Секстэй холбоотой орон орны хачирхалтай хуулиуд

Бэлгийн амьдралтай холбоотойгоор улс орнууд өөр өөрсдийн гэсэн хачирхалтай уламжлал, дүрэм журам мөрддөг. Ялангуяа Америкчууд энэ тал дээр илүү алдартай. Гэхдээ дэлхийн бусад орнуудад ч бэлгийн харилцаатай холбоотой итгэмээргүй хуулиуд үйлчилдэг байна. Тэдгээрийг сонирхуулъя. 

Секстэй холбоотой орон орны хачирхалтай хуулиуд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Бахрейн - "Эмч нар эмэгтэйчүүдэд үзлэг хийж болохгүй"

Бахрейн бол Персийн булан дахь арал дээр оршдог, Ойрхи Дорнодын жижиг улс юм. Тус улсад эрэгтэй эмч нар эмэгтэй өвчнүүдтэй харилцах харилцааг зохицуулдаг хууль үйлчилдэг. Тэд эмэгтэйчүүд бэлэг эрхтэнг шууд харахыг хуулиар хориглодог учир тусгай толь ашиглан үзлэг хийдэг. Харин эмэгтэй эмч нарт уг хууль үйлчилдэггүй. 

Бахрейн - "Эмч нар эмэгтэйчүүдэд үзлэг хийж болохгүй"

2 Эрчүүд нь эрэгчин амьтантай бэлгийн харьцаанд орох хориотой, Ливан

Ливан улсад эрчүүдийг албан ёсоор эрэгтэй амьтантай бэлгийн харилцаанд орохыг хориглодог бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд үхэх ялтай.

Эрчүүд нь эрэгчин амьтантай бэлгийн харьцаанд орох хориотой, Ливан

3 Загас зардаг бүсгүйчүүд дээгүүрээ нүцгэн байж болно, Ливерпүүл, Англи

Англи нь бизнест өвөрмөц ханддагаараа дэлхий даяар алдартай. Британийн ямар ч газар дээгүүрээ эмэгтэйчүүд нүцгэн ажиллах хориотой байдаг ч Ливерпүүлд байрлах халуун орны загасны дэлгүүрийн худалдагч нарыг дээгүүрээ нүцгэн байхыг зөвшөөрдөг байна.

Загас зардаг бүсгүйчүүд дээгүүрээ нүцгэн байж болно,  Ливерпүүл, Англи

4 Сүйт бүсгүйн ээж хуримын анхны шөнө охиныхоо хажууд байна, Колумб

Хэдийгээр энэ нь хачирхалтай сонсогдож байгаа ч  Колумбын Кали хотод хуримын анхны шөнө сүйт бүсгүйн ээж хосуудтай хамт нэг шөнийг өнгөрүүлдэг гэнэ.

Сүйт бүсгүйн ээж хуримын анхны шөнө охиныхоо хажууд байна, Колумб

5 Хайр сэтгэлээ олны өмнө харуулж болохгүй, АНЭУ

Дэлхийн бусад орнуудад хосууд хайр сэтгэлээ илэрхийлж нэг нэгнийгээ үнсэх, тэврэх гэх мэт үйлдлийг олон нийтийн өмнө харуулдаг билээ. Заримдаа олон нийтийн газар секс хийж байгаа хосуудтай ч таарч болно. Гэтэл Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд олны өмнө хайр сэтгэлээ илэрхийлэх ёсгүй бөгөөд хацар дээр нь үнсэхэд хүртэл 10 хоног хоригдох шийтгэлтэй байдаг гэнэ. Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэсэн олны өмнө хайртай хүнээ үнссэн бол хоригдох хугацаа жилийн турш үргэлжлэх магадлалтай.

Хайр сэтгэлээ олны өмнө харуулж болохгүй, АНЭУ

6 Эхнэр/нөхрөө нууц амрагтай нь хороож болно, Уругвай

Уругвайн энэхүү хууль гэмт хэрэгтэй киноны үйл явдал мэт санагдана. Хэдийгээр араар тавилт гэдэг өөрөө сайн зүйл биш ч Уругвайн хувьд энэ нь үхлээр дуусах магадлал өндөр. Энд хэрвээ эхнэр/нөхрөө нууц амрагтайгаа байхыг хараад хоёулангийнх нь амийг хөнөөсөн хэрэг гарвал шүүхийн шийдвэрээр шийтгэлээс чөлөөлөгдөх болохыг тус улсын эрүүгийн хуулийн 36-р зүйлд зааж өгсөн байдаг.

Эхнэр/нөхрөө нууц амрагтай нь хороож болно, Уругвай

7 Сексийн үеэр шатар тоглохыг хориглодог, Эстони

Шатар бол маш их анхаарал шаардсан спортын төрөл билээ. Гэхдээ секст ч гэсэн багагүй анхаарал хандуулах шаардлагатай. Энэ дүрмийг Таллин, Эстони баримталдаг бөгөөд шатар тоглож байх үед секс хийхийг хориглодог байна. Эсвэл эсрэгээрээ секс хийж байх үед шатар тоглох бас хориотой.

Сексийн үеэр шатар тоглохыг хориглодог, Эстони

8 Наран шарлагын газар секс хийж болохгүй, Испани

Испани бол үзэсгэлэнтэй байгаль, үзэсгэлэнт хот, тансаг наран шарлагын газраараа алдартай. Гэвч энэхүү үзэсгэлэнтэй газар секс хийх хориотой байдаг бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд та багагүй торгууль төлөх болно.

Наран шарлагын газар секс хийж болохгүй, Испани

9 Зогсоолд буй мотоцикл дээр секс хийх хориотой, Англи

Мотоцикл гэдэг өөрөө секси тээврийн хэрэгсэл бөгөөд заримдаа үзэсгэлэнт бүсгүйг сундлаж явсан залуус элбэг тохиолдоно. Гэхдээ та өөрийнхөө хүсэл тачаалыг дарж, зогсоолд буй мотоцикл дээр секс хийж болохгүй нь байна шүү.

Зогсоолд буй мотоцикл дээр секс хийх хориотой, Англи

10 Ээж, охин хоёртой зэрэг бэлгийн харилцаанд орох хориотой, Болив

Боливын Санта-Крус хотод энэхүү хууль үйлчилдэг бөгөөд ээж, охин хоёртой зэрэг секс хийж болохгүй гэнэ.

Ээж, охин хоёртой зэрэг бэлгийн харилцаанд орох хориотой, Болив

11 Онгон охидтой гэрлэхийг хориглодог, Гуам

Номхон Далайн Гуам арал дээр онгон охидтой гэрлэхийг хориглодог байна. Тиймээс энэхүү арал дээр онгон охидыг ангуучилдаг эрчүүд багагүй байдаг бололтой. Үүнээс гадна энэ нь төлбөртөй ажил аж.

Онгон охидтой гэрлэхийг хориглодог, Гуам

12 Зургийн өрөөнд нүцгэн зураг даруулж болохгүй, Швед

Швед нь хүйтэн уур амьсгалтайгаас гадна үзэсгэлэнт бүсгүйчүүдээрээ алдартай. Гэхдээ энэхүү оронд бас нэгэн хачирхалтай хууль үйлчилдэг бөгөөд энэ нь зургийн өрөөнд нүцгэн зураг даруулах хориотой байдаг гэнэ.

Зургийн өрөөнд нүцгэн зураг даруулж болохгүй, Швед

13 Гэрэлтэй үед секс хийж болохгүй, Унгар

Унгарын нийслэл Будапешт хотод гэрэлтэй үед секс хийхийг хориглосон дүрэм байдаг гэнэ. Энэхүү хуулийн гол зорилго нь тодорхойгүй байгаа хэдий ч магадгүй тэд цахилгааны мөнгө хэмнэж байгаа эсвэл гудамжнаас хэн нэгэн тэднийг харах эрсдлийг бууруулж байгаа байх. 

Гэрэлтэй үед секс хийж болохгүй,  Унгар

14 Гар хангалга хийх хориотой, Индонези

Индонезид гар хангалга хийгээд баригдсан тохиолдолд цаазаар авдаг гэсэн цуу яриа байдаг. Гэхдээ үүнийг хэтрүүлэг хэмээн үздэг бөгөөд үнэндээ гар хангалга хийгээд баригдсан тохиолдолд 32 сар хүртэл хоригддог байна.

Гар хангалга хийх хориотой, Индонези

15 Нөхрөө нууц амрагтай нь хороож болно, Хонконг

Бас нэгэн аймшигтай цуст хуулийн нэг нь энэхүү хууль бөгөөд нөхрөө нууц амрагтайгаа байх үед нь барьсан эхнэр хоёулангийн нь амийг хороох эрхтэй байдаг гэнэ. Гэхдээ тэрээр энэхүү аллагыг нүцгэн гараараа хийх ёстой.

Нөхрөө нууц амрагтай нь хороож болно, Хонконг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()