Хятад дахь шумуулын үйлдвэр

Шумуул бол дэлхий даяар тархсан, хүн бүрийн дургүй шавьжийн нэг. Хятадын газар нутгаар ч ялгаагүй олон тооны шумуул байдаг ч тэд шумуул үржүүлэх үйлдвэрийг албан ёсоор байгуулсан гэнэ. Тэгвэл тэд яагаад, ямар зорилготой шумуул үржүүлдэг юм бол?

Хятад дахь шумуулын үйлдвэр
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Европын орнууд олон жилийн турш шумуултай тэмцэж байгаа. Харин Азийн Зүүн Өмнөд хэсгийн хувьд шумуултай төдийлөн тэмцдэггүй ч Хятад шиг үржүүлэх нь юу л бол.

Европт шумуултай тогтмол тэмцдэг

Шумуулнаас ангижрахын тулд Европын орнууд дулааны улирал эхлэхээс өмнө тогтсон устай газруудыг шавж устгагчаар ариутгадаг. Харин тогтмол чийглэг уур амьсгалтай байдаг Азийн халуун орнуудын хувьд энэ нь боломжгүй зүйл. Шумуултай тэмцэх тэмцэл бараг л дайн мэт өрнөдөг ч төдийлөн үр дүнтэй байж чаддагүй.

Хятад орны хувьд тогтоол усыг ариутгасан ч үр дүн гарахгүй.

Шумуул нь маш их хэмжээний хортой нян, бактерийг тараах эх үүсвэр болдог учир хүн төрөлхтөн шумууланд дургүй байдаг. Заримдаа энэ төрлийн бактери нь жилд мянга мянган хүний амь насыг авч одно. Үүнээс гадна шумуул нь жуулчдыг түлхэх нэг эх үүсвэр болдог.

Гадаад аялал жуулчлал их хөгжсөн улс орнуудын хувьд энэ нь мэдээж эдийн засгийн алдагдалд хүргэнэ. Гэхдээ энэхүү гэмгүй мэт харагдах хортон шавжтай хэрхэн тэмцэх вэ?

Хятадын эрдэмтэд энэхүү хүнд, чухал асуултын хариуг олжээ. Гуанжуд өвөрмөц шумуул өсгөж үржүүлдэг тусгай үйлдвэрийг байгуулсан гэнэ. Уг үйлдвэрт зөвхөн эрэгтэй шумуулыг үржүүлдэг бөгөөд тэд тусгай ашигтай бактериар тэжээгддэг аж. Ингээд тэд эдгээр шумуулыг нисгэхэд эмэгтэй шумуултай хээлтсэн ч ашигтай бактерийн халдвар авсан эм шумуул өндөглөх боломжгүй болдог юм.

Энэхүү аргыг тусгай лабораторийн аргаар судлаж үзсэн бөгөөд өндөр үр дүнтэй байсан гэнэ. Туршилтад оролцсон шумуулны тоо 90%-иар буурсан байна. Хятадын эрдэмтэд шумуултай тэмцэх үйл ажиллагаагаа зогсоох бодолгүй байгаа гэнэ.

Ирээдүйд тэд шумуулнаас эсрэг төрөгч биетийг бүтээхээр зэхэж байгаа бөгөөд энэ нь шумуулнаас нян халдвар авахаас урьдчилан сэргийлэх юм.

Шумуул өвчин тараагч хэдий ч тэдний биеэс Зика халдварын эсрэг биетийг гаргаж авдаг юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()