Жигнэсэн пирожки хийж сурцгаая!

2020-04-25, 14:25
3,797

Бямба гараг бүр танд хүрдэг хоолны жорын энэ удаагийн дугаараар хөвсгөр зөөлөн, тансаг үнэртэй, хүүхэд насыг тань санагдуулам пирожки хийх аргыг зааж өгье.

Жигнэсэн пирожки хийж сурцгаая!

1 Орц

  • Сүү - 300 мл (бүлээн)
  • Гурил - 650 гр
  • Масло - 70 гр
  • Хөөлгөгч - 10 гр
  • Өндөг - 1 ш
  • Давс - 1/2 ц.х
  • Сахар - 2 х.х
  • Өндөгний шар - 1 ш
  • Хавчуурга - Мах, будаа, байцаа зэргийг өөрийн хүссэнээр амталж, хольж бэлтгэнэ

Орц

2 Хийх арга

1. Бүлээсгэсэн сүүндээ хөөлгөгчийг уусгаж, дараа нь сахар болон 2 х.х гурил нэмнэ. Хөөсөрсөн давхаргатай болох хүртэл буюу 15 минут орчим дулаан газар байлгана

Хийх арга

2. Гүн ёроолтой саванд гурилаа хийж, давс нэмээд голд нь хонхор гаргана. Дээр бэлтгэсэн уусмал болон сайтар хутгасан өндгөө нэмж холино. Дараа нь бага зэрэг хайлуулж зөөлрүүлсэн масло хийгээд гурилаа 10 минут хэртэй нухна. Зуурмагийг тослосон саванд хийж, бүтээгээд дулаан газар 1.5 цаг байлгана.

3. Зуурмаг 2-3 дахин том болж хөөх ёстой. Хөөж байх хооронд нь махаа бэлтгэнэ. Жишээлбэл, будаагаа агшааж, сонгино болон махаа шаргал бор өнгөтэй болтол нь хуураад амтлагчуудаа нэмж сайн холино. Мэдээж та махыг өөрийн хүссэнээрээ амталж, бэлтгээрэй. 

4. Гурилаа дахин нэг элдээд, ойролцоогоор тус бүр нь 50 гр байхаар хэсгүүдэд таслана. Хэсгүүдийг бөөрөнхийлөөд цаасаар хучна.

5. Тасалсан хэсгүүдээ дугуй хэлбэртэй хавтгайлаад голд нь махаа байрлуулж, битүүлээд ирмэгийг нь засна. Листэн дээр хүнсний цаас дэвсэж дээр нь өрөөд, дахин бүтээж 30 минут орчим дулаан газар байлгана.

6. Өндөгний шар дээр 1 х.х ус нэмж, сайтар хутгаад пирожкинууд дээрээ түрхэнэ. Халааж бэлтгэсэн шарах шүүгээндээ хийгээд,  210 °C - д 12-15 минут жигнэнэ. 

7. Бэлэн болсон пирожкиг цаас , алчуур зэрэг дээр гаргаж хөргөөд битүү саванд хадгалаарай. Сайхан хооллоорой.

Эх сурвалж: Повар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()