Дайны үед бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай 10 зэвсэг

2020-04-09, 15:36
3,309

Дайн тулаан шинжлэх ухаан-техникийн хөгжлийг үргэлж шинэ шатанд гаргаж байдаг гэдэг. Гэхдээ энэхүү процесс цаг үргэлж дардан замаар яваагүй аж. Дайны он жилүүдэд олон тооны тооцоолол, өвөрмөц шинэ санаан дээр үндэслэн хачирхалтай зэвсэг, техник хэрэгслүүд бүтээгдэж байсан түүх цөөнгүй бий. Харамсалтай нь, дараах өвөрмөц зэвсгүүд төдийлөн амжилтад хүрээгүй, зарим нь огт хэрэглэгдээгүй цаасан дээр үлджээ. 

Дайны үед бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай 10 зэвсэг
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Танк сөнөөгч нохой

Зөвлөлтийн цэргүүд танкны дор нуусан идэх юмыг өлссөн нохойгоор олуулж сургадаг байж. Дараа нь дайсны давшилтын үеэр өлөн нохойд тэсрэх бөмбөг зүүн сул тавих ба дэлхийн 2-р дайны үед Зөвлөлтийн цэргүүд ийм аргаар Германы 300 гаруй танкийг сөнөөсөн гэдэг. Германы цэргүүд ч үүний эсрэг олон арга хэрэглэж байсны нэг нь танкны өөдөөс ирэх нохой руу гал шидэгч хэрэглэн хөөн зайлуулах бөгөөд зарим тохиолдолд тэсрэх бөмбөгтэй нохой буцан зугтаж өөрийн цэргийн байрлал дээр ирэн тэсэрч байсан тохиолдол бий. Ийм шалтгаанаас болж танк сөнөөгч нохойны аргыг хориглосон байна.

Танк сөнөөгч нохой

2 Өрмөн хөлтэй танк

Танкны гинжний оронд өрөм адил явах эд анги суурилуулж, туулах чадварыг эрс сайжруулж болно гэсэн туршилт хийж үзсэн байна. Гэхдээ энэ нь бараг удирдлагагүй, тогтворгүй зэрэг олон сул талтайг туршилтын үеэр мэдэж төслийг зогсоожээ.

Өрмөн хөлтэй танк

3 Тахир голтой буу

Гудамжны тулалдааны үед дайсны хүн хүчинд ихээхэн хохирол үзүүлэх нэг арга нь тахир гол төмөртэй буу бүтээн хэрэглэх явдал байв. Техникийн хувьд нарийн төвөгтэй ийм бууг бүтээж чадвал  байшингийн буланд, дайсандаа харагдахгүйгээр нуугдаж байгаад буудах боломжтой байна.

Тахир голтой буу

4 Хаан танк

8 метрийн диаметр бүхий асар том урд дугуйтай, ардаа энгийн жижиг дугуй бүхий хуягт машинд их буу, пулемёт тавьснаар ямар ч саадыг үл хайхран, дайсанд ихээхэн хохирол учруулна хэмээн тооцоолж байжээ. Гэхдээ дэлхийн 1-р дайны үед Орос улсад хийсэн энэ танк нь ганц ч удаа байлдааны ажиллагаанд оролцоогүй юм.

Хаан танк

5 Минжүүлсэн хийт онгоц

Дэлхийн 2-р дайны үед Европын зарим орнууд хөнгөн хийт онгоцуудыг ашиглаж байжээ. Олон тооны минжүүлсэн хийт онгоцуудыг бөөнөөр хөөргөх ба хооронд нь ган утсаар холбон бэхэлдэг байсан нь дайсны агаарын довтолгооны онгоцуудад  ихээхэн аюултай саад болж байв.

Минжүүлсэн хийт онгоц

6 Хаббакук төсөл

Дэлхийн 2-р дайны үед  нисэх онгоц тээгчийг шинэ үеийн материал болох пайкеритаар хийж болох санааг Британийн инженер Жеффри Пайк санал болгожээ. Металлын дутагдалтай үед энэ санаа нь ихээхэн анхаарал татсан бөгөөд ийм материалаар хийсэн онгоц нь хойд туйлын бүсэд, 200 гаруй онгоц тээвэрлэн байх боломжтой гэж  үзсэн байна. Гэвч энэ онгоцыг хийх гэсээр байх хооронд дайн дуусчээ.

Хаббакук төсөл

7 Бөмбөгдөгч сарьсан багваахай

Үндсэн санаа нь танк эсэргүүцэгч нохойтой яг адил буюу асар олон тооны сарьсан багваахайд шатаагч бөмбөг зүүж дайсны хотын дээр асгах байв. Эдгээр амьтад нь тал бүр тийш таран нисэж энд тэнд үүрлэх үед шатаагч бөмбөг ажиллан дайсны дэд бүтцэд ихээхэн хохирол учруулна гэж тооцож байсан боловч мөн л бүтэлгүй болсон байна.

Бөмбөгдөгч сарьсан багваахай

8 Гинжит тэсрэх бөмбөг

Goliath нэртэй энэ бөмбөг нь дайсныг алсын зайнаас устгах зориулалттай хийгдсэн эд юм. Тусгайлан хийсэн жижигхэн гинжит машинд 100 кг хүртэл жинтэй тэсрэх бөмбөг суурилуулан дайсны зүг чиглүүлэн явуулах ба германы арми энэ аргыг дэлхийн 2-р дайны туршид хэрэглэсэн байна.

Гинжит тэсрэх бөмбөг

9 Нисдэг машин

Хөнгөн нисдэг тэрэгний үүрэг гүйцэтгэх ёстой энэ техникийн шийдэл болон  байлдааны нөхцөлд хэрэглэх боломж нь анхнаасаа их эргэлзээ төрүүлж байсан гэдэг. Магадгүй ийм учраас энэ машиныг тулалдаанд огт хэрэглээгүй биз ээ.

Нисдэг машин

10 Онгоц тээвэрлэгч хөлөг

Онгоц тээгч асар том хөлөг, нисэх онгоцны холимог болсон энэ техник нь зөвхөн цаасан дээр, зөгнөлт зохиол дээр л хэрэгжиж байсан юм. Энэ аварга том төхөөрөмжийг агаарт яаж гаргах юм бэ гэж олон инженерүүд  толгой сэгсэрч суусан гэдэг. 

Онгоц тээвэрлэгч хөлөг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()