Шивээс хийлгэхийн өмнө таны мэдэж байх ёстой зүйлс

Дэлхий дээрх хоёр хүн тутмын нэг нь шивээстэй байдаг бол тэдгээрийн таван хүн тутмын нэг нь шивээс хийлгэсэндээ харамсдаг гэнэ. Ихэнхдээ гэнэт шивээс хийлгэхээр шийдсэн, буруу зураг сонгосон эсвэл эдгэрэх хүртэлх арчилгаа муу байсан гэх мэт олон шалтгаанаас болж хожим нь харамсах сэтгэл төрдөг. Иймээс шивээс хийлгэхээсээ өмнө дараах зүйлсэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. 

Шивээс хийлгэхийн өмнө таны мэдэж байх ёстой зүйлс
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

  • Хэрвээ та аль хэдийн зургаа сонгосон бол мэдээж одоо шивээсчин хайж байгаа байх. Шивээсчинээ хайхдаа та тухайн шивээсчин ямар чиглэлээр илүү сайн шивдэг болохыг нь тодорхойлох хэрэгтэй бөгөөд яг таны сонгосон чиглэлийн зургийг төгс шивж чадах, мэргэжилтнийг сонгох хэрэгтэй юм.
  • Хэрвээ та мэнгэ ихтэй бол шивээс хийлгэхээс татгалзах нь зүйтэй. Яг мэнгэн дээр шивээс хийхийг зөвшөөрөх мэргэжилтэн бараг үгүй. Учир нь мэнгэнд шивээсний будаг шингэж, будагны өнгө өөрчлөгдөх магадлалтай. Үүнээс гадна мэнгэн дээр шивээс хийх үед их хэмжээний цус алдах аюултай. Хамгийн гол шалтгаан нь шаардлагатай тохиолдолд эмч нар таны мэнгийг аюултай эсэхийг тодорхойлж чадахгүй. Зарим улс оронд мэнгэн дээр шивээс хийхийг хуулиар хориглосон байдаг.
  • Шивээсчнийг шалгах шилдэг арга бол түүнээс мэнгэн дээр шивээс хийлгэж болох уу гэж асуугаарай. Хэрвээ тэр “тийм” гэж хариулж байвал тэр наад захын мэдлэггүй гэсэн үг. 

  • Сарын тэмдэг ирсэн үед шивээс хийлгэхээс татгалзах эсэх н.таны хийлгэж буй зургаас шалтгаална. Хэрвээ та жижиг шивээс хийлгэх гэж байгаа бол татгалзах хэрэггүй. Харин том будагтай шивээс хийлгэхээр шийдсэн бол бага зэрэг хойшлуулсан нь зүгээр. Учир нь энэ үед бүсгүйчүүдийн арьс маш мэдрэмтгий байдаг учир та өвдөлт ихээр мэдрэгдэнэ.
  • Шивээс хийлгэхийн өмнө зориг орох зорилготой байсан ч согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Эс тэгвээс шивээс хийж байх явцад их хэмжээний цус алдах аюултай бөгөөд энэ нь шивээсчнийг ажлаа чанартай хийхэд сөргөөр нөлөөлнө. Их хэмжээний цус гарч тэр зургаа харж чадахгүйд хүрнэ. Үүнээс гадна цус шингэлэх эм уух хэрэггүй. Энэ нь мөн л дээрх асуудлыг дагуулах болно. Хэрвээ өвчнөөс айж байвал мэдээ алдуулах  тос, түрхлэг түрхэх нь хамгийн шилдэг арга юм.
  • Шивээсийг эдгэртэл согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй. Учир нь согтууруулах ундаа цусны бүлэгнэлтэд сөргөөр нөлөөлж, шивээс удаан чанаргүй эдгэнэ.

  • Хэрвээ та өмнө нь огт шивээс хийлгэж байгаагүй бол жижиг шивээснээс эхлээрэй. Нэгдүгээрт, та шивээсний будагнаас харшлах магадлалтай.  Шивээсчид төрөл бүрийн будаг ашигладаг учир харшилтай эсэхээ шалгах боломжгүй. Хоёрдугаарт, та шивээсний өвдөлтийг тэсвэрлэж чадах эсэхээ шалгаарай. Гуравдугаарт, хүн бүр өөр өөр арьстай учир будагны өнгө өөрөөр орох магадлалтай учир жижиг шивээс хийж өнгөний хувирлыг шалгах нь зүйтэй.
  • Шивээс хийлгэсний дараа мэргэжилтэн бүр шивээсийг зөв, чанартай эдгээх зөвлөгөөг хүргэдэг. Тиймээс түүний зөвлөгөө заавал дагах хэрэгтэй. Шивээсчин бүр өөрийн будагны онцлогт тохирсон зөвлөгөөг өгдөг гэдгийн санаарай.  Үүнээс гадна битүү будагтай зураг уу, эсвэл энгийн зураг уу гэдгээс хамаарч арчилгаа нь өөр өөр байх болно.
  • Заримдаа эдгэсэн шивээсэн дээр жижиг батга гарах нь бий. Хэдий чинээ шинэ шивээс байна төдий чинээ хор хөнөөл ихтэй байдаг. Нэгдүгээрт, шивээсэн дээр гарсан батгыг огт шахаж болохгүй бөгөөд шахсан тохиолдолд будаг хуулрах магадлалтай. Хоёрдугаарт, шахсан тохиолдолд сорви үлдэж ч болно. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн шилдэг арга бол арьс харшлын эмчид хандах явдал юм.
  • Сэвх дээр шивээс хийж болох ч сэвх нь хэдий чинээ тод байна төдий чинээ өнгөт шивээс тийм ч сайхан харагдахгүй гэсэн үг. Сэвх дээр байх будаг ямар ч тохиолдолд бараан харагдана. Жишээлбэл: Улаан өнгийн будаг ашигласан бол сэвхин дээр улаан хүрэн болох юм. Хэрвээ та шивээсээ өвлийн улиралд хийсэн бол хэдэн сарын дараа сэвхи тодорч, шивээсний өнгө өөрчлөгдсөн болохыг анзаарах болно.

  • Ихэнидээ шивээсийг сорви дарах зорилготойгоор ашигладаг. Гэхдээ энэ нь хэд хэдэн асуудлыг дагуулна. Нэгдүгээрт, сорви бүр дээр шивээс хийж болохгүй. Жишээлбэл: Хийсвэр хагалгааны сорвийг дарах нь муурны хумсны сорвийг дарснаас илүү хүндрэлтэй байх болно. Хоёрдугаарт, шивээс эдгэсэн ч сорви гүйцэд  дарагдаагүй байх магадлалтай. Гуравдугаарт, цэцэг, угалзарсан хэлбэрийн шивээс хийлгэсэн нь илүү үр дүнтэй. Учир нь сорвитой арьс нь хатуу, хэрнээ амархан хэлбэрт ордог учир хэсэг хугацааны дараа геометрийн хэлбэр дүрсний хэсгүүд алга болох магадлалтай.  Харин цэцгэн болон хээ угалзны хувьд энэ нь төдийлөн мэдэгдэхгүй.  
  • Шивээс хийж байх үед арьс товойж, аймшигтай харагдах магадлалтай. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд хэдэн цагийн дараа арилах болно.

  • Цагаан шивээс хэсэг хугацааны дараа арьсны, шар, эсвэл саарал өнгөтэй болдог.  Цагаан шивээс хийлгэхээр шийдсэн бол та дараа нь шивээсээ өөр өнгөөр тодруулах хэрэгтэй болно гэдгийг санаарай.
  • Цаг хугацаа өнгөрөх тусам шивээсний өнгө бүдгэрдэг бөгөөд шивээсээ удаан хугацааны туршид тод байлгахын тулд нарнаас хамгаалж, тогтмол чийгшүүлээрэй.
  • Хөгширсөн хойно шивээс маань ямар харагдах бол гэсэн асуудал бусдын санааг зовоодог. Мэдээж, цаг хугацаа өнгөрөх тусам шивээс бүдгэрнэ. Үүнээс гадна хэдий чинээ нэг нэгэндээ ойр орших зураас байна төдий чинээ том толбо болох магадлал өндөр.
  • Хэрвээ арьсан дээр тань батга гарсан бол шивээс хийлгэхгүй байсан нь дээр. Эс тэгвээс уг хэсэгт цагаан толбо үлдэх магадлалтай бөгөөд энэ нь будаг таны арьсанд шингээгүй болохыг илэрхийлнэ.  

«11-р сард хийлгэсэн цагаан шивээс 2-р сард».

Гоёлын болон гоо сайхны шивээс ямар ялгаатай вэ?

  • Гоо сайхны шивээс нь ойролцоогоор 3-5 жилийн дараа ор мөргүй арилна.
  • Гоо сайхны шивээсийг хийхэд шивээсний зүүг 1мм гүнтэй оруулдаг бол, шивээс хийлгэхэд 1-2 мм гүн оруулдаг байна.
  • Хэрвээ шивээсний салонд очиж гоо сайхны шивээс хийлгэж байгаа бол ямар будаг ашиглаж байгаа талаар нь асуугаарай. Будган дээр гоо сайхны шивээсний зориулалттай гэж байх ёстой. Эс тэгвээс насан туршдаа арилахгүй шивээстэй болно. 
  • Үүнээс гадна зүүний диаметрийг асуухад илүүдэхгүй. Энгийн шивээсний хувьд 0,3-0,4 мм байдаг бол гоо сайхны шивээснийс 0,2-0, 28мм байдаг.
  • Шивээсчид ихэнхдээ төрөл бүрийн мэргэжлийн үнэмлэхгүй ажилладаг бол гоо сайхны шивээс хийж буй мэргэжилтэн мэргэжлийн үнэмлэхтэй байх хэрэгтэй.

Гоёлын болон гоо сайхны шивээс ямар ялгаатай вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()