Ердөө нэг л өдрийн үйл явдлыг харуулдаг 12 сонирхолтой кино

Ихэнхдээ кино гэдэг цаг хугацааны аялал байдаг учир киноны үйл явдал олон сар, жил, бүр заримдаа зууныг  ч хамарсан байдаг. Гэтэл ердөө л 24 цагийн турш бүх үйл явдал өрнөдөг киног найруулагчид хааяа хааяахан хийдэг байна шүү. Энэ төрлийн кино нь үзэгчдийн сонирхлыг илүү ихээр татаж, өрнөлийг маш ихээр хүлээдэг аж.

Ердөө нэг л өдрийн үйл явдлыг харуулдаг 12 сонирхолтой кино
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Training Day, 2001

Уг кинонд муу залуугийн дүрийг бүтээсэн Дензел Вашингтон “Оскар”-ын шагнал хүртэж байжээ. Түүний дүр нь авилгал хахууль авахаас огт татгалздаггүй бөгөөд үүнийхээ хариуд хар тамхи борлуулагчдад төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байна.  Ингээд тэрээр өөрийн шинэхэн хамтрагчтайгаа 24 цагийн дотор гудамжийг цэгцлэж, бүхий л муу залуусын учрыг олох хэрэгтэй болдог аж. 

Training Day, 2001

2 Irréversible, 2002

Гаспар Ноэ-ийн хамгийн ширүүн киноны нэг болох “Irréversible”-д кинонд гол баатруудтай 24 цагийн дотор тохиолдсон үйл явдал өрнөдөг. Маркус болон Пьер нар гей клубт ирж өмнө нь тэдний хувьд хамгийн үнэтэй эмэгтэйг хүчиндэж, зодсон залуугаас өшөөгөө авахын тулд түүний эрэлд гарна. Тэд уг залууг өмнө нь хэзээ ч харж байгаагүй ч юунд ч шантрахгүйгээр түүнийг хайх болно.

Irréversible, 2002

3 Lola rennt, 1998

Том Тыкверийн кинонд хайртай залуу Маннигаа аврахын тулд 20 минутын дотор 100000 ширхэг герман марк олох хэрэгтэй Лола бүсгүйн талаар гардаг. Найруулагч бүсгүйн 20 минутын гүйлтийг 3 төрлөөр харуулдаг бөгөөд төрөл бүр өөрийн гэсэн онцлогоор гол дүрийн жүжигчдийн хувь тавиланг харуулсан байдаг.  

Lola rennt, 1998

4 A Single Man, 2009

Том Фордын уг кинонд амьдралынхаа сүүлийн өдрийг өнгөрүүлж буй их сургуулийн профессорын нэг өдрийн талаар гардаг. Жорж Фальконер өөрийн амрагийн нас баралтыг маш хүндээр хүлээн авч, цаашид түүнгүйгээр амьдарч чадахгүй болохоо ойлгоно.  Ингээд тэрээр нэгхэн өдрийн дотор амьдралаа цэгцлэж, ирээдүйд амьдрах хэрэгтэй юу гэсэн асуултын хариултыг өөртөө өгөх гэж хичээх болно.            

A Single Man, 2009

5 Reservoir Dogs, 1991

Квентин Тарантиногийн дебют киноны үйл явдал нэг хоногийн дотор үргэлжилнэ. Энэ бүх хугацаанд 6 гэмт хэрэгтэн тэдний үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмдэх үйл ажиллагааг хэн нураасан талаар олохыг хичээнэ.

Reservoir Dogs, 1991

6 Groundhog Day, 1993

Цаг агаарын хөтлөгч Фил Коннорс жил бүрийн 2-р сарын 2-нд  Панксатони хотод ирж “Groundhog” өдрийг тэмдэглэдэг байна. Фил өөрийн ажлыг үзэн яддаг хэдий ч хувь тавилан түүгээр тохуурхаж тэрээр 2-р сарын 2-ны өдөрт гацсан байна.

Groundhog Day, 1993

7 Magnolia, 1999

Сан-Фернандогийн тохойд нэгэн бороотой өдөр 10 гаруй хүмүүсийн түүх давхцжээ. Пол Томас Андерсоны энэхүү кинонд санаандгүй зүйл бүхэн өөрийн гэсэн үр дүнг дагуулж байсан юм.

Magnolia, 1999

8 Clerks, 1994

Жижиг дэлгүүрийн худалдагчдын ажлын нэгэн өдөр хэрхэн өрнөж буй талаар өгүүлэх бөгөөд тэд өнгөрснөө дурсаж, ирээдүйнхээ талаар ярилцана. Уг киног найруулагч Кевин Смит бичсэн аж.

Clerks, 1994

9 Falling Down, 1992

Киноны гол дүрийн жүжигчин болох Уильям Фостер үргэлж бүтэлгүйтэж байдаг бөгөөд нэгэн өдөр тэр тэвчээр алдаж урдаа таарсан саад тотгор бүхнийг тэр дор нь шийдвэрлэхээр болно.

Falling Down, 1992

10 Dog Day Afternoon, 1975

Нэгэн хотын жирийн нэг өдрийн амгалан тайван байдлыг төлөвлөгөөний дагуу явагдаагүй банк дээрэмдэлт алдагдуулах бөгөөд гэмт хэрэг олныг хамарсан үймээн болж хувирна. Үйл явдал өрнөж буй хэсэгт цагдаагийн газар, зурагтынхан ирэх бөгөөд гэмт хэрэгтнүүдийн хувьд гол зорилго нь мөнгө бус харин энэхүү холион бантангаас цэвэрхэн гарах явдал юм.

Dog Day Afternoon, 1975

11 The Stroll, 2003

Киноны бүх үйл явдал нэг хоногийн дотор бус харин 1,5 цагийн дотор өрнөдөг. 1,5 цагийн турш та бүхий л сэтгэл хөдлөлийг мэдрэх болно.  Киноны гол дүр болох Оля санаандгүй танилцсан хоёр танилынхаа хамтаар Питерийн гудамжинд жижиг амьдрал өрнүүлнэ.

The Stroll, 2003

12 Collector, 2016

Москвагийн цуглуулагч Артур нэгэн өдөр цахим сүлжээгээр өөрт өртэй байгаа хүмүүсээс өрөө нэхэж авна. Түүний карьер амжилттай, амьдрал нь тогтвортой байсан боловч цахим сүлжээнд түүний талаар хуурамч мэдээлэл гарснаар бүх зүйл өөрчлөгдөж, найз нөхөд нь түүнээс нүүр буруулах болно. Ингээд түүнд хэрэгтэнг олох нэг л шөнө бий.

Collector, 2016

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()