Энэ цагийн хамгийн хүсэмжит эмэгтэй Моника Беллуччигийн амьдрал (Ховор зургууд)

2020-04-26, 12:29
8,978

Саяхан Оросын эхнэртэй эрчүүдийн дунд "Дэлхийн одуудаас хэнийг болзоонд урих вэ?” гэсэн асуулга явуулахад тэдний ихэнх нь Моника Беллуччи гэж хариулсан байна. Тэгвэл сая сая эрчүүдийн харцыг булаасан, үзэсгэлэнт  Моника Беллуччигийн талаар сонирхолтой баримтыг та бүхэнтэй хуваалцъя. 

Энэ цагийн хамгийн хүсэмжит эмэгтэй Моника Беллуччигийн амьдрал (Ховор зургууд)

1 Хүүхэд нас...

1964 оны 9-р сарын 30-нд Италийн Читта-ди-Кастелло хотын авьяаслаг зураач бүсгүй болон нийтийн тээврийн засварчин залуугийн гэр бүлд (Monica Anna Maria) тэрээр мэндэлжээ. Мэдээж, охины эцэг эх түүнийг хэдэн жилийн дараа өөрийн овгийг дэлхий даяар дуурсгана гэж санаагүй биз.

Хүүхэд нас...

Айлын ганц охин тэрээр бие даасан нэгэн болж төлөвшсөн нь түүний ирээдүйн хувийн амьдрал, карьерт ихээр нөлөөлсөн байна. Моникагийн хамгийн анхны моделийн гэрэл зургууд 1977 онд гарсан ч тэрээр Перужи хотын их сургуулийн хуулийн ангид суралцжээ. Ингээд 10 жилийн дараа бүсгүй дахин загварын ертөнцөд хөл тавьсан байна. 

2 Сургууль эсвэл Фото модел болох

Мэдлэг, боловсролтой болохыг хүссэн Моникагийн хичээл зүтгэл түүний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн гэхэд болно. 1987 онд их сургуулийн сургалтын төлбөрийг төлөхийн тулд тэрээр ээлжит зураг авалтад оролцох санал хүлээж авсан байна.

Сургууль эсвэл Фото модел болох

Зураг авалт амжилттай болж итали модель бүсгүйн зураг Италийн “Amica” сэтгүүл болон Францын “Elle” сэтгүүлийг чимэглэх болжээ. Ийнхүү фото моделийн бизнес нь амжилттай болж байсан учир тэр сургуулиа орхисон байна.

Моника Беллуччигийн зураг хоёр удаа алдарт “Пирелли” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Үзэсгэлэнтэй бүсгүйд италийн алдартай брэнд “Dolce & Gabbana” уруулын будаг хүртэл гаргасан байна. 1990-ээд онд жүжигчин, модель бүсгүйн гэрэл зургийг Ричард Аведон дардаг байсан бөгөөд өмнө Мэрилин Монро уг зурагчнаар зургаа даруулдаг байжээ.

3 Хувийн зургууд...

Мэдээж, үзэсгэлэнт бүсгүйд алдартай сэтгүүлүүдээс нүцгэн, хагас нүцгэн зураг даруулах санал ирж байсан биз. Гэхдээ тэрээр үүн дээр нухацтай хандаж иржээ. 

Хувийн зургууд...

4 "нүцгэн" зургууд

Жүжигчин, модель бүсгүй маань ажлаа хийж байх хугацаандаа  хэд хэдэн удаа “нүцгэн”  зураг авалтанд оролцсон бөгөөд түүний нүцгэн зураг 1998 онд “MAX” хуанлигийн нүүрийг чимэглэсэн бол хоёр жилийн дараа “GQ” хуанлиг чимэглэсэн байна.

"нүцгэн" зургууд

5 Жирэмслэлт болон гэрэл зураг

Моника хоёр охинтой бөгөөд тухайн үедээ жирэмсний зураг авахуулахаас татгалзсангүй. 2004 онд “Vanity Fair” сэтгүүл дээр үзэсгэлэнтэй, бие давхар, итали жүжигчний зураг нийтлэгдэж байжээ. 

Жирэмслэлт болон гэрэл зураг

Хоёрдахь жирэмслэлтийнхээ үеэр  буюу 2010 онд мөн л “Vanity Fair” сэтгүүл дээр бие давхар Моникагийн зураг нийтлэгдсэн. 

Харин түүнийг төрсний дараа бяцхан охиноо тэвэрсэн зургийг мөн нийтлэжээ.

6 Киноны анхны дүр

Хүн бүр сүүлийн үеийн загварын  чиг хандлага, гоо сайхны салбарыг сонирхдоггүй ч бараг л бүгд зурагт, кино үздэг билээ. Тиймээс ч дэлхийн хүн ам Моникаг эхний ээлжинд жүжигчин гэдгээр нь сайн танина.

1990 оны үед Моника “Vita coi figli” буюу “Хүүхдүүдтэй амьдрал” гэх кинонд анхны дүрээ бүтээсэн бөгөөд энэ нь модель бүсгүйн жүжигчин болох гарааны эхлэл байсан юм.  Ингээд тэрээр дэлхийн тавцанд гялалзсан алдартай жүжигчин болсон байна.

Киноны анхны дүр

Хамгийн их нэр алдрыг Жиля Мимуни-ний “The Apartment” хэмээх кино авчирсан бөгөөд тэрээр уг кинонд Венсан Касселийн хамтаар дурлалт хосуудын дүрийг бүтээдэг юм.

 

Үүнээс гадна тэрээр “Dracula” болон бусад кинонд аль хэдийн өөрийн гэсэн дүрийг бүтээсэн байсан ч ““The Apartment”-ыг кино шүүмжлэгчид сайнаар үнэлэж, харин Моника  “Сезар” шагнал гардуулах ёслолын “Ирээдүйтэй эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшсэн байна.

7 Түүхэн дүр

Беллуччигийн ялдам, секси байдлыг найруулагчид түүхэн кинонд ашиглах болжээ. Тэрээр үлгэрийн дагина, гүнж, хатны дүрийг гайхалтай бүтээж чаддаг.

Түүхэн дүр

Тиймээс ч тэрээр “The Matrix” кинонд эртний үхлийн ертөнцийн дагина Персефоны дүрийг бүтээсэн аж.

 

Харин “Malena” хэмээх энгийн нэгэн итали эмэгтэйн дүрийг бүтээсэн кино нь цахим сүлжээний хамгийн их татаж авсан киногоор шалгарсан бөгөөд Моникаг өөр талаас нь нээж, түүний гайхалтай авъяас чадварыг олон нийт мэдэх болсон юм.

8 Хэрүүл маргаан, цуу яриа...

Мэдээж, үзэсгэлэнтэй алдартай жүжигчнийг хэрүүл маргаан, цуу яриа  тойрч өнгөрөхгүй. Ингээд түүний талаар зарим нэг цуу ярианаас дурдвал...

Хэрүүл маргаан, цуу яриа...

Орос залуутай хайр сэтгэлийн холбоотой

Жүжигчин бүсгүй дэлхийн өнцөг булан бүрийн мянга мянган эрчүүдийн сэтгэлийг булаасан бөгөөд түүнийг оросын бизнесмэн Михаил Прохоровтой хайр сэтгэлийн холбоотой байсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан байна.

Залуу бүсгүйд гэрлэх санал хүртэл тавьсан гэх ч энэхүү яриан дээр бодит баталгаа олдоогүй юм.

9 Салалт

2013 оныг хүртэл Моника Венсан Касселтай гэр бүл байсан ч энэхүү гэр бүлийн харилцаа салалтаар төгсжээ. Салалтын шалтгаан нь "жүжигчин бүсгүй тэрбумтан Тельман Исмаилтай хайр сэтгэлийн холбоотой болсон явдал юм" хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан боловч нөхөр нь ч тэр, өөрөө ч тэр сэтгүүлчдийн энэхүү таамгийг үгүйсгэсэн юм.

Салалт

Хоёр дахь хүүхдээ Моника 45 настай байхдаа төрүүлсэн бөгөөд “Vanity Fair” сэтгүүлд гарсан зураг нь нэгэн эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болжээ. Италид үр шилжүүлэн суулгах мэс заслыг хуулиараа хориглодог бөгөөд энэ хуулийн эсрэг байр суурийг жирэмсэн Моникагийн зураг илэрхийлж байсан гэнэ.

10 Хориотой сэдэв

Моника “Irréversible” кинонд дургүй болохоо илэрхийлсэн. Уг кинонд 9 минутын турш жүжигчин бүсгүйг хүчирхийлдэг аж.

Хориотой сэдэв

11 Төрөлхийн гоо үзэсгэлэн

Моника Беллуччи залуудаа ч тэр одоо ч тэр маш үзэсгэлэнтэй, халууханэ эмэгтэй бөгөөд түүний хувьд цаг хугацаа урсдаггүй мэт. Тэрээр энэ бүх хугацаанд ганц ч удаа гоо сайхны мэс засалд орж байгаагүй гэнэ.

Төрөлхийн гоо үзэсгэлэн

Тэрээр олон олон бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болж байгаа бөгөөд бүсгүйчүүд түүн шиг болохыг хүсэх нь элбэг. 

12 Төгсгөлд нь хэд хэдэн тоон баримт хүргэе...

Өнөөдрийн байдлаар Моника нийт 58 кинонд дүр бүтээж, 1992 оноос хойш одоог хүртэл “Dolce & Gabbana”-тай хамтран ажиллаж байгаа аж.

Төгсгөлд нь хэд хэдэн тоон баримт хүргэе...

Харин үнэт эдлэл, гоёл чимэглэлийн “Cartier” компанийхан 1997 оноос хойш жүжигчин бүсгүйтэй урт удаан хугацааны туршид хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Бүсгүйн Инстаграм цахим хуудас 1,5 сая дагагчтай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()