20 жил видео тоглоом тоглосон хүний бие ямар харагдахыг судлаачид үзүүлжээ

Амьдралын хэв маяг хүний бие махбод, гадаад төрхөнд ул мөрөө үлдээдэг. Олон жил оффисын ажил хүн насны эцэст хөдөлгөөний дутагдалд орох, нурууны суулттай болох зэрэг олон төрлийн эмгэгтэй болдог бол удаан хугацаагаар комьютер дээр тоглодог хүмүүст үүнээс ч илүү хор уршигтай байх нь дамжиггүй. OnlineCasino.ca порталын мэргэжилтнүүд 20 гаруй жил компьютер тоглоом тоглосон хүний биеийн загварыг гаргажээ. 

20 жил видео тоглоом тоглосон хүний бие ямар харагдахыг судлаачид үзүүлжээ
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Судлаачид компьютерийн тоглоом байнга тоглодог хүний гол шинж чанарууд болох чихэвч зүүдэг, хулганаа байнга товшдог зэрэг байдлыг үндэс болгон дуураймал загварыг гаргажээ. Уг загвараа тэд Майкл гэж нэрлэсэн байна.   

Зохион бүтээгчид компьютерын тоглоомонд 20 жилийг зарцуулсан Майклыг цонхигор царайтай, экземтэй, хүзүү нь хөшилттэй, гавлын ясны гажилттай байдлаар дүрсэлжээ. Гавлын ясны гажиг үл мэдэгдэм боловч олон жил чихэвч зүүсний улмаас тэр хэсгээрээ шахагдаж, хэлбэр нь өөрчлөгджээ. 

Гарын үед удаан хугацаанд нэг л газарт үрэлт өгсөнөөр шарх үүсжээ. Комьютерийн гар болон маузыг тогтол ашигласнаар Майклын хурууны өндөг, гарын бугуй хэсгүүд гажигтай болсон байна. Түүнчлэн алга хавагнаж өвдөлт өгөх бөгөөд удаандаа хурууны хөдөлгөөн хэвийн бус болно. 

Үүнээс гадна судасны бүдүүрэл, таргалалт, үс унах зэрэг бусад өвчлөлүүд үүсэх аж. Гадна талаараа хар хүрээ бүхий улайсан нүдтэй хийсэн нь РС тоглодог хүн бүрд тохиолддог зүйл. 

Судлаачид Майклыг хэт олон цагаар, буруу байрлалаас компьютерийн өмнө сууснаар хөдөлгөөний дутагдалд орж, олон өвчний үүр болсон гэдгийг онцолж байна. Тэд энэхүү загвараа зөвхөн PC тоглогчид бус хорио цээрийн үед гэртээ удаан хугацаанд хөдөлгөөнгүй сууж зурагт үзэж байгаа, гэрээсээ ажлаа хийж байгаа хүмүүст ч хамааралтай гэжээ. Бодит амьдрал дээр Майкл шиг болохгүйн тулд ойр ойрхон босож дасгал хөдөлгөөн хийж, агаар амьсгалж байгаарай. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()