Хэв маягаа эрс өөрчлөөд буруудсан алдартнууд

2020-04-17, 15:24
4,562

Бид бүхэнд зохихгүй өнгөөр үсээ будах, өөрт тохирохгүй үс засалт хийлгэх нь олонтаа тохиолддог. Харин Холливудын алдартнуудын хувьд ийм асуудалтай тулгарна гэдэг боломжгүй зүйл мэт. Учир нь тэдний цаана мэргэжлийн стилистийн баг ажиллаж байгаа шүү дээ. Тэд ч бас алддаг бололтой. Ингээд гадаад төрхөндөө зоригтой өөрчлөлт хийсэн ч олны шүүмжлэлд өртсөн алдартнуудтай танилцацгаая. 

Хэв маягаа эрс өөрчлөөд буруудсан алдартнууд
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Ума Турман

2 жилийн өмнө үсээ шаргал болгож фенүүдээ гайхшруулж байсан жүжигчин маань удалгүй хуучин стилээ баримтлах болсон нь олон нийтэд таалагдаагүй аж. Бараан үс түүнийг овортой харагдуулж байна гэж шүүмжилжээ. 

Ума Турман

2 Жон Траволта

“From Paris with Love" кинонд тоглохын тулд үсээ хусаж, сахал тавьсан Жон Траволтын төрх хүмүүст их л хачин санагджээ. Аз болоход тэрээр зөвхөн дүрдээ зориулж ингэж өөрчлөгдсөн юм.

Жон Траволта

3 Алиса Киш

Тэрээр үсний стилээ төрөл бүрээр өөрчлөхөөс айдаггүй. Харин 2013 онд үсээ халимаг засуулсанд нэг хэсэг хүмүүс түүнийг магтаж байсан ч зарим нь битлзийн залуустай адилхан харагдаж байна гэжээ. 

Алиса Киш

4 Шиа ЛаБеуф

Нэг хэсэг тэрээр үс сахлаа ургуулдаггүй байсан. Харин сүүлд үс сахлаа ургуулах болсон нь охид бүсгүйчүүдэд их таалагдаж байгаа гэнэ. 

Шиа ЛаБеуф

5 Кара Делевинь

Хорт хавдартай охины дүрийг бүтээхийн тулд үсээ хусуулсан ч тэрээр бүр эрт энэ тухай бодож байсан гэнэ. Гэвч эргэн тойрныхон болоод шүтэн бишрэгчдэд нь таалагдаагүй юм. 

Кара Делевинь

6 Анн Хэтэуэй

Урт хүрэн үстэйгээ үзэсгэлэнтэй харагддаг байсан тэрээр 2013 онд үсээ шаргал болгоод зогсохгүй халимаг болгосон нь олон хүнд таалагдаагүй. 

Анн Хэтэуэй

7 Жейк Гилленхаал

Тэрээр  Patrol кинон дээр халзан цагдаагийн дүрээр гарч ирсэн ч кино дуусаад ургуулсан байна.

Жейк Гилленхаал

8 Натали Дормер

2014 онд  нэгэн арга хэмжээний үеэр нэлээд зоригтой өөрчлөлт хийж ирсэн тэрээр олон нийтийг жинхэнэ цочролд оруулсан юм. 

Натали Дормер

9 Робэрт Паттинсон

2014 онд мөн дээрх маягаар үсээ засуулсан алдартан бол Робэрт Паттинсон юм. Энэ түүний хувийн сонирхол байсан бөгөөд дуучин Талия Дебретт Барнеттаас санаа авсан гэжээ. 

Робэрт Паттинсон

10 Эми Уайнхаус

Үргэлж хар үсээрээ олонд танил болсон тэрээр гэнэт шаргал болгосон нь мэдээж олон нийтэд таалагдаагүй. 

Эми Уайнхаус

11 Дэвид Бекхэм

Царайлаг залууд маань сүлжсэн үс зохихгүй гэдгийг өөрөө ч ойлгосон байх. 

Дэвид Бекхэм

12 Адам Левин

Яагаад гэнэт ингэж өөрчилснийг мэдэхгүй ч алдарт дуучин маань шаргал үс өөрт нь зохихгүй гэдгийг мэдээд удалгүй өөрчилжээ. 

Адам Левин

13 Кейт Хадсон

Өнгөрсөн жил тэрээр "Sister" кинонд тоглохын тулд үсээ ул тавиулж хусуулах шаардлагатай болжээ. 

Кейт Хадсон

14 Жеймс Франко

 Царайлаг залуу Жеймс Франко стилээ эрс өөрчилхөөс айдаггүй нэгэн. 

Жеймс Франко

Тэрээр бүр үсээ хусаад толгой дээрээ шивээс хийлгэчихсэн авч байсан ч удалгүй хуучин стилдээ орсон байна. 

15 Анжелина Жоли

Бор өнгийн үсээрээ олон нийтэд дасал болсон түүнийг гэнэт шаргал үстэй харах цочирдмоор байсан аж. 

Анжелина Жоли

Тэрээр үүнийгээ дүрд зориулсан өөрчлөлт байсан гэж тайлбарлажээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()