“Танихгүй хүнд үнсүүлсний өмнө ба дараа" (фото төсөл)

Гэрэл зурагчин Йоханна Сирингийн “Танихгүй хүний үнсэлт” фото төсөл нь хүмүүс хоорондын хил хязгаарыг хэрхэн давж гарч болохыг батлан харуулсан юм. Тэрээр энэ жилийн Данийн Роскилде хөгжмийн фестивальд оролцох үеэрээ олон шинэ найзуудтай болж чаджээ. Түүний арга нь маш хялбар, ердөө л "үнсэлт" байв. Энэ тухайгаа тэрээр "Үнсэлт нь уруулын мэдрэмжийг өдөөж, энэ нь допамин ялгаруулж, окситоцин даавар нэмэгдэхэд хүргэдэг. Ингэснээр хоёр хүний хоорондох сандрал тайлагдаж, сэтгэлийн холбоо үүсдэг" гэж тайлбарлажээ. 

“Танихгүй хүнд үнсүүлсний өмнө ба дараа" (фото төсөл)

Түүний "Kiss of a stranger" төслийн арга барил маш энгийн. Эхлээд тэрээр гудамжинд тааралдах хүмүүсээс зургийг нь дарж болно гэсэн зөвшөөрөл авна. Харин дараа нь гэрэл зургийн төслийнхөө тухай хэлж түүнийг үнсэх зөвшөөрөл аваад хоёрдох зургаа дарсан байна. 

Хамгийн сонирхолтой нь тэд үнсүүлсний дараа бага инээмсэглэж, цаанаа л нэг таатай, царай нь гэрэлтсэн харагдаж байв. Йоханна хөрөг зургийн баатруудаа ямар нэг хязгаарлалтгүйгээр нас, хүйс, арьс өнгө хамаарахгүй сонгосон бөгөөд тэднээс зүгээр л бага зэрэг эелдэгээр инээмсэглэхийг хүссэн аж. 

1971 оноос зохион байгуулагдаж байгаа Европын хамгийн том хөгжмийн фестивал "Роскилде" дээр энэ жил 125 мянган хүн цугласан бөгөөд тэнд сэтгэл хөөрөл жинхэнэ дээд цэгтээ байлаа. Хэн ч юунд ч санаа зовохгүй, хүссэнээ өмсөж, хүссэнээрээ хашхирч бүжиглэж цэнгэж, эрх чөлөөгөө тултал эдлэх ганц боломж мэт. Харин Йоханна энэ олон залуусын жинхэнэ төрхийг танихыг хүсэж байлаа. Тэрээр дурын хүнд хүсэлт тавьж, фото төсөлдөө оруулах зөвшөөрөл авч явжээ. Эцэст нь тэрээр олон ч найзуудтай болсон гэнэ. Энэ тухайгаа  тэрээр "Бүх хүмүүс зураг дээр гоё гарах боломжтой. Хүн бүрд өөрийн гэсэн сонирхолтой өвөрмөц шинж чанар байдаг. Тухайн хүний мөн чанарыг гаргах нь миний төслийн гол зорилго байсан юм" хэмээн ярьжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()