Ажлын 8 цагийг анх хэн, ямар шалтгаанаар санаачилсан бэ?

Орчин үед ажил олгогчид ажилчиддаа өдрийн 8 цаг ажиллах, цалинтай амралт, амралтын өдөртэй байх, тэтгэвэрт гарах гэх мэт олон таатай боломжийг олгодог болсон. Гэхдээ ажилчин ангийн эрх ашиг хэзээнээс яригдаж эхэлсэн, өнөөгийн нөхцөлд хүрэх гэж юу туулсныг ихэнх хүмүүс мэддэггүй. 

Ажлын 8 цагийг анх хэн, ямар шалтгаанаар санаачилсан бэ?
Хаах
Сурталчилгаа

ХХ зууны эхэн үед байдал одоогийнхоос тэс өөр байлаа. Тухайн үеийн нийгмийн хөдөлмөрийн харилцаанд мөлжигч, мөлжүүлэгч гэсэн давхарга байсан юм. Мөлжүүлэгч ангид зөвхөн үйлдвэрийн ажилтан багтахгүй, оффисын ажилчид ч багтаж байв. 

Ажиллах нөхцөл үнэхээр аймшигтай байсан

XIX зуунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжихийн хэрээр ажилчин анги хамаг ачааг нуруундаа үүрч, маш хүнд нөхцөлд ажиллаж байв. Ийнхүү хүмүүсийн ажиллах нөхцөл аймшигтай болж байсан учир олон нийт соён гэгээрлийн үзлийг үгүйсгэж, социалист болон коммунист суртлыг дэмжих хандлага Европ даяар нэмэгдэж, ард иргэдийн дунд маргаан үүсгэх болжээ. Улмаар 1871 онд Английн философич багш, зүүний үзлийг баримтлагч Роберт Оуэн "8/8/8" гэсэн дүрмийг гаргасан байна. Энэ нь өдрийн 8 цагийг ажилдаа, 8 цагийг өөртөө болон гэр бүлдээ, үлдсэн 8 цагийг унтаж амрахад зарцуулах ёстой гэсэн утгатай юм.  Харин тухайн үед Европ болон Америкийн үйлдвэрийн ажилчид өдөрт 12-15 цаг ажилладаг байжээ.


Тайлбар:Баруунтан”, “зүүнтэн” гэх ойлголт нь Францын хувьсгалын үед, парламентын гишүүдийн танхимд суух жигүүрээс анх үүссэн байна. Баруунтнууд нь хуучны уламжлал, дэг журмыг эрхэмлэх бол зүүнийхэн нь Францад Бүгд Найрамдах Улс байгуулах, шашныг төрөөс тусгаарлах үзлийг баримталдаг байжээ. Харин орчин үед “баруунтнууд" гэдэгт капитализмыг дэмжигч, консервативууд, үндсэрхэг үзэлтнүүд багтах бол “зүүнтнүүд"-эд социализмыг дэмжигчид, либералууд орно.  Харин хэт барууны үзэлд фашизм, монархизм орох бол коммунизм, анархизм нь хэт зүүн болох юм.

Роберт Оуэн

1866 онд Ажилчин ангийн асуудлаар Олон Улсын Конгресс хуралдах үеэр Карл Маркс, Фридрих Энгельс нар оролцож үг хэлсэн бөгөөд  тэд дэлхий даяар ажлын цагийг 8 болгох уриалга гаргажээ. Улмаар тухайн оны 5 сарын 1-нд АНУ-ын Чикаго хотод ажилчид бослого гаргаж,  ажлын 15 цагийг 8 цаг болгохыг шаардсанаас гадна хүүхдийн хөдөлмөрийг эсэргүүцсэн юм. Бослогын үеэр Чикагод 40 мянга, Детройтод 11 мянга, Нью-Йоркт 10 мянга иргэн уг санааг дэмжиж байгаа илэрхийлж гудамжинд жагсаал хийжээ. 

Харамсалтай нь уг бослого гунигтайгаар төгссөн бөгөөд түүхэнд “Хеймаркетийн үймээн” нэрээр тэмдэглэгдэн үлдсэн юм.  Анархистууд руу галлах тушаалыг цагдаа нарт өгснөөр маш олон хүн амиа алдаж, шархаджээ. Түүнчлэн иргэдийг баривчлан эрүүдэн шүүлт ашиглах явдал гарч байв. Дэгдсэн үймээн самуун, цагдаа нарын үйлдлээс нь олон хотод гэмт хэргийн шинжтэй бослогыг турхирсан хэрэг болжээ.

Улмаар эрх баригчид ажилчдад бууж өгөхөөс аргагүй болсон гэнэ. Ингээд 8 цагийн хөдөлмөр эрхлэлтийг хамгийн анх Мексикт хэрэгжүүлсэн байна. Харин Орос улсын хувьд 1917 оны үед ажлын цагийг 11.5-аас 9.5 хүртэл багасгасан ч хүүхдийн хөдөлмөрийг хүлээн зөвшөөрсөн хэвээр байв. Мөн ажиллах нөхцөл таатай бус, нийгмийн баталгаа байгаагүй аж.

Ийнхүү зүүний үзэлтнүүдийн гаргасан хамгийн том амжилтуудын нэг нь “ажлын 8 цаг” болон үлджээ.

“Хеймаркет дахь үймээн” нь Америкт төдийгүй Их Британи, Франц зэрэг орнуудад ч болсон юм. Социалист хувьсгал Орост гарснаас хойш дэлхий дахин айдаст автаж, дахин аймшигт бослого гарахаас урьдчилан сэргийлж, олон зүйлийг иргэдийн тусын тулд хийж эхлэв.

Дэлхийн өнцөг булан бүрт бүх ажилчид эрх ашгийнхаа төлөө тэмцэж байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()