Ямар ч найруулагчид тоогдохоо больсон 10 жүжигчин

2020-04-10, 16:40
10,603

Саяхан л олон түмний шүтээн болж, кино ертөнцийг шуугиулж явсан зарим жүжигчид өдгөө бараг үнэн ч фенүүддээ ч мартагдах шахжээ. Жүжигчин хүний амьдралд янз бүрийн шалтгаанаар өгсөх уруудах үе ирдэг бөгөөд энэ нь эцэстээ кино урлагт хэрэггүй нэгэн болоход ч хүргэдэг. Ингээд нэгэн цагт гялалзаж явсан ч одоо жижигхэн дүр ч олдохоо больсон жүжигчдийг танилцуулж байна. 

Ямар ч найруулагчид тоогдохоо больсон 10 жүжигчин
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Хилари Суонк

Холливуд удаан хугацаанд чимээгүй аниргүй байсан жүжигчдэд тун энэрэлгүй ханддаг гэдэг нь зүгээр ч нэг үг биш. Үүний тод жишээ бол хоёр удаагийн Оскарын шагналт жүжигчин Хилари Сонук юм.

Түүний аав нь уушги шилжүүлэн суулгах хүнд мэс засалд орсны дараа сайн охины хувьд эцгийгээ асрах шийдвэр гаргасан тэрээр үүгээрээ алдар нэр, гэр бүл гэсэн сонголтоос хоёр дахийг нь сонгон авч байгаагаа илэрхийлсэн юм. Гэхдээ Хилари саяхан Крейг Зобелийн "The Hunt" киноны зураг авалтад оролцсон бөгөөд тус кино амжилттай болбол авьяаслаг бүсгүй маань кино урлагтаа эргэн ирэх бололтой. 

Хилари Суонк

2 Брендан Фрейзер

"Мумми" киноны Рик O’Конеллын дүрийг хайрлахгүй байхын аргагүй. Гэвч тэрээр гэнэт л олны өмнө харагдахаа больсон бөгөөд чухам яагаад гарч ирэхгүй байгаа тухай маш их цуу яриа тарж байсан юм. Түүнийг архинд орсон, эхнэрээсээ салснаас болж сэтгэл санааны гүн хямралд орсон гэх мэтээр олон яриа гарч байсан бол Фрейзер өөрөө энэ тухай ганц тайлбар өгдөг нь Филип Берк гээч хүн түүний жүжигчний амьдралыг үгүй хийсэн гэдэг. Бренданы хэлснээр бол нэг удаа Холливудын томоохон ассоциацын ерөнхийлөгч Филип  мань эрийн хонгоноос базаад авсан юм байж. Жүжигчин эр маань ч тэр даруй холбогдох газарт нь гомдол гаргасан боловч нэр нөлөө ихтэй эрхмийн өөдөөс тулах хүч дутжээ. Бас урьд өмнөх элдэв жижиг бэртэл, нуруунд хийлгэсэн хүндхэн мэс засал нь хуучин амьдралдаа эргэн орох бололцоо олгоогүй юм байна.

Брендан Фрейзер

3 Кэтрин Зета-Джонс

"The Legend of Zorro", "Chicago" зэрэг киногоор алдаршсан сайхан бүсгүй маань гэр бүлийн асуудлаас болж кино ертөнцийг орхиход хүрсэн. Түүний нөхөр алдарт жүжигчин Майкл Дуглас хорт хавдартай болох үед эхнэрийн хувьд нөхрөө асрахаас өөр сонголт үлдээгүй аж. Одоо бүх зүйл хэвийн сайхан болж жүжигчин маань эргэн ирэхээр хичээж байгаа гэнэ. Гэхдээ янз бүрийн дүр шалгаруулалтад олон удаа орсон боловч одоогоор амжилт олоогүй л байна. 

Кэтрин Зета-Джонс

4 Маколей Калкин

Энэ нэрийг сонссон хэн ч бай “Гэртээ ганцаараа “киноны шаргал үстэй хөөрхөн хүүг бүгд л санадаг. Калкины 9 настайдаа эхэлсэн жүжигчний амьдрал нь 15 нас хүрэх үед дуусаж, түүний тухай хэвлэлүүдэд амиа хорлохыг завдсан, хар тамхинд донтсон зэргээр бичигдэж байлаа. Харин одоо  Калкин эргэн хэвийн амьдралаар амьдарч эхэлсэн бөгөөд кино урлагт дахин хөл тавих гэж хичээж байгаа ч ширүүн өрсөлдөөн дунд амжилт олоогүй л байна.

Маколей Калкин

5 Мэг Райан

Романтик инээдмийн төрлийн хамгийн том төлөөлөгчийн нэг болох Мэг Райан олон жилийн турш кино сонирхогч нараа баярлуулж байсан билээ. Түүний гол дүрд нь тоглосон бидний үзэх дуртай олон гайхалтай кино байдаг. Гэхдээ түүний тоглодог байсан бүх л дүр нь залуухан, дур булаам дүр төрх байсан ба нас явж эхэлсэн бүсгүй маань энэ иймэрхүү дүрд таарахгүй болжээ. Эцсийн арга болох гоо сайхны мэс засалд орсон боловч энэ нь байдлыг бүр дордуулсан юм.

Мэг Райан

6 Тейлор Лотнер

"Twilight" кино цуврал дууссанаар охид болгоны мөрөөдөл болж байсан Тейлор Лотнерын алдар хүнд ч бас чимээгүй болсон юм. Тэрээр өнөөх л Жейкоб хэвээр үлдсэн бөгөөд өөрийнхөө үнэлгээг хэзээ ч буулгахгүй гэж зүтгэн, тэрхүү үнэлгээг нь хүлээн зөвшөөрсөн дүрийг ямар ч бодолгүйгээр тоглохоор зөвшөөрч байсан учраас хэд хэдэн бүтэлгүй дүр бүтээж, одоо хаанаас ч, хэнээс ч кинонд тоглох санал ирэхээ больсон байна.

Тейлор Лотнер

7 Камерон Диаз

Амжилт гэдэг зүйл энэ бүсгүйд маш хурдан хүрч ирсэн гэдэг. Тэрээр алдарт "The Mask" кино гарсны маргааш өглөө нь л олны танил алдартан болсон бөгөөд үүнээс хойш 20 гаруй жил кино урлагт зүтгэн байхдаа амжилттай олон, амжилтгүй олон дүр бүтээжээ. Камерон Диаз уран бүтээлийн завсарлага авч байгаа тухайгаа зарласан боловч яваандаа энэ нь бүр тэтгэвэрт гарч байгаа гэсэн зүйл болон хувирсан юм.

Камерон Диаз

8 Жон Траволта

Түүний тоглосон кино, бүтээсэн дүрийн жагсаалт нь хэн хүний бахархал төрмөөр. Зөвхөн Grease, Pulp Fiction гэсэн ганц хоёр киноны нэр олон зүйл хэлж өгч чадна. Уг жүжигчин алдар хүндийн оргилд үүрд мөнх байх юм шиг санагдаж байсан боловч тэгсэнгүй. Оддын өвчин, асар их мөнгө, секс-шуугиан, сайентолог шашны зан үйл зэрэг нь эцсийн эцэст түүнийг кино урлагаас холдуулсан байна. 

Жон Траволта

9 Кэтрин Хейгл

"Grey's Anatomy" олон ангит киногоор олны танил болсон халуухан бүсгүй маань бодит амьдрал дээр тун муухай ааштай аж. Хамт тоглож байсан жүжигчид нь энэ тухай толгой сэгсрэн ярьдаг бөгөөд зүв зүгээр байсан юмыг болохгүй бүтэхгүй зүйл болгон хувирган хэрүүл маргаан эхлүүлдэг, өөрийн дүрдээ таарахгүй гэмээр асар их мөнгө шаарддаг гэх зэргээр алдаршиж байж. Эцсийн эцэст кино урлагийнхан түүнээс бүр мөсөн залхсан бололтой, тэрээр дахин дэлгэцийн урлагт харагдахаа болсон юм. 

Кэтрин Хейгл

10 Эдди Мерфи

Алдар хүнд гэдэг бол цаг зуурынх гэдгийг инээдмийн киноны од болсон Эдди Мерфийн амьдрал харуулсан гэж болох байх. Түүний тоглосон кино жил ирэх тусам муудаж, олох орлого нь багасаж байсан бөгөөд 2012 онд "Forbes"-д түүнийг хамгийн их алдагдалтай жүжигчин (тоглосон кино нь алдагдал хүлээдэг) хэмээн нэрлэж байв. 90-ээд оны хошин шог XXI зуунд тохирсонгүй.

Эдди Мерфи

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()