Хойд Солонгос өөрсдийн бүтээсэн шинэ ухаалаг утсаа танилцууллаа

Хойд Солонгос өөрийн үндэсний шилдэг бренд болох "Пёньян" (Pyongyang) гар утасныхаа дараагийн шинэ загварыг танилцуулжээ. Тус улс нь 2012 онд "Pyongyang 2404" хэмээх анхны ухаалаг утсаа үйлдвэрлэн гаргаснаасаа хойш жил бүр сайжруулан шинэ загваруудыг гаргасаар байсан юм. 

Хойд Солонгос өөрсдийн бүтээсэн шинэ ухаалаг утсаа танилцууллаа
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

"Checom Technology" хэмээх хамтарсан хөрөнгө оруулалттай компани "Pyongyang" цуврал ухаалаг утсыг үйлдвэрлэж байгаа боловч Хойд Солонгосын удирдлагууд аль улсын ямар компанитай хамтран ажилдгаа олон улсад зарлаагүй. Харин Өмнөд Солонгосын экспертүүд Хятадын компанитай хамтарч байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. 

"Pyongyang"-аас гадна Хойд Солонгос нь Jindallae, Arirang, Phurun Hanul гэсэн хэд хэдэн утасны брендтэй. "Pyongyang" утас нь дээд зэрэглэлийн дизайны шийдэл болон функцын онцлогоороо Хойд Солонгостоо "тэргүүлэх байр" эзэлж байгаа аж. Пёньян 2425 загвар нь Phurun ​​Hanul S1-ээс камерын нягтаршил илүүгээс гадна дэлгэцийн мэдрэх чанар хол илүү байв. Дараагийн 2426, 2428 загварууд нь үйлдлийн систем болон гүйцэтгэлийг илүү боловсронгуй болгож өгсөн. Доторх хүчин чадал нь тогтмол шинэчлэгдэж байдаг ч утасны гадна дизайнд өөрчлөлт ордоггүй. Шинэ Пёньян 2428 загвар нь өмнөхтэйгөө бараг ижил боловч хүрээгүй дэлгэц, утасгүй цэнэглэгч, нүүр царай танигч зэрэг бусад сүүлийн үед тренд болоод байгаа технологийн шийдлүүдийг нэвтэрүүлснээрээ онцлог болох аж. 

Хойд Солонгосуудын хувьд санхүүгийн асуудлаас болж үнэтэй утас авч чаддаггүй. Гэсэн хэдий ч уг утасны эрэлт маш их байгаа аж. Иймд Хойд Солонгосын эрх баригчид шаардлагатай аппилкэйшнуудыг утсанд суулгахад анхаарч ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, саяхан "боловсролын апп"-ыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь хүүхдүүдийг гэрээсээ хичээлээ хийх боломж олгож байгаа аж. Ард иргэд ч үүнд ам сайтай байгаа гэнэ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()