Газарт хэвтэж байдаг нууцлаг "Ш үсэг" яг юу вэ?

Та амьдралдаа ганц удаа ч болов "Ш" эсвэл "Е" (яаж харахаас шалтгаална) үсэгний дүрс бүхий төмөр зүйл хаа нэгтээ харж байсан байх. Ялангуяа хөдөө орон нутагт илүү их тааралддаг.  Харин тэрхүү зүйлийг юунд хэрэглэдэг, ямар учиртай болохыг та мэдэх үү?

Газарт хэвтэж байдаг нууцлаг "Ш үсэг" яг юу вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү нууцлаг төмрийн хэсгүүд ямар учиртайг ойлгохын тулд дээр үеийн хар цагаан зурагтуудыг санах хэрэгтэй болно. Хуучны том зурагтын голлох эд ангиудын нэг нь цахилгаан трансформатор байсан юм.  Энэ нь зэсэн ороомог бүхий ялтасуудаас бүрддэг байв. 

Удалгүй өндөр технологийн зурагтууд зах зээлд нэвтэрсэнтэй холбоотойгоор хуучны зурагтууд хэрэглээнээс шахагдаж эхэлсэн билээ. Иргэд хэрэггүй болсон зурагтаа хаях, хуучин барааны газруудад зарах, эсвэл задлаад доторх эд ангиудыг нь худалдах болжээ. Үнэндээ хэнд ч хэрэггүй болсон хуучны зурагтаас цахилгаан трансформатор л хамгийн хэрэгцээтэй эд анги байв. 

Телевизийг задалж эд ангиудыг гаргаад, цахилгаан трансформаторыг авна. Хамгийн гол нь трансформатор доторх зэс ороомгийг авах явдал юм. Учир нь зэсийг үнэт металлын төвд багагүй үнээр тушаах боломжтой. Мэдээж иймхэн зэсээр хэдийхэн мөнгө олов гэж бодож болох ч 25-50 хуучин зурагтын трансформатороос бол чамлахааргүй мөнгө олж чадна. 

Харин ороомгийн гадна талд "Ш" үсэгний хэлбэр бүхий эдгээр төмрүүд тогтоох зориулалттайгаар байдаг байсан учир эцэстээ газраар нэг хөглөрөх болсон байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()