Диснейн гүнжүүд ямар харагдах ёстой байсан бэ?

Ариэль, Мулан, Покахонтас гээд үзэсгэлэнт гүнжүүд хүүхэд байхаас л бидэнд танил болсон. Бид тэдгээрийг кинон дээр гардаг дүрээр нь л хайрладаг ч, зарим нарийн зүйлсийг анзаардаггүй байна. Зохиол өрнөж буй хугацааг тооцон, тэр үеийн онцлогыг шингээсэн бол Белл сүрхий загварлаг цагаан үс зүүж, Жасмин гүнж нөмрөгөөр толгойгоо бүтээж явах ёстой байсан юм. Тэгвэл диснейн гүнжүүд хэтрүүлэггүйгээр ямар харагдах байсан бол?

Диснейн гүнжүүд ямар харагдах ёстой байсан бэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Покахонтас

Жинхэнэ нэр нь Матоака бөгөөд энэ нь "гол горхины хоорондох цэцэг" гэсэн утгатай. Зохиол дээр Покахонтас 10-12 настай гэдэгч кинон дээр 20-иод настай харагддаг. Поватан даргын охин тэрээр хүзүүндээ бугын арьсан зүүлт зүүсэн, үсээ 2 сүлжсэн байх ёстой байжээ. 

Покахонтас

2 Жасмин гүнж

Жасмин гүнжийг Бадроулбадур гэдэг байв. Түүний амьдарч байсан орчин нь маш халуун байсан учир тэд даруухан, сул хувцас өмсдөг байсан. 

Жасмин гүнж

3 Цасан цагаан

Цасан цагаан 16 зуунд Германд протестантууд ноёрхож байх үед амьдардаг байсан. Тэр үеийн эмэгтэйчүүд хоолойтой хар хувцас өмсдөг байсан юм. 

Цасан цагаан

4 Рапунзел

Рапунзелын түүх 16 зууны дунд үеийн Германд өрнөдөг. Тэр үеийн бүсгүйчүүд маш эмэгтэйлэг, хээнцэр хувцасладаг байв. 

Рапунзел

5 Аврора

Нойрсож буй гүнжийн түүх 14-р зууны Францыг өгүүлдэг. Тэр үеийн язгууртан эмэгтэйчүүд ард хормой нь урт бие барьсан хар даашинз өмсдөг байсан. 

Аврора

6 Элса

Элса 18-р зууны дунд үед амьдардаг гэхэд Викториагийн үеийн даашинз өмссөн байдаг. Бас тэд үед корсет, хатгамал ч бараг байгаагүй. Мөн Элса хатан хаанаар өргөмжлөгдөхдөө илүү нарийн хийц загвартай малгай өмсөх ёстой байж. 

Элса

7 Ариэль

Усанд доор амьдардаг Ариэлийг бол дүрслэхэд хэцүү. Гэхдээ 17-р зууны үеийн эмэгтэйчүүд том ханцуйтай, дэрвэгэр хормойтой даашинз өмсөж үсээ дээш нь шуудаг байсан. 

Ариэль

8 Мулан

Умардын Вэй гүрний үед домогт гүнж Мулан эрэгтэй хүн шиг болохын тулд үсээ тайруулдаг. Хувцаслалтын тухайд тэр үеийн хятад эмэгтэйчүүд өргөн ханцуйгаа тодотгохын тулд бэлхүүсээрээ маш бариу бүс зүүдэг байсан. Мөн тэд нүүрээ шаазан шиг цагаан болтол будахаас гадна үсэндээ цэцэг зүүдэг билээ. 

Мулан

9 Синдерелла

Түүний түүх 18-р зуунд өрнөдөг ч, МЭӨ 206 онд Хятадад амьдарч байсан нэгэн бүсгүйгээс улбаатай. Мөн 1830-аад онд шаргал өнгийн үсний будаг гараагүй байсан юм. 

Синдерелла

10 Бэлл

Бэллийн дүр бусад гүнжүүдээс илүү нарийвчлалтай хийгдсэн ч яг "төгс" болоогүй юм. Түүний түүх 18-р зууны Францад өрнөдөг учир илүү загварлаг, эрхэмсэг хувцаслах ёстой байв. 

Бэлл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()