Гэртээ байхдаа өмсөх дуртай хувцсаараа өөрийгөө сонжоорой!

Хаа сайгүй хөл хорио тогтоосон цаанаа л нэг айдас түгшүүртэй энэ үед хүн бүр юу хийхээ мэдэхгүй гэртээ уйтгарлаж суугаа байх. Тэгвэл таныг бага ч болов сэргээе. Ингээд гэртээ өмсөж буй хувцсаараа өөрийгөө сонжицгооё.

Гэртээ байхдаа өмсөх дуртай хувцсаараа өөрийгөө сонжоорой!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Унтлагын өмд цамц

Та бол шинэ боломжийг эрэлхийлэх дуртай. Асуудал, хүндрэлээс огт айдаггүй бөгөөд сонирхолтой, ашигтай зүйлсийг хийхээсээ татгалздаггүй. Тэрбээр үйлдэл нь тухайн хүнийг тодорхойлдог гэж үздэг учраас бусад хүмүүст ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Үүнээс гадна шулуун шударга зан нь олон хүмүүст таалагддаггүйн улмаас маргаан үүсгэх хандлагатай байдаг.

Унтлагын өмд цамц

2 Халат

Энэ төрлийн хүмүүст "Миний гэр бол миний тансаг шилтгээн" гэдэг үг зүй ёсоороо үйлчилдэг. Брэд Питт "Fight Club"-т гэрийн халад өмсөөд, нүдний шил зүүчихсэн өөртөө итгэлтэй гэгч алхаж байдгийг санаж байна уу? Эсвэл Роберт Де Нирогийн казиногийн улаан хивсэн дээрх төрхийг ч юм уу. Эдгээр залуус зүгээр л бүх зүйл өөрсдийнх нь хүслээр болно гэдэгт бат итгэлтэй байдаг. 

Олон хүмүүс таныг баяр баясгалантай хэмээн тодорхойлдог. Та нийтэч байдлыг эрхэмлэдэг бөгөөд олны анхаарлын төвд байх дуртай.

Халат

3 Хагас нүцгэн

Харьцангуй тайван, өөртөө итгэлтэй хүн юм. Аливаа саад бэрхшээлээс айдаггүй бөгөөд бүхий л хэцүү асуудлыг толгой гудайлгүйгээр шийдвэрлэхэд үргэлж бэлэн байдаг. Мөн өөрийн дуртай зүйлээ урам зоригтойгоор хийж чаддаг.

Амархан бууж өгдөггүй бөгөөд ямар ч гэнэтийн үйл явдалд бэлэн байдаг. Зорилгодоо хүрэх тэвчээртэй, хэрэгтэй зүйлсээ өөрийн болгох чадвартай ба ичимхий бус харин ч шийдмэг, юу хүсэж буйгаа сайн мэддэг.

Хагас нүцгэн

4 Спорт хувцас

Та бусадтай амархан харилцаа тогтоож чаддаг, нийтэч хүн юм. Бага зэрэг гэнэн, итгэмтгий хэрнээ хөнгөн хийсвэр байж болох ч та яаж зорьсондоо хүрэхээ сайн мэддэг. Мөн амархан яриа өрнүүлж болохуйц хүн бөгөөд ихэвчлэн хөгжилтэй, сайхан ааштай байдаг.

Эргэн тойрны хүмүүстээ өөрийн уйтгар гунигийг бус инээмсэглэлээ харуулах дуртай. Эерэг байж муу муухайг зүрх сэтгэлээсээ хол байлгахыг хичээдэг ч заримдаа бага зэргийн сөрөг утгатай үгэнд л маш ихээр гомдох нь бий.

Спорт хувцас

5 Албаны хувцас

Хэдийгээр гэртээ байгаа  ч гэсэн бүх зүйл хэвийн, амьдрал үргэлжилж байна гэдгийг мэдрэхийн тулд та гэртээ оффис хувцас өмсдөг байж болох юм. Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэсэн оролдлого тань таныг сэтгэл санааны гүн хямралд хүргэх магадлалтай тул тайван байж, энгийн хувцаслахад л хангалттай.  

Өөрийнхөөрөө бахархал дүүрэн амьдардаг. Ерөнхийдөө таныг уужуу дөлгөөн хүн гэж дүгнэж болно. Бусдад санаа тавьж чаддаг бөгөөд өөрийн зорилгодоо хүрэх үүднээс бусдад муу зүйл хийдэггүй. Гаднаасаа ихэмсэг хөндий харагдах ч хүмүүст хэрэгтэй үед нь туслахад хэзээд бэлэн, нийтэч байж чаддаг.

Албаны хувцас

6 Дотуур хувцас

Зорилгодоо үргэлж хүрдэг, хэрэгтэй бол өөрийгөө хөгжүүлж чаддаг, өөртөө итгэлтэй. Биеэ даасан зантай тул бусдаас тусламж гуйх нь ховор. Мөн хэн нэгэн танд санаа тавьж, дэмжлэг үзүүлэх үед тэр бүр хүлээж авдаггүй.

Зөрүүд учраас таныг ямар нэг зүйл дээр бодлоо өөрчлөхийг ятгахад амаргүй байдаг. Танд шинэ хүмүүстэй танилцаад байх зав ч байдаггүй. Түүнчлэн зөвхөн таныг ойлгож, зүрх сэтгэлд тань байраа эзэлж чадсан хүмүүстэй л найзууд болдог.

Дотуур хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()