Чарли Чаплины үзэсгэлэнт охины амьдрал

2020-04-22, 16:50
4,026

Нэрт инээдмийн жүжигчин Чарли Чаплины охин Жералдин Чаплин (Geraldine Chaplin) эцгийнхээ халааг авч кино урлагт хөл тавьсан бөгөөд тэрээр өнгөрсөн хугацаанд олон гайхалтай дүр бүтээжээ. Ингээд авьяаслаг бүсгүйн амьдралын замналаар та бүхнийг аялуулъя. 

Чарли Чаплины үзэсгэлэнт охины амьдрал
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр Чарли Чаплин, Уна О'Нил нарын дундаас гарсан 8 хүүхдийн анхных нь буюу ууган охин нь юм. Түүнийг төрөх үед ээж нь дөнгөж нь 18 настай байсан бол аав нь хэдийн 50 хүрсэн байжээ. 

Жералдинд энгийн амьдралаар амьдрах боломж бараг байсангүй. Түүний эцэг эхийн талынхан аль аль нь авьяаслаг, алдартай хүмүүс байсан юм. Аавынх нь тухай тайлыар илүүц байх. Харин түүний эхийн судсаар нарын Нобел, Пулитцер шагналт, Америкийн жүжгийн зохиолч Евгений О'Нилл, Английн зохиолч Агнес Болтон цус урсаж байв. 

Охиныг 8 настай байхад гэр бүлийнхэн нь Шинэ Зеланд руу нүүсэн байна. Тэрээр жижиг биетэй, их уян хатан байсан учир багаасаа бүжгээр хичээллэсэн байна. 

Анх 8 настайдаа аавынхаа "Ramp Lights" кинонд тоглосон бөгөөд тэрээр анзаарагдахаар дүрд тоглоогүй ч үүндээ баяртай байжээ. 

Дунд сургуулиа төгсөөд коллежид явахаас татгалзаж бүжгээр мэргэшихээр шийдсэн байна. Лондоны хааны балетын сургуульд 2 жил сурч, дараа нь Парисын тайзнаа 1 жил бүжиглэжээ. Үүнээс гадна  Францын загварын сэтгүүлийн зураг авалтад оролцдог байв. 

Энэ бүхний дараа тэрээр балетын урлагыг орхиж, эцгийнхээ замналыг үргэлжлүүлэн кино урлагт хөл тавихаар шийджээ. Ухаалаг хөөрхөн охин удалгүй гайхалтай дүр авч чаджээ. 

Ийнхүү бүсгүй "A Beautiful Summer Morning"  кинонд анхны дүрээ бүтээсэн бөгөөд аль хэдийн алдартай болсон  Жан-Пол Белмондотой хамтран тоглосон байна. 

"A beautiful summer morning", 1965 киноны хэсэг.

Харин тэрээр Борис Пастернакын “Doctor Zhivago” кинонд бүтээсэн дүрээрээ маш алдартай болсон юм. 

"Doctor Zhivago" киноны хэсэг

Гол дүрийн эхнэр Тони Громекогийн дүрээр Жералдин Алтан бөмбөрцөгийн шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртжээ. 

"Doctor Zhivago", 1965

1967 онд тэрээр аавынхаа хамгийн сүүлийн өнгөт кино болох "The Countess of Hong Kong" кинонд тогложээ. Тэр жилдээ Италийн кино найруулагч Карлос Сауратай хамтран ажиллаж,  "Chilled Peppermint Cocktail" телевизийн цувралд дүр бүтээсэн байна. Харин 1976 онд Саурт хүү төрүүлж өгчээ. 

Роберт Алтманы "Nashville" киногоор бүсгүй Алтан бөмбөрцгийн шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртжээ. 

"Nashville", 1975 киноны хэсэг

1978 онд тэрээр "Welcome to Los Angeles" кинонд бүтээсэн дүрээр Британийн кино академийн шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн юм. 

"Welcome to Los Angeles" киноны хэсэг

1992 онд аавынхаа тухай "Chaplin" кинонд эмээгийнхээ дүрийг бүтээж  алтан бөмбөрцгийн гуравдахь шагналаа авсан байна. 

"Chaplin" киноны хэсэг

Үүний дараа тэрээр алдартай найруулагчидтай хамтран ажиллаж  "Age of Innocence" кинонд  Мартин Скорсезений дүрийг, "Jane Eyre" кинонд Франко Зэффиреллийн дүрийг амжилттай бүтээжээ. Улмаар Кевин Коннорын "Mother Teresa: In the Name of God's Poor," кинонд Тереза эхийн дүрийг гарамгай бүтээж, өөрийн авьяас чадвараа батлан харуулжээ. 

"Jen Air" киноны хэсэг

Тэрээр Испанийн нэрт найруулагч Педро Алмодоварын "Talk to Her" кинонд дүр бүтээж хэд хэдэн нэр хүндтэй шагналын эзэн болсон. 

"Talk to Her" киноны хэсэг

2006 онд Карлос Саураас салсны дараа Жералдин Чилийн кино найруулагч Патрисио Кастилатай гэрлэжээ. Тэд Уна нэртэй охинтой болсон бөгөөд охин нь ээжийнхээ адилаар жүжигчин болжээ. 

Тэрээр нөхрийнхөө хамтаар Майамид амьдарч байгаа бөгөөд амралтаа Швейцарь дахь Чарли Чаплины хуучин байшинд очиж өнгөрүүлдэг байна. 

2018 он

Тэрээр хамгийн сүүлд  "Jurassic World-2" кинонд дүр бүтээжээ. 

Өдгөө жүжигчин бүсгүй маань 75 настай бөгөөд гоо сайхны мэс заслын эсрэг байр суурьтайгаас гадна өөрийн үрчлээндээ ч хайртай гэнэ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()