руу явдаг гэнэ. Замдаа тэд шатахуун түгээх газраар дайрдаг бөгөөд хамгийн сүүлд тэднийг энд л амьд харсан байна. Залуусын автомашиныг улсын дархан цаазат уулнаас олсон аж. Залуус яагаад машинаа хаяж явсныг хэн ч мэдэхгүй ба гурван залуугийн цогцсыг ойд, бас нэг залуугийн цогцсыг аяллын чиргүүл дотроос олсон бол 5 дахь залуу ор сураггүй алга болжээ.

"The Ritual" (2017)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()