Бидний өдөр тутам хэрэглэдэг эд зүйлст нуугдсан ухаалаг шийдлүүд

Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилдөг эд зүйлс тоолж баршгүй олон. Сайн харвал зарим зүйлс дотроо хэрэглээг илүү хөнгөвчлөх бяцхан шийдлүүдтэй байдаг ч бид тэднийг төдийлөн анзаардаггүй байна. Ингээд үргэлж хэрэглэдэг зүйлсэд тань нуугдах ухаалаг, бяцхан шийдлүүдийг танилцуулъя. 

Бидний өдөр тутам хэрэглэдэг эд зүйлст нуугдсан ухаалаг шийдлүүд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Үүргэвчний түгжээнд байдаг жижиг нүх

Энэ бол шүгэл юм. Ихэнх үүргэвч явган аялал хийхэд зориулагддаг учир үүргэвчний оосрын горхи хэсэгт яаралтай тусламжийн үед хэрэг болох үүднээс шүгэл суулгаж өгчээ. 

Үүргэвчний түгжээнд байдаг жижиг нүх

2 Урсдаг шатны хажуугийн үсэрхэг хүрээ

Шат болон хажуу талын ирмэг хоорондын зайг уг үсэрхэг зүйлээр бөглөж өгдөг бөгөөд ингэснээр хажуугийн зай руу хөлөө оруулж гацаахаас сэргийлж байгаа юм. 

Урсдаг шатны хажуугийн үсэрхэг хүрээ

3 Явган хүний зам дээрх өөр өнгөтэй хэсэг

Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж бүтээдэг. Гүдгэр цэгүүдийг тэмтэрснээр хараагүй хүн замаасаа гарахгүй явах боломжтой. 

Явган хүний зам дээрх өөр өнгөтэй хэсэг

4 Тагтай саван дээр байдаг "М" үсэгтэй тэмдэглэгээ

Европын шошгоны дүрмийн дагуу "хэрэглэгчдэд хор хөнөөл учруулахгүй" ашиглалтын хамгийн дээд хугацааг заана. Жишээ нь онгойлгосноос хойш 12 сарын хугацаанд хэрэглэж дуусгах ёстой гэсэн утгатай. 

Тагтай саван дээр байдаг "М" үсэгтэй тэмдэглэгээ

5 Лего тоглоомны нүх

Хэрвээ хүүхэд тоглоомыг залгих юм бол уг нүхээр агаар орно гэсэн үндэслэлээр хийдэг байна. Залгисан тоглоомыг гаргах хүртэл хүүхэд амьсгалах боломжтой гэсэн үг. 

Лего тоглоомны нүх

6 Онгоцны суудал дахь өлгүүртэй тавцан

Мэдээж та гадуур хувцсаа эсвэл ойр зуурын хэрэгслээ уутанд хийгээд өлгөх хэрэгтэй. 

Онгоцны суудал дахь өлгүүртэй тавцан

7 Талх шарагчийн доторхыг хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй байна уу?

Тэгвэл доод хэсгийг нь сайн шалгаарай. Татаж авах боломжтой тусгай бариул байж л таарна. Ихэнх талх шарагч үйрмэгийг цэвэрлэхэд зориулсан ийм тавиуртай байдаг. 

Талх шарагчийн доторхыг хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй байна уу?

8 Шпагетиний халбага яагаад дундаа нүхтэй байдаг вэ?

Энэ нь гоймонг хэмжээг тогтооход тустай. Уг нүхээр нэг дүүрэн авахад дунд зэргийн хэмжээний гоймон бэлэн болсон гэсэн үг. 

Шпагетиний халбага яагаад дундаа нүхтэй байдаг вэ?

9 Кофены уутан дээр байдаг нүх

Энэ нь кофены үрээс нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулахад тусалдаг. Үгүй бол уут задрах аюултай. 

Кофены уутан дээр байдаг нүх

10 Машины урд толины жижиг товчлуур

Ардаас гэрэл гялбасан үед товчлуурыг доошлуулж өнцгийг өөрчлөх зориулалттай. 

Машины урд толины жижиг товчлуур

11 Heinz кетчупны саван дээр "57" гэсэн тоо

Задлаад доош тонгойлгоход кетчуп асгарахгүй бол 57 гэсэн тоо байгаа газар цохих хэрэгтэй аж. Түүнчлэн энэ нь компанийн сурталчилгааны азын тоо юм. 

Heinz кетчупны саван дээр "57" гэсэн тоо

12 Чихэвчний илүү нүх

Дууны чанарыг сайжруулахын тулд чихэнд вакуум орчин үүсгэдэг. 

Чихэвчний илүү нүх

13 Аяганы ёроол дахь жижиг ховол

Үүний ачаар аяга угаагч аяганы ёроолд тогтож үлддэггүй. Ширээн дээр тавих үед аяганы ёроолын хүрээгээр ус тогтохгүй шууд урсана гэсэн үг. 

Аяганы ёроол дахь жижиг ховол

14 Шатахууны тэмдгийн хажууд байрлах жижиг сум

Машины аль талд шатахууны сав байгааг заана. 

Шатахууны тэмдгийн хажууд байрлах жижиг сум

15 Хаалганы бариулыг яагаад гуулингаар хийдэг вэ?

Бактерийн эсрэг шинж чанартай учраас. Бактери нь ган бүтээгдэхүүн дээр 7 хоног амьдрах чадвартай бол гуулин төмөр нь хэдхэн минутын дотор бактери устгадаг аж. 

Хаалганы бариулыг яагаад гуулингаар хийдэг вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()