Хүн амьдардаг гэхэд итгэмээргүй өвөрмөц байршилтай хот суурингууд

2020-04-08, 16:09
3,710

Дэлхийн хотууд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Мэдээж тэд түүхэн дурсгалт газар, хөшөө дурсгал, барилга байгууламж, соёлоороо бусдаасаа ялгарч жуулчдын анхаарлыг татдаг бол хүн амьдардаг гэхэд итгэмээргүй тогтоц бүхий содон хотууд ч цөөнгүй бий. Эдгээр газруудад амьдардаг хүмүүс "хүн бол энэ дэлхий дээрх хамгийн онцгой бодгаль, амьдралын ямар ч нөхцөлд тэсэн үлдэх чадвартай" гэдгийг баталж буй мэт санагдана. Ингээд дэлхийн хамгийн өвөрмөц хот суурингуудтай танилцацгаая. 

Хүн амьдардаг гэхэд итгэмээргүй өвөрмөц байршилтай хот суурингууд
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 Алмазны уурхайг хүрээлэн орших "Мирный хот"

Якутын Мирный хотын ойролцоох агуу том цооног нь анх харсан хүнд солирын тогоо мэт санагдах боловч энэ нь үнэндээ "Мир"  нэртэй алмазын том уурхай юм. 1955 онд энд алмазны орд байгааг илрүүлсний дараа Мирный хэмээх суурийн бий болж алмаз олборлож эхэлсэн ба удалгүй том хот болон өргөжин тэлсэн байна. Ил аргаар алмаз олборлож 40 жил болсны дараа нөөц багасаж, 2001 оноос хойш одоог хүртэл зөвхөн гүний уурхай байдлаар олборлолт хийгдэж байна. 

Алмазны уурхайг хүрээлэн орших "Мирный хот"

Сансраас харагдах энэ цооногийн гүн нь 525 метр, диаметр нь 1,2 км бөгөөд зарим мэдээгээр тухайн цооногийн дээгүүр нисдэг тэрэг нисэхийг хориглодог нь уг том нүх маш хүчтэй агаарын сорох урсгал үүсгэдэгтэй холбоотой гэнэ.

2 Цавчим хадны ирмэгт байрлах "Ронда хот"

Огцом хадны ирмэгт байрлах Йемений суурингийн тухай та урьд нь сонсож байсан байх. Испанийн Ронда хот нь мөн л хоёр цавчил хадны ирмэгт байрлах бөгөөд эдгээр хадыг 200 жилийн өмнө гүүрээр холбосон байна. Экстрим аялалд дуртай хүмүүсийн анхаарлыг татах Мина де Рондад хүрэхийн тулд хадны ёроолоос Каса-дель-Рей Моро цайз хүртэл 365 гишгүүр бүхий шатаар дамжин өгсөнө.

Тухайн хот нь энэхүү байгалийн онцлогоос гадна алдарт корридогоор алдартай бөгөөд эгц цавчим хаданд амьдардаг хүмүүст иймэрхүү хурц содон адал явдал ихээхэн таалагддаг бололтой.

Цавчим хадны ирмэгт байрлах "Ронда хот"

Европт Рондагаас гадна өөр бусад уул хадны ирмэг дээрх хот суурин байдаг бөгөөд үүний нэг нь Италийн Тропеа хот юм. Уг хотын гарал үүслийг үлгэрийн Геркулестэй холбон ярьдаг ба энд очсон хүн ихээхэн болгоомжтой байх хэрэгтэй гэнэ. Учир нь бодит байдал дээрээ байшин барилга, огцом хад хоорондын зай нь фото зураг дээр харагддагаас илүү ойрхон юм байна. 

3 Цөлд орших 40 000 мөргөлчдийн суурин

Мина хөндийд байх мөргөлчдийн майхан сав бүхий суурин нь маш том хэмжээтэй. Саудын Арабын энэхүү суурин нь 40 000 майхнаас бүрдэх ба мусульман шашинт хүн бүрийн их баяр болох хажын үеэр ариун Меккад ирж таван хоногийн турш мөргөл үйлдэх 3 сая хүн энд цугладаг билээ. Мусульман шашин шүтдэг хүн бүр нь амьдралдаа ядаж нэг удаа энэ газар ирж мөргөл үйлдэх ёстой гэдэг.

Цөлд орших 40 000 мөргөлчдийн суурин

Мекка-д амьдрах хамаатан садангүй мөргөлч нарт мөргөлийн үеийн орон байр дутагдах бэрхшээлийг энэ сууринд майхан түрээслэх замаар шийдсэн нь энэ бөгөөд яваандаа энэ суурин нь хотын хэмжээнд хүртлээ өсөн томорсон байна.  Сонирхолтой нь энэ майхан-хот нь хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тохиромжтой газрын нэг болсон ба Арабын улсуудын хамтын хүчээр энгийн майхныг орчин үеийн галд тэсвэртэй, салхи шороо нэвтрэхгүй тусгай материалаар хийж, майхан болгонд усан болон цахилгаан хангамжийн системийг нэвтрүүлжээ. Гэсэн хэдий ч энэ сууринд амьдрах нөхцөл бололцоо муу хэвээр, нэг майханд олон арван мөргөлч нар чихцэлдэн байдаг бөгөөд ид мөргөлийн үеэр энэ хотын 1 м/кв-д 5-7 хүн оногддог байна.  

4 Наполеон Бонапартын хоригдож байсан арал

Ариун Елена арал дахь Жеймастунд орчин үеийн тухлаг амьдралын бүх л бололцоо байгаа гэх боловч энд гар утас, зээлийн карт, тээврийн хэрэгсэл гэдэг зүйл байдаггүй нь уг хот том уулын нарийн давчуу хөндийд байрладагтай холбоотой юм. Интернет болон гар утасны үйлчилгээ байхгүй Жеймастунд зөвхөн Британийн шуудангийн Ариун Елена хэмээх усан онгоцоор Кейптаунаас таван хоног явж байж хүрэх бөгөөд энэ хөлөг нь сардаа нэг удаа л энд ирнэ. 

1502 онд Португалийн аялагч Жуан да Нова энэ газрыг анх нээсний дараа Нидерланд улс энд өөрийн хяналтаа тогтоох гэж хичээж байсан ч уг арал нь стратегийн чухал ач холбогдолгүй гэж үзсэний дараа мартагдсан газар болжээ. Үүнээс хойш бүтэн хагас зуун жилийн дараа арлыг Их Британичууд эзэмшилдээ оруулснаас хойш өдий хүртэл Их Британийн далайн чанад дахь газар нутаг хэвээр байгаа билээ.

Наполеон Бонапартын хоригдож байсан арал

Хотын гол түүхэн дурсгал нь иаковын шат хэмээх уулын зам бөгөөд хотод хоол хүнс хүргэхийн тулд ашиглаж байсан энэ шат нь 699 гишгүүртэй гэдэг. Ариун Елена арал нь Наполеон Бонапартыг хорьж байсан гэдгээр алдартай ба тэрээр уг арлын тухай “энд цаг хугацаанаас өөр юу ч үгүй“ хэмээн хэлж байжээ.

5 Голландын усан дээрх хот

Голландын нийслэлээс холгүй орших Айжейбург хэмээх суурин нь далайн төвшнөөс доор орших боловч тэнд усанд автах гэх аюул үгүй. Голландчууд усан дээр хөвөх байр барьсан нь барилга барихад тохиромжтой газар нутаг дутагдсантай холбоотой бөгөөд эдгээр хөвөгч байр байшинг Голландын усан онгоцны үйлдвэрт бүтээж дараа нь байрлах газарт нь усан замаар чирэн хүргэж, бэхэлдэг байна. Ийм байр нь усанд үл живэх хөөсөн-бетон суурьтай учир усны төвшин нэмэгдэх нь ямар ч аюулгүй юм.

Голландын усан дээрх хот

Усан дээр байр барин амьдрах нь Голландчуудын хувьд эртнээс уламжилсан заншил бөгөөд үүний жишээ болгож 800 жилийн түүхтэй Гитхорн хэмээх тосгоныг дурдахад л хангалттай. Гитхорны гудамж нь XIV зууны үед ачаа барааг усаар зөөхөд зориулж барьсан олон сувгаас бүтсэн байдаг ба саяхан болтол энд хуурай зам гэж байсангүй. Харин одоо олон тооны гүүр бий, дугуйн зам бий болсон ч хотын хүмүүс, жуулчид нь хавтгай ёроолт завиар зорчихоо илүүд үзсэн хэвээрээ байгаа билээ.

6 Бутанья дахь “Од” хэлбэртэй суурин

Задгай тэнгэр дор байрлах музей гэмээр од хэлбэрт нэгэн суурин байдаг нь Ораны Вильгельм I-ийн зарлигаар XVI зуунд баригдсан Брутанья бэхлэлт юм. Энэ бэхлэлт нь Гронинген хотоос Герман хүрэх стратегийн ач холбогдолтой замыг хамгаалах зориулалтаар баригдсан бөгөөд гурван зууны турш үүргээ амжилттай биелүүлж иржээ. XIX зуунаас ийм бэхлэлтийн ач холбогдол үгүй болсноор 1851 онд олон барилга байгууламжийг нь буулгаж, цагтаа халдахын аргагүй байсан бэхлэлт маань энгийн суурин болж хувирчээ. Харин 1960 онд нутгийн удирдлага нь бэхлэлтийн цайзыг хуучин хэлбэрээр нь буюу 1740 онд байсан тэр загвараар дахин барьсан байна.

Бутанья дахь “Од” хэлбэртэй суурин

Одоо энэ барилга нь Гронингений хамгийн чухал түүхийн дурсгалт газар болсон бөгөөд голландчуудын сууринг дахин сэргээн босгох зорилготой ажилласан хүмүүс нь санасандаа хүрч, XVIII  зууны үеийн бэхлэлтийн доторх уур амьсгалыг эргэн бий болгож чадсан гэдэг. Хотоор жуулчлан явах хүмүүс нэг л түүхийн хувьд алдаатай зүйл олж анзаардаг нь Вильгелм I –ийн үеийн энэ цайзад амьдран байсан, гудамж талбайд дураараа бие засдаг хүмүүс байхгүй болж оронд нь орчин цагийн оршин суугчид бий болсон явдал юм гэнэ лээ.

7 Америк дахь сүүлчийн эрх чөлөөт хот

Хагас зуун жилийн өмнө Колорадогийн цөлд байгуулсан Слэб-Сити хэмээх суурин нь  “хогийн ургамал” гэсэн нэр авсан хуучин хиппи, орчин үеийн мегаполист амьдрах хүсэлгүй, боломжгүй болсон чөлөөт уран бүтээлч, цагдаа нараас зугтан зайлсан гэмт хэрэгтнүүд зэрэг оршин суух хаяггүй нөхдүүдийн орогнох газар болжээ. 

Дэлхийн 2-р дайн үед энд цэргийн бааз байсан боловч нүүлгэн шилжүүлсний дараа үлдсэн бетон талбайг орон гэргүй хүмүүс 1960-аад оноос өөрсдийн түр байрлах газар болгосон байна. Энэ суурин аажмаар томрон тэлсээр нэгэн цагт бүр 5000 хүн амьдарч байсан гэдэг.

Америк дахь сүүлчийн эрх чөлөөт хот

Хотын оршин суугчид номын сан, сүм, гольфын талбай хүртэл байгуулан тохижсон боловч тог цахилгаан, усан хангамж байхгүй. Хууль үйлчилдэггүй энэхүү эрх чөлөөт хотод ойролцоогоор 200 хүн амьдардаг бөгөөд аялал жуулчлалын үеэр олон мянган жуулчид ирдэг байна. Слэб-Сити суурингийн оршин суугчид өөрийн энэ хотоо Америкийн сүүлчийн эрх чөлөөт хот гэж нэрлэдэг ба энд хаягдаж орхигдсон хуучин муу машин-байр, машин зэрэг их хэмжээний хог овоорон байдаг юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()