Жүжигчин Том Хардигийн богино хугацаанд биеэ хөгжүүлдэг нууц

2020-04-17, 12:23
3,584

Английн алдарт жүжигчин Том Харди бол энэ цаг үеийн хамгийн сэтгэл булаам эр гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Кино бүр дээр хүчирхэг дүр бүтээдэг түүний зураг авалтын өмнөх бэлтгэл мэргэжлийн тамирчдыг хүртэл гайхшруулдаг байна. Ингээд нэрт жүжигчин маань дүрээ бүтээхийн тулд ямар бэлтгэл хийж, биеэ хөгжүүлдэг талаар мэдэж авцгаая. 

Жүжигчин Том Хардигийн богино хугацаанд биеэ хөгжүүлдэг нууц
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Анх 2008 онд Английн түүхэн дэх цуутай гэмт хэрэгтэн Чарльз Бронсоны дүрийг гэмт хэргийн сэдэвт “Bronson” хэмээх кинод бүтээх болсноор Томми биеэ хөгжүүлж эхэлжэ. Тэрээр зураг авалтад маш идэвхтэй бэлдэж, гэмт хэрэгтэн хүмүүстэй утсаар ярьж, хорих ангид очиж уулзаж, биеэ авч яваа байдлыг нь хүртэл судалж байжээ.  Бронсоны дүрийг бүтээхийн тулд Том 5 долоо хоногийн дотор жингээ 19 кг-аар нэмэгдүүлэх хэрэгтэй болсон байна.

“Би стероид хэрэглэхгүйгээр 7 хоногт 3 кг нэмж байсан. Энгийн дасгалуудыг цөөн тооны давтамжтай хийдэг байсан бөгөөд хамгийн сонирхолтой дасгалуудын маань нэг бол найзыгаа өргөөд шатаар дээш доош явах байсан. Бэлтгэл хийхийн өмнө будаа, тахиа идэж байсан бол бэлтгэлийн дараа пицца, зайрмаг идэж, колагаар даруулж байсан.  Хэдийгээр энэ нь эрүүл бус хооллолт ч дүрээ гайхалтайгаар бүтээхийн тулд би жин нэмэх хэрэгтэй. Бас Xbox тоглож, үсээ хусаж, сахлаа ургуулсан” хэмээн Бронсоны дүрээр “Шилдэг жүжигчин” шагналыг авахдаа тэрээр хуваалцсан юм.  

Томын бүтээсэн дүрийг кино шүүмжлэгчид төдийгүй Бронсон өөрөө ч өндрөөр үнэлсэн. “Харди надтай маш төстэй байсан” хэмээн хоригдол Бронсон хэлжээ.

“Warrior” кинонд дүр бүтээхдээ Томми тэнгисийн цэргийн дүрийг бүтээсэн учир мөн л булчингийн массаа хөгжүүлэх шаардлагатай болсон. Ингээд Бронсоны дүрд хувирахад тусалсан Патрик Монро дасгалжуулагчийн хамтаар ээлжит дүрийнхээ бэлтгэлд оржээ. Тэд хүчний дасгал хийж, тулааны урлагаар хичээллэсэн байна.

“Би өдөрт 2 цаг боксын, 2 цаг тай-боксын, 2 цаг жиу-житсу бэлтгэл хийж эцэст нь бүжиг болон хүндийн өргөлтөөр хичээллэж байлаа. Ийнхүү би 8 долоо хоногийн ардаа үдэж, 12 кг цэвэр булчингийн массаа нэмэгдүүлж чадсан” гэж Харди хэлсэн байна.

Том Хардигийн хүчний бэлтгэл:

Өдөр 1. Хэвтээ шахалт, босоо таталт, нэмэлт жинтэй таталт.

Өдөр 2. Штангтай суулт, тэгш бус гадаргуу дээр суниах, төхөөрөмжин дээр суниах, гантел болон штангтай хажуу уналт, хоёр толгойт булчин туухай өргөх, хөлийн булчин зориулсан дасгал, хэвтээ байдлаар хөлөө өргөх.

Өдөр 3. Турник дээр суниах, штангтай налуу таталт, гантель өргөх, штангийг эрүү рүүгээ татах.

Өдөр 4. Төхөөрөмж рүү хөлөөрөө жийх, суулт, таталт, гараа ойр барьж штанг өргөх, хоёр толгойт булчин гантель өргөх.

Харди эдгээр дасгалуудыг 3-4 оролттойгоор 6-10 удаагийн давтамжтай хийдэг байсан. Турник дээр суниалт болон гэдэсний булчин хөгжүүлэх зориулалттай сет дасгалуудыг эцсийн хүчээ шавхах хүртлээ хийдэг байсан аж. Энэ үед Томми театрт ажиллаж, UFC-ийн тулаанчидтай бэлтгэл хийж, нүүрс ус багатай хоолны дэглэм барьдаг байв.

“Бэлтгэл  эхэлхийн өмнө би 73 кг жинтэй байсан бол зураг авалтын үеэр 84-86 кг жинтэй байсан. Би бүхий л өдрийн турш тахиа, брокколи идэж байсан бөгөөд амттан огт идээгүй. Үүнээс гадна нэмэлтээр уураг хэрэглэж байсан” хэмээн Харди ярьжээ.  Томми их хэмжээний уураг хэрэглэж, булчиндаа маш их ачааллыг өгч байсан бөгөөд өөх тос болон нүүрс усыг бие организм тун бага хэмжээтэйгээр авдаг байсан нь арьсан доорх өөх хайлж булчингийн массаа нэмэгдүүлэхэд тусалсан байна.

“Warrior”  киноны зураг авалтын дараа “The Dark Knight Rises” (2012), кино дэлгэцийн бүтээл болсон бөгөөд энэхүү кинонд тоглохын тулд Бэйний дүрийг бүтээсэн Харди дахин 15 кг нэмсэн байна.

Ихэнх сурвалжууд Томмиг 5х5 зарчмаар хичээллэдэг гэдэг. 

- Хүнд жингийн бэлтгэл долоо хоногт 3 удаа.

Дасгалжуулагч Патрик Манро бэлтгэлд үндсэн 4 дасгалыг нэмсэн байна. Жишээлбэл: Даваа гариг штангтай суулт, хэвтээ таталт болон босоо таталт. Мягмар гариг амралтын өдөр. Лхагва гариг төхөөрөмжтэй таталт, хэвтээ болон босоо таталт. Ийнхүү дасгалыг амралттай хийж байгаа нь Хардигийн эрч хүчийг сэргээхэд тустай.

Харди дасгал бүрийг 5 удаагийн давтамжаар хийж байсан бөгөөд хамгийн гол нь өргөж чадах хамгийн хүнд жингээрээ хийдэг байсан юм. Оролт бүрийн дунд 2-4 минут амрах хэрэгтэй бөгөөд нэг дасгал 30 минут үргэлжилдэг байна.

- Кардио дасгалыг Харди огт хийж байгаагүй. 8 долоо хоногийн бэлтгэлийн хугацаанд тэр хүнд жингийн бэлтгэлийн  хажуугаар иогоор хичээллэж байсан юм.

Харин хоолны хувьд тэр дэглэм бариагүй. Булчингаа томруулах хэрэгтэй байсан болохоос биш туранхай харагдах хэрэггүй байсан учир “Би хүссэнээрээ идэж байсан” хэмээн Харди хэлсэн байна. Ялангуяа түүний гарын булчин шүтэн бишригчдийнхэн анхаарлыг маш их татаж  байлаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()