Хятадын хөдөөний иргэд хэрхэн "Alibaba"-г ашиглаж, богино хугацаанд баяждаг вэ?

Хятад улс нь өдгөө дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжилтэй орны нэгт тооцогдох болсон ч энэ их нутгийн хөдөө зайдуу газруудад 100 жилийн өмнөх шигээ ядуу зүдүү амьдарч байгаа маш олон хүмүүс бий. Гэсэн хэдий ч цаг явах тусам эдгээр хоцрогдсон тосгон, ядуу хүмүүсийн тоо цөөрч “Таобао тосгон” хэмээх шинэ төрлийн суурингууд олширсоор байна. Энэ бол алдарт "AliBaba Group"-ын олон мянган хүмүүст олгосон боломж байсан юм. 

Хятадын хөдөөний иргэд хэрхэн "Alibaba"-г ашиглаж, богино хугацаанд баяждаг вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Алибаба групп

Жек Ма буюу Ма Юань 1997 онд "AliBaba.com" сайтыг нээснээр олон сая Хятад хүмүүст амьдралаа өөрчлөх асар том боломж олгосон юм.  Yahoo! China, Taobao.com, Tmall.com, AliExpress.com зэрэг дэлхийн томоохон худалдааны сүлжээг нэгтгэсэн уг сайтаар 2011 онд гэхэд л Хятадын 65 сая хүн үйлчлүүлж байлаа. Алибаба групп нь өөрийн хувьцаа эзэмшигчдийг бүгдийг нь саятан, тэрбумтан болгосноос гадна олон сая жирийн хүмүүсийг орон байр, ажил төрөлтэй болгосон юм. Үүнээс хамгийн хамгийн амжилттай аваа нэг салбар нь 2003 онд байгуулагдсан Taobao.com бөгөөд 2011 он гэхэд Хятадын онлайн худалдааны 80 хувийг эзэлж байв. 2012 онд тус сайт нь худалдааны эргэлтээр Amazon болон eBay-ийг гүйцсэн төдийгүй жилийн дараа энэ үзүүлэлтээр барууны өрсөлдөгч нараасаа бүр хоёр дахин илүү гарчээ.

Гэхдээ түүний үндсэн гавьяа нь Хятадын хөдөө нутгийн олон сая хүнийг ажилтай болгосон явдал юм. Интернет дэлгүүрийн үйл ажиллагаанд оролцохоор бүх л суурин тосгоноороо ажиллаж эхэлсэн ба энэхүү өвөрмөц бизнесээс үүдэн Хятадын эдийн засагт “Таобао тосгон” гэсэн шинэ утга, ойлголт бүхий тосгонууд бий болжээ. Интернетэд холбогдсон л бол хэн ч хаанаас ч өөрийн бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулж, хэрэгтэй эд зүйлээ олж авах боломжтой болсон нь энэхүү онлайн худалдааны олгож байгаа шинэ боломж байсан юм.

Алибаба групп

2 Таобао тосгон (Taobao village)

"Таобао тосгон" гэдэг ойлголтод Taobao.com сайтын онлайн худалдааны ачаар хөлжсөн хөдөөгийн ядуу буурай тосгоны иргэд багтдаг. 2000 оны эхээр өрнөсөн тус өөрчлөлт нь хөдөө тосгоны иргэдийн эдийн засгийг сайжруулаад зогсохгүй бусад олон салбарт эерэг өөрчлөлт авчирсан гэдэг. Тосгоны иргэд онлайн худалдаанаас ашиг олж эхэлснээр тухайн нутагт гэмт хэрэг хоёр дахин буурч, гэр бүл салах нь ч багассан гэсэн тооцоо бий. Үүгээр зогсохгүй орлого нэмэгдсэнтэй холбогдуулан орон нутагт супермаркет, кинотеатр, цэцэрлэг, соёл амралтын парк-төвүүд байгуулагдаж эхэлсэн байна. Гэхдээ Taobao.com-ын гол гавьяа нь энэ биш юм. Тухайн үед хөдөө тосгодын залуус олноороо амьдрахын эрхэнд том хотыг зорьсноор захын тосгодууд эзгүйрсэн бэрхшээл улс оронд нүүрлээд байсан юм. Харин онлайн худалдааг хөгжүүлснээр залуучууд төрөлх нутагдаа бизнес эрхэлж, ашиг олохыг илүүд үзэх болжээ. 

Таобао тосгон (Taobao village)

Хөдөө тосгоны хүмүүс Taobao.com-д юу хийж өгдөг юм бол? Тэд өөрсдийн хамгийн сайн чаддаг тэр л юмаа хийнэ: бэлэг дурсгалын зүйл хийх, хувцас, гутал оёх, дугуй хийх, цахилгаан эд анги угсрах  гэх мэтээр үргэлжлүүлж болох ба ийм жагсаалт нь улам бүр томорсоор байна. “Таобао тосгон” –ууд нь жилд дунджаар 1,6 сая долларын ашиг олдог гэсэн тооцоо бий. Ийм мөнгийг олохын тулд тосгоны бүх л хүмүүс, бүр хүүхдүүд ч оролцдог ба тахир дутуу хүмүүс ч бас худалдаа наймааг бусад хүмүүстэй адилхан хийж ашиг орлого олдог боллоо. Тухайн сайтын үйл ажиллагааг хянан, статистик судалгаа хийдэг AliResearch-ийн хийсэн тооцоогоор 2016 онд Хятад улсын 18 мужид 1311 “Taobao тосгон”  байна гэж тогтоосон бөгөөд жил ирэх бүр энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. 

3 Дайцы тосгоны эдийн засгийн огцом өсөлт

5-6 жилийн өмнө Дайцы нь эдийн засгийн хувьд хоцрогдсон, ядуу тосгон байлаа. Оршин суугчдын амьжиргааны түвшин муждаа хамгийн доогуур, үйлдвэрлэл, засмал зам ч байхгүй. Ер нь ч тэнд машинтай хүн гэж байхгүй, тийм зүйл мөрөөдөөд ч бүтэхгүй мэт байв. Ажил төрөл хийж амьдралаа дээшлүүлэх гэсэн хүмүүс нь тосгоныг орхин явж байсан нь байдлыг бүр л дордуулж байсан боловч онлайн худалдаа гарч ирснээр энэ нутагт эргэн сэргэх шинэ боломж бий болсон юм. 2016 он гэхэд л энэ тосгоны оршин суугчид нь онлайн худалдаагаар 26 сая доллар олсон бөгөөд тэд кино, балетын жүжигчдийн хувцас оёж бэлэн болсон бүтээгдэхүүнээ Taobao.com-оор дамжуулан зардаг болсон байна.

Үүнтэй ижил түүхтэй өөр нэг тосон нь Диньлоу юм. 60 настай сургуулийн багш Дин Пейлин нь маш бага цалинтайгаар нутагтаа ажиллаж, мужаасаа ч гарч үзээгүй хүн байжээ. Цалин мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй учир гэрэл зургийн “фон” бэлтгэн хийж зарж байгаад дараа нь жүжигчдийн хувцас хийж эхэлсэн байна. Гэсэн ч худалдан борлуулах гэдэг тун хэцүү бэрхшээл тулгарч байлаа. 

Дайцы тосгоны эдийн засгийн огцом өсөлт

2013 оноос бүх зүйл өөрчлөгдөж эхэлжээ. Тус тойргын Коммунист намыг даргаар цагтаа Пейлины сурагч байсан Су Юнжун томилогдон ирснээр интернетийн шугам тавигдаж, төв замыг ч засан сайжруулж эхэлсэн байна. Мөн сургууль төгсөж байгаа залуучуудыг өөрийн төрөлх тосгондоо үлдэж ажиллах уриалгыг шинэхэн дарга гаргасан бөгөөд одоо ажил төрөл хийн мөнгө олох бүх л бололцоо бий болж байна гэж сурталчилж байв.

Шинэ дарга нь үүгээр зогсолгүй гаднаас янз бүрийн мэргэжилтэн авчирч, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх хүн болгонд ихээхэн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн байна. Дин Пейлин эхлээд нэгэн жижигхэн оёдлын цех байгуулан нутгийн хэдэн эмэгтэйг хөлслөн ажиллаж эхэлсэн ба тосгоны  бусад хүмүүс мөн түүний жишээг дагаж, удалгүй анхны ашгаа олж эхэлжээ. Ийм байдлаар 4 жил өнгөрөхөд сүйрэн үгүй болж байсан тосгон маань бусад тосгодын хувьд үлгэр дууриал болсон газар болон хувирсан байна.

4 Хамгийн хэцүү нь хүргэлтийн ажил

Интернет худалдааг үүсгэн байгуулагч нар анхны саяын ашгаа маш хурдан, амархан олдог гэдэг. Гэхдээ энэ нь тосгоны хэн хүссэн тариачин хэдхэн сард гоё ганган машин унаад явдаг болно гэсэн үг биш юм. Ер нь хятадын худалдааны системд ажиллаж байгаа хүмүүс нь маш их өрсөлдөөн, хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг.

Интернет худалдааны системийн хамгийн хүнд хэцүү ажлыг худалдааны барааг зөөгч, хүргэгч нар хийдэг. Зо Жунцюнь нь Taobao.com-ын хүргэгч бөгөөд өдөрт 120-оос багагүй барааг эзэнд хүргэж өгөх ёстой юм. Тэрээр хэзээ хамгийн сүүлд бүтэн нойр авснаа ч мэдэхгүй болсон бөгөөд хоол ундыг зөвхөн явдал дундаа идээд сурчээ.

Гэсэн хэдий ч тэрээр өөрийгөө одоо сард 647 долларын цалин авч байгаа азтай хүн гэж тооцдог ба ийм мөнгөтэй хүн 2-3 жилдээ нутагтаа нэг очиж, өөрөөсөө юу ч харамлахгүйгээр амрах  боломжтой юм. Тэрээр 17 настайгаасаа энэ системд ажиллаж эхлээд одоо 23 нас хүрч байгаа хүн билээ.

Хамгийн хэцүү нь хүргэлтийн ажил

Анх ажиллаж эхлэх үедээ хамгийн бага үнэлгээтэй ажлыг хийж байсан бөгөөд өглөө 6 цагт босон өдөржин ажилласаар шөнө орой л ажлаасаа буудаг байж. Одоо тэрээр зөөгч болж, Хятадын үнэлгээгээр муугүй цалинтай болсон ч түүний ажлын хуваарь нь өдөрт 4-5 цагаас илүү унтах боломж олгодоггүй учраас бүтэн нойртой хонож үзэхсэн гэж мөрөөдсөөр явдаг гэнэ.

Гэхдээ энэ бүх хэцүү зүйлс, бэрхшээл байдаг ч Жунцюнь нь Taobao.com дахь ажлаа орхих тухай огт бодож байгаагүй бөгөөд энэ ажил нь л түүнд санхүүгийн харьцангуй эрх чөлөө олгож, хооллож ундалж байгаа билээ. Хэдийгээр энэ залууд одоогоор ажлаас өөр юу ч байхгүй ч өөрийгөө азтай хэмээн тооцсоор яваа нэгэн юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()