Дэлхийн хамгийн нууцлаг үндэстэн - Хятадын еврейчүүд гэж хэн бэ?

Хятадын еврейчүүдийн аман зохиолд анхны жүүдүүд манай эриний 1-р зуунд торгоны замаар дамжин Хятадад ирсэн гэж өгүүлдэг. Гэхдээ Араб болон Хятадын сударт энэхүү нүүдлийг VIII-IX зууны үед өрнөсөн гэж үздэг ба Бээжингийн Ханькоу дахь Еврей худалдаачдын тухай нэгэн тэмдэглэл үүний батлагаа болдог. 

Дэлхийн хамгийн нууцлаг үндэстэн - Хятадын еврейчүүд гэж хэн бэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Үүсэл гарал

Хятад оронд бий болсон еврейн олон суурингаас хамгийн урт настай нь кайфэн дахь еврейчүүд бөгөөд тэд  XII зууны үед энд ирж удалгүй жүрчидийн омгуудад эзлэгдсэн бололтой. XV зууны үед 70 гаруй еврейн гэр бүл асар их бэлгийг Хятадын эзэн хаанд өгч хариуд нь хятадын нийслэлийн нэгэн хэсэг болох Кайфэнд амьдран суух эрх авсан тухай уг нутгийн нэгэн хэрэм дээр бичсэн нь бий. Тэд хөвөн даавуу үйлдвэрлэж, худалдах зэргээр ажиллаж амьдарч байсан төдийгүй зарим нэг нь ихээхэн том худалдаачид, цэргийн зүтгэлтэн, төрийн хаагч болж байжээ. Еврейчүүд эхлээд шинэ перс хэлээр хоорондоо харилцдаг байсан ч бусад улс орны хэл, дуудлага аажмаар нөлөөлж яваандаа нэлээд өөрчлөгдөн хувирсан байдаг.    

Үүсэл гарал

2 Еврейн синагог

Хятад дахь анхны еврейн синагог (еврейн суурин) XII зуунд  Кайфенд бий болж аажимдаа өөрчлөгдөн томорсоор өөрийн гэсэн сургуулийн танхим, нийтийн гал тогоо, угаалгын газар, сукка (еврейчүүдийн баярын үеэр амьдрах, шашны зан үйл гүйцэтгэх түр зуурын орон байр) бүхий томоохон байр бүхий суурин болсон байна.

Олон зууны туршид энэ сингагог нь хэд хэдэн удаа янз бүрийн шалтгаанаар сүйрч байсан ба XV зууны үед Хуанхэ мөрний (шар мөрөн) гольдрол өөрчлөгдөхөд ихээхэн хохирол амсаж байсан бол 1600 онд түймэрт автаж, XVII зууны дунд үед болсон еврейчүүдийн бослогын улмаас оршуулгын газрыг нь устгаж байв. Энэ болгоны дараа сууринг эргэн сэргээж, тухайн ажилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэрийг барилгын хананд бичин мөнхөлдөг байсан юм.

Эдгээр еврейчүүдийн түүхийг харахад Хятадын хаад тэдгээрт ихээхэн сайнаар хандаж байсан бололтой. Жишээ нь XIV зууны үед Мин гүрнийг үндэслэгч Жу юань-жан нь еврейчүүдэд их хэмжээний газар олгож, зарим нэг эрх, хөнгөлөлт үзүүлж байсан баримт бий. XV зуунд нэгэн еврей хааны эсрэг хуйвалдааныг илчилснийхээ төлөө тухайн үед ер бусын гэмээр том шагнал авсан нь Хятад нэр зүүх эрхтэй болсон явдал байжээ. 

Еврейн синагог

3 Күнзийн сургаалтай холбогдох нь

XVI зуунд еврейчүүдийг тусгаарлаж гадаад ертөнцтэй харьцах бүх л харилцааг нь хориглож эхэлснээр еврейн суурингууд доройтож эхэлсэн ба XVII зууны үед Хятадын нутгаар аялж явсан Европын шашны зүтгэлтнүүд тэднийг олж ийм хүмүүс байгааг дэлхий нийтэд зарлаж байжээ. Тэдгээр шашныхан нь еврейчүүдийг өөрийн шашиндаа оруулах гэсэн нь бүтэлгүйтсэн ба энэ үеэс хойш еврейчүүдийн амьдралд күнзийн сургаал улам бүр гүн нэвтрэх болсон байна. Хятад дахь еврейчүүд нь хөвч таслах (XX зуун хүртэл), баруун тийш харж залбирах, хүүхдүүддээ Хятадаас гадна еврей нэр өгөх зэргээр өөрийн зан заншлыг ямар нэг хэмжээгээр хадгалж байсан боловч XV зуунаас байдал өөрчлөгдөж эхэлсний нэг жишээ нь тэд күнзийн сургаалын дагуу өвөг дээдсээ тахин шүтдэг болсон явдал юм.XVII зууны дунд үед бичсэн нэгэн баримтад еврейчүүд нь өөрсдийн хууль журмаа Хятадын хууль номтой таарч тохирдог тухай тайлбарласан байдаг ба бүр еврей үндэстний баяраа Хятадын хуанлигаар тэмдэглэдэг болжээ.

Күнзийн сургаалтай холбогдох нь

4 Еврей хэл өөрчлөгдсөн нь

XVII зууны үед Хятадын еврейчүүд иврит хэл дээр уншиж бичиж чаддаг байсан бол 1880 онд кайфэний хамгийн сүүлийн рабби (еврейн шашны лам) нас барснаас хойш иврит хэл аажмаар мартагдаж эхэлсэн гэдэг.

XIX зууны дунд үед Иерусалим дахь Британийн консул Фин  Хятадын еврей нарт иврит хэл дээр захидал бичихэд тэд хариу захидлыг хятад хэл дээр бичсэн байна. Эl захианд Хятад дахь еврей нар иврит хэлийг ашиглахаа болиод олон жил болж байгаа, уг хэл дээр бичигдсэн шашны номоо хэрэглэдэг боловч уншиж чадахгүй болсон зэргээ дурдсан байдаг бөгөөд XIX зууны сүүлээр  Хятад дахь епископаль шашны тэргүүн Шерешевский нь эдгээр еврейчүүдэд зориулан Тора г (иудейн шашны сургаал) Еврэй хэлнээс Хятад хэл рүү орчуулж өгчээ.

Хятадын еврей нар нь гадны янз бүрийн зан заншлыг ихээр авч байсны нэг илрэл нь олон эхнэртэй болох явдал байв. Еврей эр нь өөрийн омгийн эмэгтэйчүүдээс эхнэр авч болохоос гадна ба хятад эмэгтэйтэй сууж болох ч харин эхнэр нь заавал иудаизм шашинтан болох ёстой байж. Иймэрхүү үндэстэн хоорондын гэр бүл болох явц хэзээнээс эхэлсэн нь тодорхойгүй боловч еврейчүүд тэр үеэс эхлэн аажмаар хятад үндэстэнд уусаж эхэлсэн байна. Эдгээр еврей нар нь хятад хувцас өмсөж, гэзэг тавьж, охидыг шувуун хөлтэй болгох ёсыг хэрэглэж эхэлсэн байдаг ба XIX-XX зууны гэрэл зураг дээрх өөрсдийгөө еврей хэмээн нэрлэсэн хүмүүсийг Хятад хүнээс ялгарах ямар ч зүйл үгүй болсон байдаг билээ. 

Еврей хэл өөрчлөгдсөн нь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()