Хүүхэдтэйгээ зорчиж буй эцэг эхийг бид яагаад зэмлэж болохгүй вэ?

Судалгаанд хамрагдсан агаарын тээврийн зорчигчдын талаас илүү хувь нь нялх хүүхэдтэйгээ зорчиж байгаа эцэг эхийг тусгай бүхээгт, тусдаа суух ёстой гэж үзсэн байна. Нислэгийн үеэр хүүхдээ чимээгүй, томоотой байлгах гэж хичээж буй эцэг эхчүүд бусад зорчигчдын тав тухыг алдагдуулж буй даа санаа нь зовж, тэдний уур бухимдал, гомдлыг үг дуугүй хүлээж авах хэрэгтэй болдог. Гэхдээ нялх хүүхэдтэй хүмүүсийн зовлонг ойлгож, үүнд тэвчээртэй хүлээцтэй хандахыг хичээгээрэй. Учир нь тэднийг ойлгохоос өөр аргагүй шалтгаан гэж бий. 

Хүүхэдтэйгээ зорчиж буй эцэг эхийг бид яагаад зэмлэж болохгүй вэ?
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 Нялх хүүхэд уйлахаас өөрөөр асуудлаа илэрхийлж чадахгүй

Аяллын туршид нялх хүүхдүүд ч бас ядардаг. Олон цагаар онгоцоор нисэх нь тэдний унтах, хооллох цагт өөрчлөлт оруулж, заримдаа онгоцны дуу чимээ, эргэн тойрны танихгүй хүмүүсээс болж тэдний сэтгэл санаа өөрчлөгддөг. Гэртээ харихыг хүсэж байгаагаа аав ээждээ уйлахаас өөрөөр илэрхийлж чадахгүй шүү дээ. 

Нялх хүүхэд уйлахаас өөрөөр асуудлаа илэрхийлж чадахгүй

2 Хүүхэд уйлахыг сонсоод тархи өөрөө биднийг тавгүйтүүлдэг

Судлаачид нялх хүүхдийн уйлах чимээг сонсоод бидний тархи өөрөө сэтгэлзүйг өдөөх тусгай боловсруулалт хийдэг. Ялангуяа онгоцонд уйлах чимээг сонсоод бид боль гэж хэлж чадахгүй учир тархи илүү ажиллаж, сэтгэл санааг улам тавгүй болгодог.  Та энэ нөхцөл байдлыг өөрөө өөрчилж чадахгүй учир сэтгэл санаагаа тайван байлгаж, илүү тэвчээртэй байж сураарай.

Хүүхэд уйлахыг сонсоод тархи өөрөө биднийг тавгүйтүүлдэг

3 Эцэг эхчүүд стресст орсноор хүүхдийг улам уйлуулна

Эцэг эхчүүд хүүхэд нь бусдад төвөг учруулж, тухгүй байлгаж байгааг хамгийн сайн мэддэг. Гэсэн ч заримдаа тэд өөрсдөө ч хүүхдээ хянаж чаддаггүй. Эргэн тойрны хүмүүс нь сөрөг энерги гаргаж, шүүмж хэлж, бухимдлаа илэрхийлбэл байдлыг улам дордуулж мэднэ. Аав ээж нь бухимдаж, ууртай байгаагаа илэрхийлбэл хүүхэд улам зөрүүдэлж, бүр ч их уйлж мэднэ.

Эцэг эхчүүд стресст орсноор хүүхдийг улам уйлуулна

4 Хүүхэд өвдсөн байж магадгүй

Нялх хүүхдүүд яагаад байгаагаа үгээр хэлж чадахгүйгээс гадна өвдөлтийн эсрэг үзүүлж буй хариу үйлдлээ хянаж чадахгүй. Хүүхдийн гэдэс нь эвгүйрхэх, шүд нь өвдөх гэх мэт эрүүл мэндийн ямар ч асуудал тулгарч болно. Үүнийг эцэг эх нь тэр дор нь шийдэж чадахгүй учир та ямар ч байдлыг ойлгон хүлээцтэй хандаарай.

Хүүхэд өвдсөн байж магадгүй

5 Хүүхэд бол хүүхэд

Хүүхдүүд өөрийн наснаасаа хамаарч үйлдэл хийдэг. Тэд олон нийтийн газар чимээгүй байж, бусдад саад болохгүй байх талаар огт мэдэхгүй. Харин насанд хүрсэн хүмүүс юу хийхээ, яавал илүү тайван байж болохоо мэдэх учир аав ээж рүү нь уурлалгүйгээр том болсон хүний хувьд нялх хүүхдийг буруутгахгүй байхыг хичээгээрэй. Бид бүгд л хүүхэд байсан. Яг л тэдэн шиг аашилдаг байсан шүү дээ.

Хүүхэд бол хүүхэд

6 Зарим нь зүгээр л байнга уйлдаг хүүхдүүд байдаг

Ямар ч шалтгаангүйгээр үргэлж уйлдаг хүүхдүүд байдаг. Аав, ээж нь чадах бүхнээ хийсэн ч чимээгүй болж, тайвширдаггүй. Тэглээ гээд аав ээж нь буруу зүйл хийж, хүүхдээ харж чадахгүй байна гэсэн үг биш. Зүгээр л стресстэж, байдлыг дээрдүүлж чадахгүй байгаадаа санаа нь зовж эхэлдэг.

Зарим нь зүгээр л байнга уйлдаг хүүхдүүд байдаг

7 Шүүмжиллээ гээд ямар ч нэмэргүй

Аав ээж нь хүүхдээ тайвшруулах гэж бүхнээ хийсэн ч дээрдэхгүй бол одоо юу ч хийгээд нэмэргүй л гэсэн үг. Шүүмжилж, бухимдаад ердөө ч туслахгүй. Харин шүүмжлэхийн оронд байдлыг дээрдүүлэхэд туслах хэрэгтэй. Тиймээс уурлаж, бухимдахаас илүү эелдэг байж, хүнийг ойлгох нь ухаалаг сонголт болно. Хэн ч хэн нэгнийг шүүмжилж, маргалдаад аз жаргалтай болдоггүй.

Шүүмжиллээ гээд ямар ч нэмэргүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()