Мэнгээрээ бусдын хайрыг татдаг үзэсгэлэнт 10 алдартан

2020-04-22, 14:35
2,471

Холливудын үзэсгэлэнт бүсгүй Мэрилин Монрогийн бусдаас ялгарах нэг онцлог нь түүний мэнгэ байсан билээ. Энэ нь бүсгүйг илүү өвөрмөц, секси харагдуулж, олны анхаарлыг татахад нөлөөлж байлаа. Монрог алдаршихаас бүүр өмнө XVIII зууны үед Мари-Антуанетт нүүрэн дээрх мэнгэ, сэвхээр гангарахыг урлаг болгож байжээ. Ингээд содон мэнгээрээ бусдын анхаарлыг татаж чадсан алдартай бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Мэнгээрээ бусдын хайрыг татдаг үзэсгэлэнт 10 алдартан

1 Синди Кроуфорд (Cindy Crawford)

Синди-г сургуульд байха ангийн хүүхдүүд нь мэнгэнээс нь болж шоолдог байсан гэнэ. Бүсгүй мэс залын аргаар мэнгээ арилгуулахыг хүсэж байсан ч ээж нь түүнийг энэ алхмыг хийх хэрэггүй гэж ятгаж чадсан байна. Азаар Синди ээжийихээ үгэнд орж мэнгээ авахуулаагүйн ачаар алдартай нэгэн болж чадсан билээ. 

Синди Кроуфорд (Cindy Crawford)

2 Эди Сежвик (Edie Sedgwick)

Үзэсгэлэнт Эди Сежвик, алдарт кино найруулагч Энди Уорхолын сэтгэлийг татаж, түүний амьдралын утга учир болж чадсан юм. Тэрээр алдарт уран бүтээлчийн хэд хэдэн кинонд тоглосон бөгөөд хурц тод гадаад төрх, даруухан мэнгэ нь түүнийг алдартай жүжигчин болоход нөлөөлсөн гэдэг. Хэдийгээр Эди олон жилийн өмнө нас барсан ч дэлхий даяар сая сая бүсгүйчүүд Сежвикийн загвар хэв маягийг жишиг болгосоор байгаа. 

Эди Сежвик (Edie Sedgwick)

3 Мэрилин Монро (Marilyn Monroe)

ХХ зууны үеийн хамгийн үзэсгэлэнтэй, секс бэлгэ тэмдэг болсон бүсгүйчүүдийн нэг бол Мэрилин Монро яах аргагүй мөн. Тэрээр өөрийн мэнгээр олны анхаарлыг маш ихээр татсан юм. Хэдийгээр бүсгүй аль хэдийн нас барсан ч бүсгүйн энэхүү дүр төрхийг одоог хүртэл загварлаг бүсгүйчүүд дуурайсаар байгаа. Мэрилин өөрийн мэнгийг харандаагаар тодруулдаг байсан гэдэг. Түүний шүтэн бишрэгчид бүсгүйг мэнгээ албаар зурдаг байсан гэж ч ярьдаг. Учир нь өөр өнгийн үстэй түүний зурган дээр мэнгэ харагдаагүй байна. 

Мэрилин Монро (Marilyn Monroe)

4 Элизабет Тейлор (Elizabeth Taylor)

Хацар дээрх мэнгэ нь Элизабет Тейлорын хувьд бусдаас ялгарах онцлог нь болж байсан юм. Мэдээж, бүсгүй өөрийн авъяас чадвараар алдарт хүрсэн ч мэнгэ нь Тейлорт сэтгэл татам байдлыг нэмж өгсөн.

Элизабет Тейлор (Elizabeth Taylor)

5 Дита фон Тиз (Dita von Teese)

Дите фон Тиз-ын ачаар дэлхий даяар сая сая хүмүүс хошигнол гэгч юу болохыг ойлгосон юм. Тэрээр өөрийн авъяас чадвар төдийгүй, өвөрмөц гадаад төрхөөрөө бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн байна. Түүний ялгарах онцлог нь нүдэн доорхи “мэнгэ” нь байжээ. Харин бүсгүйн мэнгийг тойрсон маргаан одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд зарим хүмүүс бүсгүйг төрөлхийн мэнгэтэй гэж үзэж байгаа бол зарим нь зүгээр л будаг гэж үзэж байгаа аж. 

Дита фон Тиз (Dita von Teese)

6 Натали Портман (Natalie Portman)

Натали Портман өөрийн авьяас чадвараараа алдартай. Түүний дур булаам төрхийг бүсгүйн хацар дээр байх хоёр мэнгэ илүү тодотгож өгдөг. 

Натали Портман  (Natalie Portman)

7 Марион Котийяр (Marion Cotillard)

Бас нэгэн өвөрмөц мэнгэний эзэн бол францын жүжигчин Марион Котийяр бөгөөд энэ нь бүсгүйн духан дээр байрладаг гэнэ. Гэхдээ энэ нь бүсгүйн гадаад төрхөнд огтхон ч муугаар нөлөөлөөгүй бөгөөд харин ч илүү дур булаам харагдуулдаг байна.

Марион Котийяр (Marion Cotillard)

8 Вирна Лизи (Virna Lisi)

“Сезар” болон бусад томоохон шагналуудын эзэн болох Лиза өвөрмөц төрхтэй нэгэн байжээ. Тэрээр маш олон кинонд дүр бүтээж байсан бөгөөд удаан хугацааны туршид Италийн алдартай шаргал үстүүдийн нэг байсан юм. Түүнийг тодорхойлох нэг онцлог нь уруул доор байрлах мэнгэ нь бөгөөд энэ нь бүсгүйг илүү эмэгтэйлэг харагдуулж байсан аж.

Вирна Лизи (Virna Lisi)

9 Софи Лорен (Sophia Loren)

Италийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг болох Софи Лорен ч гэсэн нүүрэн дээрээ мэнгэтэй байжээ. Уг мэнгэ нь бүсгүйн нүдний дор байсан бөгөөд түүнийг мэнгэнийхээ ачаар алдартай болсон гэж хэлэхгүй ч мэнгэ нь түүнийг мартагдашгүй дүр төрхтэй харагдуулж байсан юм.

Софи Лорен (Sophia Loren)

10 Мадонна (Madonna )

Мадонна өөрийн мэнгэндээ огт санаа зовдоггүй байжээ. Түүний мэнгийг мэддэг байсан ч бүсгүй гоо сайхны бүтээгдэхүүнээр далдлах болжээ. Гэхдээ дуучин бүсгүйн карьер дөнгөж эхлэж байх үед мэнгэ нь түүний нэрийн хуудас болж байсан юм. Орчин үед Мадонна дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг дуучдын нэг бөгөөд шүтэн бишрэгчдийнхэн хувьд түүний мэнгэтэй эсэх нь огт хамаагүй.

Карьерийнхаа эхэн үед Мадонна Мэрилин Монрогийн хэв маягийг дуураж байсан бөгөөд улаан хивсний ёслол дээр Монрогийн даашинзтай маш төстэй даашинзийг өмсөж ирж байсан гэнэ.

Мадонна (Madonna )

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()